Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Н.Алтанхуяг: Эхлээд УИХ-аа эмхлэнэ
АН-ын ҮЗХ-ны хурлаас Ерөнхий сайдад  нэр дэвшсэн Ардчилсан намын дарга Н.Алтанхуягаас цөөн асуултад хариулт авлаа.

-Та Ерөнхий сайд болвол  хамгийн тэргүүнд ямар ажил хийх вэ?
-Хариуцлагатай байдал, шударга ёсыг тогтоох  талаар дорвитой ажил хийнэ дээ.
-2-3 яам шинээр байгуулахаар болж байх шиг байна. Үүнийг дагаад төрийн алба данхайна гэсэн хардлага төрөөд байна л даа?
 -Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт иргэдээ ажил хөдөлмөртэй болгох асуудлыг нэгдүгээрт тусгагдсан. Тиймээс  Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулна.Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамыг хуульдаа илүү анхаардаг, хүний эрхийг дээдэлдэг байхад анхаарлаа хандуулдаг болгох үүднээс тусад нь байгуулна. Өмнөх Засгийн газрын үед салгаж тодорхой чиг үүргээр нь ажиллуулмаар яамд байсан. Тухайлбал,  Монгол Улсын эдийн засаг  өсч байгаатай холбоотой Эрдэс баялаг, эрчим хүчний яам гээд хоёр том салбарын асуудлыг нэг яам хариуцаж байна. Энэ асуудлыг  ярих байх. Юуны өмнө бид төрийн үйлчилгээг шуурхай  явуулах, хээл хахуулийг устгах,   шударга ёс тогтоох. Иргэн бүрийг ажил хөдөлмөртэй болгох зэрэг ажлыг шуурхай хийх шаардлага гарч байна.  Яамдын тоо нэмэгдлээ гээд  ажлын орон тоо нэмэгдэхгүй. Хоёр хүний хийх ажлыг таван хүн хийж байвал хариуцлагыг чангатгана.
-Засгийн газар хэзээ бүрэлдэх вэ?
-Эхлээд УИХ-аа эмхлэнэ.  Үүний дараа Засгийн газрын асуудлыг ярьж, Ерөнхий сайдаа томилно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан