Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Сонгуулийн хууль завхруулагчдын асуудлыг шийдвэрлээгүй
УИХ-д шинээр сонгогдсон зарим гишүүн хууль хяналтын байгууллагын үүд сахиж яваа. Парламентын ээлжит сонгуульд МАН-аас Өвөрхангайд Н.Төмөрхүү, С.Чинзориг, Увсад Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Орхонд О.Содбилэг, Дархан-Уул аймагт Д.Хаянхярваа нар нэр дэвшиж, ялалт байгуулсан. Гэвч хууль хяналтынхан тэдэнд Сонгуулийн тухай хууль зөрчиж, сонгууль будлиантуулсан, сурталчилгааны явцад сонгогчдод эд зүйл, мөнгө тараасан, санал хураах явцад нөлөөлөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтыг давхардуулан үйлдсэн гэх мэт үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэчихээд буй. Хан-Уул дүүргийн шүүх Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг хууль зөрчсөн болохыг тогтоосон бол бусдынх нь хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж дуусаагүй байгаа гэнэ.

Харин Өвөрхангайд нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын асуудлыг тойргийн хороо хэрхэн шийдвэрлэх бол гэсэн хүлээлт нийгэмд үүсчихээд байна. Хэрэв тойргийн хороо нэр дэвшигчдийг түдгэлзүүлбэл дараагийн нэр дэвшигчийн тухай яригдах уу гэсэн асуулт ч хариу нэхсээр. Тус аймгийн сонгуулийн тойргийн хороо ирц бүрдэхгүй байна гэсэн шалтгаанаар хуралдахгүй байгаа.  Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга И.Доржсүрэн энэ талаар “Тойргийн хороо одоо болтол нэр дэвшийгчдийн тухай тодорхой шийдвэр гаргаагүй. Тэгээд ч бид тойргийн хороог асуудлаа хурдан шийдвэрлэ гэж бүрэн эрх, ажилд нь хөндлөнгөөс оролцох боломжгүй. Хэрхэн шийдвэрлэх бол гэж хүлээж л сууна” хэмээн ярилаа.
СЕХ-ны дарга Н.Лувсанжав ч тойргийн хороо асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг харж байж, дараагийн алхмаа хийнэ гэдгээ илэрхийлсэн. Тиймээс тойргийн хорооны шийдвэрээс шалтгаалж, Өвөрхангайнхныг төрд хэн төлөөлөх нь тодорхой болох юм.

Увс аймагт нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар сонгогчдод мөнгө тараасан хэрэгт холбогдсон ч УИХ-ын гишүүний тангаргаа өргөчихсөн суугаа. Хэрэв шүүхийн байгууллага тэднийг хууль зөрчсөн гэж үзвэл Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах боломжтой гэнэ. Ингэсэн тохиолдолд тэдний суудал сонгогчдоос олонхийн санал авсан дараагийн хоёр буюу АН-аас тус аймагт нэр дэвшсэн Д.Нямхүү, Т.Мэндсайхан нарт шилжинэ гэдгийг Сонгуулийн тухай хуульд тусгасан.

Увс аймгийн Засаг даргын орлогч н.Бат-Очир “Манай аймгийн иргэд Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн учир төрд биднийг төлөөлнө гэж ойлгож байгаа” хэмээлээ.
Мэдээж, Увс, Өвөрхангай аймагт нэр дэвшигч, хууль завхруулагчдын асуудлыг  сонгууль шударга явуулах ажил зохион байгуулах үүрэгтэй тойргийн хороо, сонгуулийн төв байгууллага хэрхэн шийдвэрлэхийг олон түмэн анхааралтай ажиглаж байна. Үнэхээр нэр дэвшигчид нь буруутай бол хариуцлага хүлээлгэхийг сонгогчид хүсч суугаа.          


Т.Гончигдорж: СЕХ тойргийн хорооны бүрэлдэхүүнийг өөрчилж өгөөгүй

Өвөрхангай аймгийн Сонгуулийн тойргийн хорооны дарга Т.Гончигдоржтой холбогдож, дараахь зүйлийг тодруулсан юм.

-Танай тойргийн хороо хэзээ хуралдаж, Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын асуудлыг шийдвэрлэх гэж байна вэ?
-Өнөө маргаашгүй тойргийн хороогоо хуралдуулна.

-Өмнө нь, хэд хэдэн удаа хуралдахаар товлосон ч ирц бүрдээгүй гэсэн. Тойргийн хорооны зарим гишүүн санаатайгаар хуралд ирэхгүй байна гэсэн мэдээлэл түгж байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Тийм ээ. Долдугаар сарын 4-9-ний хооронд өдөр болгон шахуу тойргийн хороо хуралдахаар товлосон. Гэвч ирц бүрдэхгүй хуралдаж чадаагүй.

-Тойргийн хорооны гишүүд ямар шалтгаанаар хуралд ирэхгүй байгаа юм бол?
-Зарим нь үнэхээр ар гэрийн гачигдалтай, хүндэтгэх шалтгаантай, ийш тийшээ явах ажил ч гарчих юм. СЕХ-нд тойргийн хорооны бүрэлдэхүүнийг өөрчилж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Гэтэл хуучин бүрэлдэхүүнээрээ асуудлаа шийдвэрлэ гэсэн хариу өгсөн байгаа. Ямартай ч, ирцээ бүрэлдүүлэн хуралдаж, нэр дэвшигчдийн асуудлыг нэг тийш нь шийдвэрлэнэ дээ.

-Тойргийн хороо хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй юм бэ?
-11 хүний бүрэлдэхүүнтэй. Тэднээс найм нь хуралд ирсэн тохиолдолд асуудлыг хэлэлцэх боломжтой. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан