Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
МАХН-ын хэвлэлийн албанаас хариуцлага нэхье
МАХН-ын Олон нийттэй харилцах албанаас өчигдөр “МАХН сэхээтэнтэй, МАН олигархитай” гэсэн гарчигтай хэвлэлийн мэдээ ирсэн. Энэхүү мэдээллээ зөвхөн манай сайтын сэтгүүлчид ч бус, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд ч өгсөн нь тодорхой. Хэвлэлийн мэдээний агуулга нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн эвслийн Засгийн газарт оруулах хүмүүсээ тодруулсан тухай.
Гэтэл эл мэдээллийг нь www.assa.mn цахим хуудаст тавьсны дараа төд удалгүй МАХН-ын Олон нийттэй харилцах албаны хэвлэлийн төлөөлөгч бүсгүй редакц руу утасдаж, “Миний өгсөн мэдээний төгсгөлд яагаад МАХН-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ гэж биччихэв ээ. Наадах чинь зүгээр л нисгэж байгаа бор шувуу шүү дээ. Албан ёсных биш. Тийм болохоор наад “МАХН-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ” гэдэг өгүүлбэрээ авч хая. Танай сайт дээр тэгж бичсэнээс болж бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн утасдаж, олон долоон юм асуугаад байна. Эсвэл наад мэдээгээ тэр чигээр нь авч хая” гэж загнах нь тэр.

Сурвалжлагч бичсэн мэдээлэлдээ эх сурвалжаа дурдсаныхаа төлөө хэвлэлийн төлөөлөгчид загнуулах ёстой гэж үү. Уг нь, ямар ч байгууллагын Хэвлэл, Олон нийттэй харилцах албанаас гарч буй мэдээлэл үнэн бодит байх ёстой. Учир нь, тэднийг байгууллагаа олон нийттэй холбох гүүр гэж энгийнээр ойлгож явдгаа энд дурдья. Тэгээд ч хэвлэлийн төлөөлөгч бол сэтгүүлчдийн өмнөөс мэдээлэл цуглуулах, төр засгийн байгууллагын, тэнд алба хашдаг түшмэдийн хэлэх гээд байгаа үгийг “орчуулж” сэтгүүлчдэд хүргүүлэх давхар үүрэгтэй гэж их сургуулийн сэтгүүл зүйн ангид суралцаж байхдаа сонсч байснаа ч дээрх хэвлэлийн төлөөлөгч бүсгүйд хандаж хэлмээр санагдлаа.

Хэвлэл, Олон нийттэй харилцах алба гэдэг маш хариуцлагатай алба. Гэтэл өгсөн мэдээлэлдээ эзэн болохгүй, наадах чинь зүгээр олон нийтийн дунд нисгэсэн “бор шувуу” гэдэг нь хариуцлагатай байх ёстой хэвлэлийн төлөөлөгчийн амнаас унах ёстой үг мөн үү. Гэхдээ энд ганцхан хэвлэлийн төлөөлөгч буруутай биш.  Мэдээж, тэр удирдлагынхаа өгсөн үүргийг биелүүлсэн байж таараа. Тэгэхээр МАХН-ын Олон нийттэй харилцах албанаас хариуцлага нэхэх нь зүйтэй болов уу.
Сүүлийн үед тус намын Олон нийттэй харилцах албанаас үнэн худал нь мэдэгдэхгүй, будлиан хутгасан, хэн нэгнийг хатгасан, бусдын дунд яс хаясан өнгө аястай мэдээлэл түгээж байгаа. Тухайлбал, “Н.Энхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно”, “Н.Энхбаяр УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө”, “У.Хүрэлсүх өөртөө биш, С.Батболдтой хариуцлага тооцно” гэх мэт гарчигтай хэвлэлийн мэдээ сэтгүүлчдэд тараасан нь үүнийг гэрчилнэ.
Хэвлэлийн төлөөлөгч нь “Зүгээр л нисгэсэн бор шувуу” гэж хэлж суугаа нь худал мэдээлэл түгээж буйгаа хүлээн зөвшөөрсний илрэл биш гэж үү.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан