Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Эмэгтэйчүүдийн дуу хоолой хүчтэй сонсогдох болно

АН-ын ҮЗХ-ны гишүүн, АЭХ-ны гүйцэтгэх захирал И.Нарантуяатай ярилцлаа.
-Морь хурдан, бөх хүчтэй, онч мэргэн сайхан наадав уу?
-Боржигон нутгийнхантайгаа сайхан наадлаа. Нутгийн зон олон маань надад хурдан удмын даага зүсэлж хурдлуулан, аман хүзүүдлээ. Их бэлгэшээж байна. Монголчууд наадмын өнгөөр ажил үйлсээ шинжиж ирсэн уламжлалтай болохоор шинэ Засгийн өнгийг ч өөдрөгөөр харж байна. Наадмын маргааш намар гэдэг. Сайхан баярлаж наадсан улс одоо төр засгаа эмхлэх, амласнаа хэрэгжүүлэх гээд ажил ар араасаа ундарч байна даа.
-Монголд наадмын өмнөхөн эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаар олон улсын томоохон хурал болсон. Гэвч энэ чуулга уулзалт сонгууль, наадмын сүрд дарагдаад олигтой ч олон түмэнд хүрсэнгүй юү дээ?
-Тэгж ойлгож болохгүй ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аль аль нь ач холбогдол өгсөн. Ер нь эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаар Монголд дэлхийн төр нийгмийн зүтгэлтнүүд хуран чуулсан нь өөрөө маш чухал үйл явдал. Энэ нь манай орныг гадаад ертөнцөд ардчиллын замаар тууштай замнасныг нотолсон хэрэг гэж би хувьдаа ойлгож байна.
Манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн дарга орны хувьд чухам ийм сэдвийг сонгож яриа өрнүүлсэн нь ардчилсан нийгэм дэх эмэгтэйчүүдийн манлайллын ач холбогдлыг тодотгох, бусад орны эмэгтэй удирдагчийн сайн жишгээс суралцах, улс орны амин чухал асуудлыг шийдвэрлэхэд тустай.Энэ нь өнөөдрийн Монгол орны хувьд эрчим хүч, эдийн засгийн тогтвортой хөгжлийн асуудал учраас эмэгтэйчүүдийн оролцоог тодорхойлоход онцгой ач холбогдолтой. Өнөөдөр манайд ядуурал, ажилгүйдэл газар авч, шударга бус явдал хавтгайрсан.
Энэ сөрөг үр дагаврыг гагцхүү эмэгтэйчүүдийн оролцоотойгоор арилгаж чадна гэдгийг Монголын төр, ард түмэн аль аль нь ойлгодог болсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эмэгтэйчүүдийг бодитойгоор дэмжиж, үүрэг зорилгыг нь үнэлж, тууштай байсан нь энэ Их хуралд эмэгтэйчүүд олуулаа орж ирэхэд нөлөөлсөн. Өнөөдөр хувийн хэвшил, боловсрол, эрүүл мэнд гээд аль ашиг орлого багатай, хүнд хэцүү салбарт эмэгтэйчүүд ачааны хүндийг үүрч яваа. Боловсролоороо хаа ч дор орохгүй. Зориг тэвчээрийг манай хүүхнүүд л харуулдаг. Үүнийг нэг үеэ бодвол олон түмэн үнэлдэг болжээ. Наад захын жишээ бол саяын сонгуулиар есөн эмэгтэйг төрийн эрх барих дээд байгууллагад оруулж ирлээ.
Манай намын чадалтай, боловсролтой таван эмэгтэй УИХ-д орсон. Тэд өөрсдийгөө хэдийнэ олон түмэнд таниулсан. Ардчиллын үзэл санаанд үнэнч, тууштай явсан тэдний дуу хоолой энэ Их хуралд хүчтэй сонсогдох болно гэдэгт АЭХ-ны нэг удирдагчийн хувьд итгэлтэй байгаагаа хэлье.
-Танай тойрогт сонгууль будилаантай болж, нэг суудлын төлөө дахин сонгууль явуулахаар болсон. Тэр юу болсон бэ?
-Будилаан, хууль зөрчсөн үйлдэл, нэг нэгэндээ дэгээ тавих үзэгдэл хэрээс хэтэрсэн. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдэх биз ээ. Цаг эргэж байна. Шударга ёс, үнэн ялна гэдэгт би итгэдэг.

0 Сэтгэгдэл