Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
С.Дэмбэрэл: АН бидэнд нэг яам санал болгосон. Харин бид хоёрыг гэсэн
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.
-Танай намд АН-ынхан хамтарсан Засгийн газарт орж ажиллаач гэсэн санал тавьсан юм уу?
-Тийм ээ. Дөнгөж сая албан бичгийг нь хүлээж авлаа. Баттулгаар ахлуулсан Тэмүүжин, Эрдэнэ, Сайханбилэг нар манай намтай хэлэлцээр хийх ажлын хэсэгт орсон юм билээ. Сая анхны уулзалтаа хийлээ.
-Энэ уулзалтаар юу ярьсан бэ?
-Шинээр байгуулагдах Эвслийн Засгийн газрын зорилго, бүтцийн талаар ерөнхий мэдээлэл сонслоо. Цаашдаа ИЗНН-ын мөрийн хөтөлбөрт багтсан гол чиглэл болох ногоон эдийн засгийн бодлого Ардчилсан намын болон шинэ Засгийн газрын бодлогод хэр бодитой тусах вэ гэдгийг асууж, санал бодлоо солилцлоо. Мөн эвслийн Засгийн газарт ИЗНН багтвал бид юу хүсэх тухайгаа хэлсэн.
-ИЗНН юу хүсч буй бол. Тодруулахгүй юу?
-ИЗНН-ын мөрийн хөтөлбөрт хамгийн тодорхой орсон тогтвортой хөгжил гэдэг зүйлийг шинэ Засгийн газарт ямар яам, яаж хариуцах юм бэ гэдгийг хамгийн түрүүнд асуусан. Манай мөрийн хөтөлбөрт үүнийг Байгаль, орчин тогтвортой хөгжлийн яам байгуулах замаар ногоон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж тусгасан. Энэ талаар АН-тай хамтрахад бэлэн буйгаа илэрхийлсэн. Мөн ИЗНН-ын мөрийн хөтөлбөрт халамжийн шинэ системийг халъя гэж заасан. Өөрөөр хэлбэл, “дээдэх” хүмүүс нь өглөг тарааж байгаа юм шиг халамж хавтгайрдаггүй, хүмүүс нь залхуурдаггүй, бэлэнчилдэггүй, иргэн нь өөрийнхөө төлөө ажилладаг тогтолцоог бий болгохыг хүссэн. Иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, оюутны ажил эрхлэлтийг дэмжих сан байгуулах талд ИЗНН АН-тай хамтрахад бэлэн байгаагаа илэрхийлсэн л дээ.
-Өөрөөр хэлбэл, ИЗНН хамтарсан Засгийн газарт төлөөлөлтэй болох нь?
-Үгүй. Засгийн газарт төлөөлөлтэй болчихвол бид ийм чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ хэцүү л дээ. АН сайдын суудлаа фракцууддаа хуваарилна. Дээрээс нь “Шударга ёс” эвсэлтэй хамтарна гээд л.
-Жаахан тодруулахгүй юу. АН-ын зүгээс ИЗНН-д яг хэдэн суудал санал болгосон юм бэ?
-Нэг яам гэж.
-Танайх энэ саналыг хүлээн авах уу?
-Бид өгснийг нь үг дуугүй авчихдаг хүн биш. ИЗНН парламентад хоёр хүний төлөөлөлтэй ч гэсэн 20 хүний дайтай ажиллачих бүрэн боломжтой. Тиймээс ярилцаад хоёр яам гэж саналаа нэгтгэсэн. Бидэнд тоо биш агуулга чухал. Бүх нам ногоон эдийн засгийг ярьж, хэлж явсан. Тэгвэл үүнийг хэрэгжүүлэх бүрэн боломж ИЗНН-д байна гэдгээ хэлсэн.
-Таны ярианаас Байгаль орчны яамыг санал болгож, буцаагаад та бүхэн Сангийн яамыг нэмжээ гэж ойлголоо. Зөв үү?
-Байгаль орчны салбар гэж явцуурхаагүй. Байгаль орчин, тогтвортой хөгжил гэдгийг нэг дор болгоё гэж санал тавьсан юм. Байгаль орчны яам өнөөдрийг хүртэл гол горхи, ой мод, уул уурхай гэж үсчиж ирлээ. Үүний оронд эдийн засгийг бүхэлд нь ногооруулах ёстой байхгүй юу. Байгаль орчин, ногоон эдийн засаг нэг дор байхыг л тогтвортой хөгжил гэж ойлгох хэрэгтэй. Байгаль орчны яам өмнөх шигээ нэг мод устгавал хоёр мод тарь, Туул голын хогийг цэвэрлэе гэх мэт жижиг юм яриад эсвэл говь юм уу, Туул голын эрэг дээр хуралдаж шоу хийчихээд түүнийгээ ажил хийж буй мэтээр харагдуулахаа болих хэрэгтэй. Энэ бүхэн ногоон эдийн засгийг нэхээд байдаг юм шүү дээ. Энэ үүднээсээ л бид ногоон эдийн засгийг хариуцаж ажиллая гэдэг саналаа амбицтайгаар уламжиллаа. АН-ынхан ч бас маш хариуцлагатайгаар сонслоо. Баярлалаа гэж хэлье, тэдэнд.
-Өнгөрсөн парламентад Хамтарсан Засгийн газрын сайд нь АН-аас бол дэд сайд МАН-аас гэсэн тогтолцоотой ажилласан. Харин энэ удаа сайд нь АН-аас бол дэд сайд нь мөн л АН-ынх байх ёстой гэж үзсэн гэсэн. Энэ үнэн үү?
-Энэ бол утгагүй зарчим. Гаж тогтолцоо. Ажлаа сайн мэддэг, чаддаг хүмүүсийг л тавих ёстой. Бид саналаа тавина. Үүнийг яаж хэрэгжүүлэх нь АН-ын дотоод асуудал.
-Та мэргэжлийн хүний хувьд шинээр байгуулагдах эвслийн Засгийн газрын эдийн засгийн бодлогыг хэрхэн харж байна вэ?
-Сонгууль болгоноор л эдийн засаг үсрэлтийн гараан дээр байна гэж ярьдаг. Ингэж болохгүй л дээ.
Одоо эдийн засгийн үсрэлтийг айл бүрийн хаалгаар оруулж чадах Засгийн газар, бүтэц байгуулагдаасай гэж хүсч байна. Бас хэт данхгар, том бүтэцтэй байх тусмаа ажил цалгардаж, хүнд суртал бий болгодог тал бий шүү.
-Өчигдөр ИЗНН-ын улс төрийн зөвлөл хуралдаад Д.Энхбат даргыг ажлаас нь чөлөөлсөн гэсэн мэдээлэл гарчээ. Д.Энхбат дарга та бүхэнд сонгуулиас, цаашлаад намаасаа татгалзсан шалтгаанаа юу гэж тайлбарлав?
-Чөлөөлсөн юм биш ээ. Өөрөө л ажлаа өгье гэсэн. Ажил ихтэй байна гэж тайлбарласан. Анх сонгуулийн өмнө хэлэхдээ “Өнгөрсөн дөрвөн жил парламентад намаа төлөөлж ганцаараа суулаа. Парламентад цөөхүүлээ суух дэмий юм байна. Тиймээс УИХ-д нэр дэвшихгүй” гэсэн. Өчигдрийн хурал дээр “Энэ улс оронд стратеги гэж алга. Ийм байхад би намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох шаардлага ч алга. Тиймээс би татгалзлаа” гэсэн утгатай үг хэлсэн.
-Д.Энхбат даргын орны хүнийг хэзээ сонгох вэ. Нэг даргын суудал онгойчихлоо шүү дээ?
-Суудалсаад байх ч юу билээ дээ. Намар манай нам их хурлаа хийнэ. Энэ үеэрээ л хэлэлцчихнэ. Одоо бидэнд Энхбатыг орлох суудлаас илүү орон нутгийн сонгууль чухал байна.
-Сонгуулийн үр дүнг хэр хангалттай гэж үзэж байна вэ. ИЗНН-ын удирдлагууд чамлахаар чанга атга гэж хэлсэн гэх юм?
-Бид маш том орон зайг бий болгож чадсан. Хөлд орсон гэж хэлж болно. ИЗНН орон нутагт нэлээд сайн ажиллах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Сая орон нутагт ИЗНН бүрэн уналаа шүү дээ. Гэхдээ сууриа цутгасан. Үүнийгээ цаашид маш зөв босгох хэрэгтэй.
-УИХ-д хоёр, НИТХ-д нэг суудал гэдэг ИЗНН-ын хувьд ялалт уу, ялагдал уу?
-Нэг хэсэг нь ялалт гэж үзсэн бол нөгөө нь ялагдал гэж хүлээж авсан. Миний хувьд маш том сууриа тавилаа. Өөр хэлэх зүйл алга. Хамгийн гол нь, ирэх дөрвөн жилд унтахгүй явах ёстой.
-Сонгуулийн дүнг хүлээх танд хэцүү байсан уу. Сонгуулийн хуульд тогтоосон таван хувийн босгоо давж чадаагүй намууд танд УИХ-ын гишүүний суудлыг “бэлэглэсэн” шүү дээ?
-Сонгууль шударга бус болсон. Харин ч манайх дор хаяж таван суудал авах байсан юм.
-Таны талаар таагүй зүйл мэдээллэж байна. Газрын асуудал цаашлаад хуулийн байгууллагад шалгагдаж байна хэмээн гарах болж?
-Аль эрт дуусчихсан зүйлийг сонгуулийн үеэр зориуд сөхөж буй нь бодлого.
Манай эгчийн хүүхэд бид хоёрыг л оролдоод байгаа юм. Даанч юм гарч ирэхгүй л дээ. Тэр газар нь манай Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хашаанд багтдаг юм л даа. Гэвч энэ бол хотын захиргаа, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь гарчихсан. Удахгүй энэ бүхэн дуусах байлгүй дээ.

0 Сэтгэгдэл