“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Хэрэгжихгүй юм бол хууль батлах шаардлага байна уу

Хүүхэд чихрэнд дурладагтай адил улс төрд хөл тавьсан, тавиагүй хэн ч бай төрийн түшээ хэмээх өндөр дээд хэргэм зэрэгт хүрэхээр тэмүүлдэг болж. Намаас хөөгдсөн, гарсан нэг нь ямар нэгэн байдлаар олонд танигдсан эрхмүүд бие дааж, нам дагагсад нь улс төрийн хүчний нэрийн өмнөөс цоллуулан сонгуульд өрсөлдөх. Гэхдээ тэрхүү бүрэн эрх дархтай суудалд залрахын тулд юу ч хийхээс буцахгүй. Хууль зөрчих нь энүүхэнд мэт. Уг нь, Монгол Улсын иргэн УИХ-аас тогтоон гаргасан хуулийн дагуу ажиллан амьдарч, түүнд захирагдах ёстой. Гэвч энэ нь зөвхөн цагаан дээр хараар бичсэн тунхаг мэт болжээ. Гадаад дотоод, баян ядуу гэлтгүй бүгд хуулиас гадуур явах нь элбэг хэмээн ярьдаг. Олны яриа ортой гэсэн үг бий. Тиймээс бага зэрэг давстай ч үнэн биз.
Саяхан болж өнгөрсөн ээлжит сонгуулиар зарим нэр дэвшигч хууль зөрчсөн нь дээрх үгнээс нотлогдох байх. Харин тэдний хийсэн үйлдлийн буруутай эсэхийг одоо хэр нь тогтоож чадахгүй дүлэгнэсээр байгаа. Тэд чухам юу хийсэн болоод хууль хяналтын байгууллагын хаалга сахих болов гэдэг нь сонин байж болох. Орхон, Дархан-Уул, Өвөрхангай, Увс аймгийн тойрогт МАН-аас нэр дэвшсэн хүмүүс хууль зөрчсөн тухай маргаан үүссэнээс хойш чамгүй хугацаа өнгөрөөд байна. Намын далбааг мандуулан сар хүрэхгүй хугацаанд өөрийгөө дөвийлгөн, пиардаж явахдаа сонгогчдод эд зүйл, мөнгө тараан саналыг нь худалдаж аван ялалт байгуулсан талаар өрсөлдөгчид нь гомдол гаргасан. Бас баримт нотолгоог нь цагдаа, тагнуулын байгууллагад өгсөн аж. Бүр цахим хуудсанд ч энэ тухай мэдээлэл нь бий. Ер нь, сонгууль болгоноор л иймэрхүү үйлдэл хийдэг. Гэвч гэм буруу нь хэзээ ч тогтоогддоггүй муу талтай. Уг нь, шинэчилсэн хуулиар иймэрхүү зүйл хийвэл хатуухан арга хэмжээ авч, хариуцлага тооцно гэж заалт оруулсан ч дээрх тойрогт нэр дэвшигчид уландаа гишгэсэн бололтой. Өрсөлдөгчид нь өнөөг хүртэл гомдоллож байгаа ч хууль зөрчигчид хэмээн нэрлэгдэгсдэд арга хэмжээ авах эсэх нь тодорхойгүй явсаар.
Дархан-Уул аймгийн тойрогт нэр дэвшсэн эрхэм Сангийн сайд Х.Хаянхярваа эрх мэдлээ ашиглан тойргийнхоо ахмадуудад 670 мянган төгрөг тараачихсан. Уг нь, Засгийн газраас тогтоож өгсөн хэмжээ нь 330 мянга. Гэтэл сонгогдохын тулд дээрх үйлдлийг хийж. Харин МАН-аас Өвөрхангайд нэр дэвшигчид архи, бялуу гэх мэт зүйлийг сонгогчдод өгч, өглөгч, сайн хүний дүрд тоглон найр тавьсан гэх яриа байна. Баримт нь өрсөлдөгчдөд бий аж. Гэвч энэ бүхэн яагаад шийдэгдэхгүй байгаа нь таамаг. Мэдэгдэж буй ганц зүйл нь тойргийн хорооны ирц хүрэхгүйгээс хуралдаж, асуудлыг нэг тийш болгож чадахгүй байна гэх. Хуралдаа ирж чадахгүй байвал тэр гишүүдийг нь яагаад халж, сольж болохгүй байгааг нь иргэд гайхах. Асуудлыг ийнхүү удаашруулж сунжруулснаар мартагдаж, эцэстээ цайрдаг талтай. Ийм зүйл хийхийн тулд л хойш тавин суугаад байх шиг.
Мөн Увс аймгийн тойрогт нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар сонгогчдод мөнгө тараан, саналыг нь худалдаж аван ялалт байгуулсан байна. Хэтэвч зузаантай, хувь хүртэх бизнестэй болохоор хөрөнгө мөнгөөр сонгогдохоор шийдсэн нь тэр байх. Хийсэн ажил маруухан, хэлэх үг цөөнтэй учир ийм зүйл хийх нь илүү найдвартай санагдсан нь лавтай биз. Мөнгө тараах үйлдэл нь ч амжилт олж, түшээ хэмээх суудалд хүрэв тэд. Гэхдээ хууль бус аргаар. Тэдний хийсэн буруутай үйлдлийг баримтжуулан хуулийнханд өгч. Тодруулбал, туслахууд нь мөнгө тарааж буй бичлэг аж. Мөн Увс аймгийн Тариалан сумын 20 гаруй сонгогч 100 мянган төгрөг тараасныг эсэргүүцэн гомдол гаргажээ. Уг нь, сонгогчдын саналыг худалдан авах үйлдэл гаргах нь төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авах гэсэн оролдлого хэмээн үзнэ гэж Эрүүгийн хуульд заан, хариуцлага ногдуулахаар оруулсан байдаг. Гэтэл үүнийг ч үл тоон явна.
Эрхэм Б.Чойжилсүрэн 2008 оны сонгуулиар ч мөнгө тарааж байсан нэгэн. Арав, хорин мянгатын дэвсгэртийг сонгогчдод тараасан бичлэг нь өнөөг хүртэл цахим хуудаснаа хадгалагдан үлдэж. Энэ хүн сурсан зангаа сураар байтугай хуулиар ч хазаарлуулахгүй бололтой. Ичих айх булчирхайгаа авахуулчихсан мэт аяглаж байна. Тиймээс ч дахин мөнгө тараан санал худалдан авч, түшээ цол хүртэн суугаа аж. Хуулиас дээгүүр эрх мэдэлтэй, хуулийн дор амьдардаггүй эрхмүүд өнгөрч буй сонгуульд цөөнгүй өрсөлджээ. Ардчилсан төрт ёс тогтсоноос хойш төрийн эрх барих дээд байгууллагын түшээдийг иргэд сонгоно гэж тунхагласан ч өнөөг хүртэл хэрэгжсэнгүй гэхэд хилсдэхгүй биз. Хөрөнгө, бэл бэнчинтэй хүмүүсийн хэтэвчний зузаан нимгэнээс шалтгаалсан уралдаан мэт л явсаар ирлээ. Магадгүй, дээрх бүхэн цагийн уртад мартагдан нам дарагдах байх. Хэрэв нэгэнт мөнгө тарааж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж сонгогддог тогтолцоо амь бөхтэй оршсоор байвал хариуцлага тооцно гэж айлгадаг элдвийн хууль гаргахын хэрэг байна уу.

0 Сэтгэгдэл