Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Н.Удвал: МАХН-МҮАН сайдын суудлаа 70:30-ын харьцаатай хуваарилна
Ардчилсан нам МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран Засгийн газар байгуулах нь тодорхой болоод байна. Хэдийгээр суудлынхаа тоог зарлаагүй ч, албан бус таамаглалууд амнаас ам дамжин яригдах болж.
Тиймээс баттай эх сурвалжийн мэдээлэл хүргэхээр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалтай ярилцлаа. Хамтарсан Засгийн газар байгуулахаар АН болон “Шударга ёс” эвслийнхэн тус бүртээ ажлын хэсэг байгуулсан ба Н.Удвал эвсэл дэх ажлын хэсэгт багтжээ.


-Ардчилсан нам “Шу­дарга ёс” эвсэлтэй хамтрах эсэхээ шийдэхээр ҮЗХ-гоо хуралдуулж буй цаг мөчид тантай уулзаж байна. Хамтарсан Засгийн газарт “Шударга ёс” эвсэл ямар бүрэлдэхүүнээр, ямар мөрийн хөтөлбөртэйгээр ажиллах бол?
-МАХН-МҮАН-ын “Шу­дар­га ёс” эвслийн удир­дах зөвлөл хуралдаж АН-аас манай эвсэлтэй хамтран Засгийн газар байгуулах санал гаргавал хүлээж авахад бэлэн гэдэгт санал нэгдсэн. Мөн 2012 оны УИХ-ын сонгуульд “Шударга ёс” эвсэл “Монголоо аврах таван хувьсгал” гэдэг мө­рийн хөтөлбөртэйгээр оролц­­сон. Үүнээсээ аль аль хэсгийг нь нэн түрүүнд хэрэгжүүлэх вэ, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтаах вэ гэдгээ бас ярилцсан. Мэдээж, бид Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг судалсан л даа. “Монголоо аврах таван хувьсгал”, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт давхардсан зүйл олон юм билээ. Эдгээр мөрийн хөтөлбөрийг хэрэг­жүүлэхэд Засгийн газрын ямар бүтэц хэрэгтэй вэ гэдгийг бас хурлаараа ярилцсан байгаа.

-Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөөс аль хэсэгт нь илүү хүндэтгэлтэй хандах ёстой гэж үзсэн бэ?
-Ардчилсан намын мөрийн хөтөлбөр их том юм билээ. Мөрөөдлийн жагсаалт гэмээр л санагдсан. Нэг парламентын хугацаанд хийж амжихааргүй. Тиймээс Ардчилсан нам 2016 он хүртэл мөрийн хөтөл­бө­рийнхөө яг аль хэсгийг нь хэ­рэг­жүүлэхээ дотроо ярина биз.

-Хамтарсан Засгийн га­зар хэзээ байгуу­лагдах бол?   
-Эвслийн Засгийн газарт хамтран ажиллах зарчим, бүтэц бүрэлдэхүүний талаар бид дотроо ярилцана. Үүний дараа манайхан Ардчилсан намын ажлын хэсэгтэй уулзаж, зөвшилцсөний дараа эцсийн шийд гарна.

-Хоёр талын ажлын хэсэг өнөөдрийг хүртэл уулзаагүй гэж үү?
-Нэг ч удаа уулзаагүй. АН-ын ҮЗХ эвсэнэ гэдэг эцсийн шийд­вэрээ гаргасны дараа хоёр талын ажлын хэсэг уулзана.

-“Шударга ёс”-ыг тө­лөөлж цөөхөн хүн л олны өмнө харагдах юм. Хэрэв эвслийн Засгийн газар байгуулагдвал “Шударга ёс” эвсэлд боловсон хүчин хэр хангалттай талаар?
-МАХН-МҮАН-ын “Шудар­га ёс” эвсэл Засгийн газар бай­­­­­­­­гуулах хэмжээний бо­ловсон хүчинтэй. Ямар ч яам, аль ч салбар ирсэн хүн­гүйднэ, хүчгүйднэ гэх зүйл байхгүй.

-Танайх Засгийн газарт гишүүдээ оруулахдаа парла­ментаас гадуур хүмүүсээ урдаа барих уу, эсвэл...?
-Засгийн газрын гишүүдийн гуравны нэг буюу түүнээс доош хэсэг нь гишүүн байж болно гэсэн байр суурьтай. Гэхдээ УИХ-ын гишүүн, сайдын аж­лыг хавсран хийгсэд нь ерөнхий чиг үүрэгтэй буюу Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн яам, Гадаад хэргийн яам, Хуульзүйн яаманд байж болох юм. Харин бусад нь гаднаас байх ёстой гэ­дэг хатуу байр суурьтай бай­даг. Өнгөрсөн жилүүдэд нүүр­лэсэн улс төр, эдийн зас­гийн хямралыг Засгийн га­зар бүхлээрээ УИХ-ын ги­шүүдээс бүрдэж байсантай хол­­бож ойлгодог. Засгийн газар нь ямар ч хяналтгүй, УИХ нь хяналт тавьж чаддаггүй, УИХ-аасаа илүү эрх мэдэлтэй Засгийн га­зар­­тай болчихсон нь төрийн хям­ралын гол шалтгаан байсан.

-Тэгвэл МҮАН-даа хэр хүндэтгэлтэй хандах вэ?
-МАХН-МҮАН-ын “Шудар­га ёс” эвсэл УИХ, НИТХ-д нэр дэвшүүлэхдээ 70:30-ын харьцаатайгаар хүмүү­сээ хуваарилсан. Тойрогт өр­сөлдөх, жагсаалтад баг­тах хүмүүсээ ч тэр. Энэ л зарчмаараа хуваана.

-“Шударга ёс” эвслээс уг нь МАНАН-г сар­ниулъя, Олигархи дэглэ­мээс ангижиръя гэсэн ури­­­­­а­­­тайгаар сонгуульд оролц­­сон. Гэтэл одоо дотор нь орж ажиллах нь. Танайх сонгууль дуусангуут суурин дээрээ эргэж, хэлснээсээ буцсан зүйл болчихгүй юу?
-МАНАН гэдэг бол хэдхэн хүн. Тэр хүмүүс Засгийн газар­таа багтахгүй байх гэж итгэж байна. Ардчилсан намын эрүүл саруул фракцууд нь намаа цэвэршүүлэх биз. Дээрээс нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёс бол Ардчилсан намын бэлгэ тэмдэг. Энэ нь Шударга ёс эвслийн мөрийн хөтөлбөртэй нийцэж байгаа юм. Бидэнд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь чухал болохоос нам ярьж талцах сонин биш.

-Танай гурван гишүүн тангараг өргөхгүй хойш­луулсан байгаа. Тэд хэзээ тангаргаа өргөх бол?
-Үндсэн хуулийн цэцийн хуралдаан хойшилсон. Тэд СЕХ-ноос нэмэлт мэдээлэл авч байгаа юм гэсэн. Манай гурван гишүүн Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гартал хүлээнэ. Яагаад гэвэл манай гурван нэр дэвшигчийг намын жагсаалтаас хассан нь Үндсэн хууль зөрчсөн.

-Тэгвэл Н.Энхбаяр дар­гын шүүх хурал товлосон ху­­­­­га­цаандаа болох болов уу?  
-Шүүгч нар нь амралтаа аваад явсан. Есдүгээр сар хүртэл ирэхгүй гэсэн.                 
-Төгсгөлд нь лавлахад, МАХН сонгуулийн дүнд хэр хангалуун байгаа вэ?
-Маш сэтгэл дундуур байгаа. Энэ сонгуулиар эрх баригч асан хоёр нам нэг нэгээсээ хариугаа авч байгаа юм шиг л зүйл болж өнгөрлөө. Гэвч гомдол мэдүүлье гээд ч хандах газар, шийдэх хүн алга.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан