Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Алаагүй баавгайн арьсыг хуваах ажиллагаа эхлэв

Сонгуулийн хуулиа шинэчлэн баталж, анх удаа пропорциональ болон мажоритар тогтолцоогоор ээлжит сонгуулиа зохион байгуулж үр дүнг нь гаргаснаас хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Шинэхэн парламент бүрдэж, түмэн олныг төлөөлөх гишүүд нь тангаргаа баяр наадмын өмнөхөн өргөчихлөө. Харин одоо бүтэц зохион байгуулалтын ажлууд өрнөнө. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох дээд байгууллагад олонхи болсон улс төрийн хүчин Засгийн газраа байгуулж, УИХ дахь бүтцийн байгууллагын дарга нарыг томилох ёстой юм. Гэхдээ энэ удаагийн сонгуульд АН олуулаа ялсан ч гүйцэтгэх засаглалаа бие даан байгуулах хэмжээнд хүрсэнгүй. Хэрэв тус нам парламентад 39 болон түүнээс дээш суудал авсан бол засаглалын эрхийг 100 хувь гартаа авах байлаа. Нэгэнт дээрх хэмжээнд хүрээгүй учир УИХ-д цөөнхийн суудал авсан улс төрийн хүчинтэй хамтрахаас өөр гарцгүй болов. АН-д хоёр сонголт бий. Бүлэг байгуулах хэмээнд суудал авсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”, өмнө нь хамтарч, нэгэн зүгт харан алхалж явсан МАН гэсэн хувилбар юм. Олонхи болсон хүчнийхэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-тэй хамтрах байр суурьтай байгаа. Ардын намынхантай хамтрах уу, эсвэл “Шударга ёс эвсэл”-ийг сонгох уу гэсэн асуултад З.Энхболд гишүүн товч хариулт өгсөн юм. Тэрээр “МАН-тай эвсэл байгуулбал бид ард түмэнд амласан реформыг хийж чадахгүй. Реформыг хамгийн их эсэргүүцэгч нь МАН байсан” гэж хэлсэн. Тиймээс энэ удаад МАН сөрөг хүчний дуу хоолой болон Засгийн газрыг хянах үүрэг гүйцэтгэх нь.

Засаг байгуулагдах чимээ наашилсаар байна. Өчигдөр АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж УИХ-ын даргад болон Засгийн газрын тэргүүнд нэр дэвшүүлэх хүмүүсээ сонгочихлоо. Хоёуланг нь 100 хувь дэмжсэн. Харин одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулан батлах л үлдээд байна. Үүний дараа зогсолтгүй эргэх төрийн механизм ирэх сонгууль хүртэл ажиллана. Ямар ч гэсэн гүйцэтгэх засаглалын тэргүүн нь ялсан намын дарга байх ёстой тул Н.Алтанхуяг автоматаар сонгогдох болно. Харин Засгийн газрын бүрэлдэхүүнээ хэрхэн сонгох бол гэдэг олны анхаарлыг татсаар.

Ардчилагчид МАХН-МҮАН-ын эвсэлтэй хамтарвал хэчнээн суудал өгөх нь өнөөг хүртэл тодорхойгүй явна. Гэтэл шударга ёс тогтоохоор нэгдсэн эсвлийнхэн засагт хамтарвал гүйцэтгэх засаглалд 30 хувийн суудал авах тухай яриа дэлгэх. Бараг л Засгийн газарт орчихсон мэтээр мессэж илгээсээр байгаа, тэд. Иймэрхүү бор шувуу нисгэж эхэлсэн нь УИХ дахь олонхид тийм ч таатай санагдахгүй байгаа юм. Гүйцэтгэх засаглалын 70 хувийг АН-д өгч, үлдсэн хэсэгт өөрсдийгөө хэмээн бат итгэж буй хачирхалтай. Ёстой алаагүй баавгайн арьсыг хуваана гэдэг л болж байх шиг. Наргианы наян хувь үнэн гэдэг. Магадгүй дээрх тохироо хийгдчиж ч болох талтай. Гэхдээ энэ бүхэн гэрээ хэрхэн байгуулагдахаас шалтгаална. Ерөнхийдөө дээрх бүхэн эргэлзээ төрүүлж, хардах шалтгаан гаргах. Тиймээс АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тохироо, засгийн бүтцийн талаар лавлахад “Одоогоор энэ бүхнийг хэлэх эрт байна. Бид гэрээгээ ч хийгээгүй боловсруулаагүй явна. Дөнгөж л гэрээ байгуулах ажлын хэсэг гарч ажиллахаар болж байгаа. Бүтэц зохион байгуулалтын асуудал ч мөн ялгаагүй” хэмээв. З.Энхболд гишүүн ч дээрхтэй адил хариулт өгч байлаа. Тэгэхээр засгийн эрхийг хэрхэн барих асуудал шийдэгдээгүй байгаа аж.

Ерөнхийдөө асуудал шийдэгдээгүй, хамтрах эсэх нь тодорхойгүй байхад бор шувуу нисгэж байгаа нь цаанаа учиртай байх. Тус эвслээс өөр намтай хамтрахгүй нь ойлгомжтой гэсэн бодол тээж байгаа биз. Сайд болгох хүмүүсээ ч зарлах нь холгүй. Ер нь, аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэхгүй нь тодорхой.
Иймд эртнээс бүх зүйлээ бодож, төлөвлөн суугаа нь дамжиггүй. Хэрвээ хүсч, мөрөөдсөн бүхэн нь биелж Засгийн газрын гучин хувийг буюу таван яамыг эвслийнхэн авчихвал МАХН гурвыг, МҮАН хоёр гэж хуваан авах бололтой. Төрөөд удаагүй буюу Улсын Дээд шүүхэд бүртгэгдээд жил гаруйн нүүр үзэж байгаа МАХН сонгогдсон хүмүүстээ бялуу өгөхгүй аж. Харин уралдаад хоцорсон, хожигдсон нэр дэвшигчдээ суудалтай болгох гэнэ. Тодруулбал, энэхүү жагсаалтыг тэргүүлэгчид нь намын дэд дарга Ч.Улаан, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал юм байна. Ч.Улаан бол туршлагатай улстөрч бас Сангийн сайдын ажлыг олон жил хашсан нэгэн. Мөн Байгаль орчны сайдаар Г.Шийлэгдамбыг томилуулж магадгүй юм байна. Тиймээс аль ч яаманд ажиллахад бэлтгэгдсэн хүн гэж тодорхойлжээ. Харин Н.Удвал Эрүүл мэндийн сайд болох магадлалтай. Учир нь, тус салбарын дэд сайдаар ажиллаж байсан болохоор тэр. МҮАН-ын дарга М.Энхсайхан, М.Сономпил нар гүйцэтгэх засаглалд багтахаар хаалгыг нь тогшин суугаа гэх. Энэ хоёр хүн өмнө нь Засгийн газарт ажиллаж байсан болохоор тохирохгүй гэх зүйлгүй гэсэн мессэж шидэлж, бор шувуудыг жиргүүлсээр.
Юутай ч төр, засаг эмхлэн байгуулагдах цаг хугацаа ойртохтой зэрэгцэн Засгийн газарт орох хүмүүсийн нэрс тодорсоор, элдвийн таамгууд уралдуулсаар байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан