Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Нефтийн үнэ тогтворжиж байна гэв

“Хар алт”-ны үнэ дэлхийн зах зээл дээр харьцангуй тогтворжиж, цаашид бага зэрэг өсөх үзүүлэлттэй байгаа тухай өнгөрсөн даваа гаригаас эхлэн томоохон түүхий эдийн биржүүд мэдээлэх болов.  Ирэх гуравдугаар сарын арилжаагаар Лондонгийн түүхий эдийн бирж дээр Brent маркийн нефтийн үнэ  0,09 хувиар буурч баррель нь 55,75 ам. доллараар үнэлэгдсэн байна.

Харин Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр WTI маркийн нефть 2,04 хувиар өсч, баррель нь 52,42 ам.доллараар борлуулагдахаар болсон байна. “Альпари” судалгааны байгууллагын шинжээч Вадим Иосуб “ өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн нефтийн үнэ мэдэгдэхүйц өсч эхэлсэн. Brent маркийн нефтийн  үнэ долоо хоногийн эхээр бага зэрэг буурсан ч сүүлээр баррель нь 54,5 ам.доллараас 56,15 ам.доллар болон өссөн.

Энэ нь 2015 оны арваннэгдүгээр сарын үзүүлэлттэй тэнцэж байна гэсэн үг.  Энэ сарын 22-нд болсон нефть олборлогч орнуудын уулзалтаар Оросын эрчим хүчний сайд А.Новак “ихэнх орон өөрсдийн амлалтанд хүрч чадсан” гэжээ. Түүний үгийг үндэслэн шинжээчид энэ жилийн хувьд  нефтийн үнэ 50-60 ам.долларт тогтвортой байх нь хэмээн таамаглаж байна. 

Мөн Венесуэлийн Нефтийн яамны сайд Нельсон Мартинес “нефть олборлогчдын зөвшилцсөн асуудлууд 80 хувьтай биелээд байна” гэжээ. Ийн мэдээлсний дараа даваа гарагийн өглөөнөөс нефтийн үнэ баррель нь 55,75-56,00 ам.доллараар хэлбэлзэж эхэлсэн байна. Цаашдаа баррель нефтийн үнэ 54,10 ам.доллараас буурахгүй гэж шинжээчид үзжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан