Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Ерөнхий сайд, УИХ-ын даргын суудал ногоон гэрлээр, харин сайд нар...


Хааны алба халаатай гэдэг. АН-ынхан Засгийн эрхийг дангаар барих хэмжээнд парламентын суудал аваагүй ч бусадтай хамтарч төрөө төвхнүүлнэ. Харин олон жил төрийн эрхэнд суусан МАН-ынхан хүчтэй сөрөг хүчин болж, үг хэлээ хурцлан АН-ын өөдөөс сөрөхөд бэлдээд сууж байгаа болов уу. Баяр наадмын дараахь ажлын эхний өдөр Төрийн ордонд АН-ын ҮЗХ хуралдав. Үүгээр түүгээр АН-ын гишүүд холхино. Харин сөрөг хүчнээс хүн хар үзэгдсэнгүй. Гэхдээ С.Бямбацогт, Н.Энхболд нарын гишүүнийг эс тооцвол тэр шүү дээ. Хэдийгээр МАН-ынхан Төрийн ордонд үзэгдэхгүй байгаа ч гэсэн АН-ын ҮЗХ-ны хурлаас чимээ чагнан хүлээж байгаа нь ойлгомжтой.

 АН-ын ҮЗХ-ны хурлаар хэлэлцэх асуудал нь намын даргын зурсан зургийн дагуу болж өнгөрөв. Улс төрийн бусад нам хүчин болоод иргэд АН-ын ҮЗХ-ны хурлын уур амьсгалыг өөрөөр төсөөлж байсан. МоАХ, Шонхор фракцынхан АН-ын дарга Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болохыг эсэргүүцэж, УИХ-д 32 суудал авсных нь төлөө хариуцлага хүлээлгэх хатуу үг чулуудна гэж найдсан. Гэвч талаар өнгөрөв.

ҮЗХ-ны хурлаар Н.Алтанхуяг Ерөнхий сайд, З.Энхболдыг УИХ-ын дарга болохыг гишүүд 100 хувийн саналаар дэмжив. Ингээд Н.Алтанхуяг Ерөнхий сайд болж С.Батболд түүнд халаагаа өгөх нь. Үүнийгээ ч С.Батболд бүрэн дүүрэн ухамсарлаж Төрийн ордны гурван давхрын баруун жигүүрийн гурван давхарт өрөөтэй болоод авч. Харин Д.Дэмбэрэл өрөөгөө сонгосон эсэх нь мэдэгдсэнгүй. Ямартай ч Д.Дэмбэрэлийн нэр өлгөөтэй өрөө харагдсангүй.

 
ИЗНН, бие даагчдад найдлага бараг л байхгүй болов уу

Ингэж гүйцэтгэх засаглалын тэргүүнийг сонгох их ажлын хажуугаар АН-тай эвсч дэд сайдын ч болтугай суудал авахыг хүсэх намууд гараад ирж. ИЗНН УИХ-д хоёр суудал авсан. Энэ намд ч гэсэн бусадтай эвсэх эрх нь хуулиараа бий. Тиймээс АН-д тал засч эвсэх санал тавьж. Хэрэв тэдний саналыг олонхи болсон АН-ынхан хүлээгээд авчихвал сайдын суудалгүй юм гэхэд ядаж БОАЖ-ны дэд сайд, байг гэхэд агентлагийн даргын суудал горьдож л байгаа байх. АН-д тал засах намуудын нэрс дунд бие даагчдийн нэр цохиж яваа сурагтай. Бие дааж нэр дэвшсэн С.Ганбаатар АН-ынханг дэмжсэн ч яахав гэсэн утгатай зүйл ярьсан гэж АН-ынхан дотроо жиг жуг болгон ярьж явна. АН-ынхан Хөдөлмөрийн яамтай болно гээд ам гарчихсан. Энэ яаманд эзэн суух хувь тохиож магад гээд С.Ганбаатар битүүхэн горьдож яваа л болов уу. Ийнхүү АН-ынханг сайн андын эрэлд гарах хойгуур тэдэнтэй нэгдэх хүсэлтэй улс төрийн хүчин гараад ирж. Гэхдээ АН-ын хажуу өрөөнд суух хүсэлт тавьсан эхний нам бол МАХН-МҮАН “шударга ёс” эвсэл. АН-ын дарга Н.Алтанхуяг энэ намтай эвсэх талаараа баяр наадмын өмнө дуулгасан. Энэхүү баяртай мэдээг дуулсан “Шударга ёс” эвслийнхэн нам дотроо сайдын суудлаа хувааж, талцсан нь АН-ын удирдлагуудын дургүйг хүргэх болсон сурагтай. Ийнхүү АН-ынхан “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагчдаас ирсэн эвсэх саналыг хэлэлцэхээр болсон. Гэхдээ АН-ынхан ИЗНН, бие даагчаас тавьсан саналыг хүлээж авах нь юу л бол. ИЗНН-аас тавьсан саналыг хүлээж авсан аваагүй АН-ынхан Н.Энхбаярын намынхантай нийлэх нь тодорхой. Хэрэг явдал ингэх нь нэгэнт тодорхой учир АН олон тийш сарваганахгүй л болов уу.

 
Гурван дэд даргатай чуулган

АН-ын Алтангадас, Шон­хор фракцуудын нэг нь засгаа, нөгөө нь УИХ-аа амлаж авахаар тохиролцсон нь тодорхой боллоо. Тэр ч бүү хэл Шонхор фракцын тэргүүн УИХ-ын даргын суудалд суугаад зогсохгүй С.Эрдэнийг УИХ-ын дэд дарга болгох санаа өвөрлөж яваа гэнэ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ч гэсэн үүнийг нэг их үгүйсгээгүй ч мөн баттай гэж хэлсэнгүй. Энэ удаагийн УИХ гурван дэд даргатай байна. Учир нь наймаас дээш суудал авсан нам УИХ-д бүлэг байгуулах эрхтэй. Энэ эрхийг олж авсан бол УИХ-д дэд даргатай байна гэсэн заалттай. Одоогоор МАН болон “Шудар­га ёс” бүлгийнхэн дэд даргатай болох асуудалд төдийлэн яарахгүй байгаа гэсэн.

 
Гурван яам шинээр мэндэлнэ

АН-ынхан Хөдөлмөрийн яам байгуулна гэдгээ эрт дээр үед зарласан. Харин одоо Хууль зүй дотоод хэргийн яамыг хоёр хувааж Хууль зүйн яам, Дотоод хэргийн яам гэж хуваахаар болж. Мөн Эрдэс баялаг, эрчим хүчний яамыг Эрдэс баялаг, Эрчим хүчний яам гэж тусад нь гаргахаар болж. Ингээд 14 яамтай болох аж. Ийнхүү яамдын тоог нэмэхдээ боловсон хүчний тоог нэмэхгүй гэдгээ намын удирдлагууд хэлж байна.

Энэ удаагийн Засгийн газрын бүрэлдэхүүний 30 хувийг “Шударга ёс” эвсэл бүрдүүлэхээр урьдчилсан байдлаар тохирсон. Ингэхдээ “Шударга ёс” эвслийнхэн УИХ-ын гишүүдээ сайдын суудалд суулгахгүй байх бодлого барьж байгаа гэнэ. Харин улс төрийн гадна хаягдсан намын нөхдөө татаж сайдын суудалд суулгах аж. АН-ынхан өмнө нь сайдаар ажиллаж байсан гишүүдэд дахин боломж олгохгүй гэсэн яриа гаргах болсон ч үүнийг нь намын удирдлагууд үгүйсгэв. Өнөөдөр УИХ-д суусан, унасан, гээгдсэн гээд улс төрд холбогдсон болгон сайдын суудалд суухыг мөрөөдөж буй. Тиймдээ ч намын даргадаа хадаг барин суудал горилох нэгэн АН-д олон байгаа гэсэн. Харин өөрийгөө сайд болсон гэж бүрэн дүүрэн итгэчихсэн яваа нэгэн ч байна. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэзээний л ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой шөргөөцөлдөж явдаг нэгэн. Харин одоо түүнтэй Ц.Нямдорж шөргөөцөлдөж эхлэх нь. Х.Тэмүүжин өөрийгөө Хууль зүйн сайд болсон гэдэгт бат итгэлтэй байгаа бололтой. Тэрээр намынхаа ҮЗХ-ны хурал дээр ХЗДХЯ-ны бүтцийг өөрчилнө. Ингэхдээ ийм ийм байдлаар гээд л Хууль зүйн сайдынхаа ажлыг хийж орхив. Энэ нь түүнийг Хууль зүйн сайд болно гэдэгт хэтэрхий итгэлтэй байгааг гэрчилнэ. Харин Дотоод хэргийн сайдад хэнийг тавих юм бол оо. Х.Тэмүүжин “сайд аа”.

 
“Шударга ёс” бүлгийн гишүүд бүгд дарга болно

Энэ удаагийн УИХ-д Өргөдөл гомдлын байнгын хо­роог шинээр байгуулна. Ингээд УИХ нийтдээ найман Байнгын хороотой болж байгаа юм. Уламжлал ёсоор хамтарч Засаг барьж байгаа хойно АН, “Шударга ёс” бүлгийнхэн Байнгын хорооны даргаа ээлжлэн хашна. Ингэхээр  тус бүлгийн гурван гишүүн нь Байнгын хорооны даргын албыг хаших нь. Үүгээр зогсохгүй УИХ-ын дэд даргын суудалд нэг гишүүн нь суух бол, намын бүлгийн дарга, дэд даргын албан тушаалд ч хүн томилно. Мөн 3-4 дэд хорооны даргаар тус бүлгийн гишүүд ажиллана. Ингээд бодохоор “Шударга ёс” бүлгийн 11 гишүүн ирэх дөрвөн жилд “дарга” гэсэн хэргэм давхар зүүх нь ээ.
0 Сэтгэгдэл
MAN-iinxan gomdood bxgui yu kkk, AN-iinxan bidentei xamtarsangui geed
Хамгийн их уншсан