Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Гурван даргын суудал эзэнгүйдүүлсэн Б.Батжаргалыг орлох хүн алга уу
Сангийн яамны зарлалын самбарт Төсвийн бодлогын газрын даргын сонгон шалгаруулалтын зар гарснаас хойш нэг сарын хугацаа өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, Б.Батжаргал дарга ажлаа өгснөөс хойш сар болчихлоо гэсэн үг. Сангийн яамны Төсвийн газрын дарга гэдэг бол албан тушаалаараа Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга болон Улсын татварын маргаан таслах зөвлөлийн дарга зэрэг чухал албыг давхар хашдаг. Тэгэхээр Б.Батжаргал ажлаа өгснөөр гурван даргын суудал эзэнгүйдсэн. Гэтэл энэ чухал албан тушаалуудад Сангийн яамныхан тийм ч хариуцлагатай хандахгүй байгаа бололтой. Төсвийн газрын даргын сонгон шалгаруулалтаа хийх тухай ажлын байрны зараа хэвлэл мэдээлийнхнээс нууцалж зөвхөн яамныхаа самбарт гаргасан. Тус яамнаас гаргасан зараар бол тус яаманд мэргэжлээрээ наймаас доошгүй жил ажилласан, төсвийн чиглэлээр удирдах албан тушаал хашсан байх зэрэг шалгуурыг хангасан хүн зургадугаар сарын 20-ны дотор материалаа илгээнэ үү гэжээ. Б.Батжаргал даргыг ажлаа өгөхөд ямар шалтгаанаар өгснийг нь хэн ч үл мэднэ гэсэн хариуг тус яамныхан өгсөн. Гэтэл түүний орыг залгамжлагчийг яагаад сонгон шалгаруулахгүй байгааг тодруулахад хариулт өгөх эрхэм мөн л олдсонгүй. Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан нь “Сонгон шалгаруулалт нь удахгүй болчих” байх гэсэн тойм төдий хариулт өглөө.
Хөгжлийн банк байгуулаад ТУЗ-ийн даргаар Ч.Хашчулууныг томилчихоод таван сарын дараа Засгийн газрын хуралдаанаар гэнэтхэн л чөлөөлсөн. Гэтэл ямар шалтгаанаар гэдгээ мэдэгдэл хийгээгүй бас л таавар мэт үлдсэн. Харин дараагийн ТУЗ-ийн дарга Б.Батжаргал ажлаа хүлээж авангуутаа багийнхандаа тун ч шүүмжлэлтэй хандсан. Тэрээр “Байгууллагын дотоод дүрэм журам төдийлөн тогтоогдоогүй, төрийн болон бизнесийн байгууллагатай харьцуулахад дүрэм журам нь ойлгомжгүй. Хүний нөөцийн хувьд нэлээд туршлага багатай залуу хамт олон байна. Өөрөөр хэлбэл, дотоод ажил хэрхэн явагддаг тухай ойлголт, туршлага бага байна уу даа гэж ажиглалаа” гээд л.

Бас болоогүй ТУЗ-д хамтран зүтгэдэг багийнхандаа хүртэл чангалахаа шуудхан л анхааруулсан. “Хөгжлийн банк”-ны ТУЗ бий болсноос хойш нийт есөн удаа хуралдахад ганцхан удаа оролцсон гишүүн байх жишээтэй. Тиймээс уг байгууллагын үйл ажиллагаа сайжрах учраас ТУЗ-ийн гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр журамд өөрчлөлт хамгийн түрүүнд оруулах болно” хэмээн хэлж байсан удаатай. Тус банкны ТУЗ-д байдаг нөхдүүдийг жагсаавал  Б.Даринчулуун /Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хэлтсийн дарга/, Ж.Ганбат /Сангийн яамны хэлтсийн дарга/, Х.Володя /ТӨХ-ны хэлтсийн дарга/, Б.Энэбиш /”Эрдэнэс-МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал/, Д.Энхжаргал /Монголбанкны Лондон дахь төлөөлөгч/, Л.Болормаа /”Би-Эф-Эй-Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал/ С.Меянатан /Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч асан/ гээд эрхмүүд бий. Юутай ч тэрээр санасан бодсноо гүйцээж амжилгүй жил хүрэхгүй хугацааны дараа өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчихлөө.

Гэхдээ нэг сумаар гурван даргын суудалд залрах хүн олдохгүй байгаагийн гол зангилаа нь “Хөгжлийн банк” гэдгийг хүн бүр мэдэж буй. Амлалтаа биелүүлэхийн тулд эрх баригчид “Хөгжлийн банк” руу өлсгөлөн чоно шиг дайрснаас дургүй нь хүрч ажлаа өгсөн нь түүний илгээсэн захидлаар тодорхой болсон. Түүний залгамжлагч нь Сангийн яамны тогооноос тодрох нь ойлгомжтой. Гэхдээ Төсвийн бодлогын газрын даргын шалгуурыг давах хүн олдохгүй байна уу эсвэл шинэ Засгийн газарт ачааг нь үлдээж байгаа юм болов уу.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан