Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Чилийн Коделко компанийн төлөөлөгчид манай улсын уул уурхайн салбартай танилцлаа

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд Чилийн Коделко компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Дэлхийд зэсийн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг энэ компанийнхан ”Монголын уул уурхай геологичдын мэргэжлийн институт”-ын урилгаар ирсэн бөгөөд манай улсын уул уурхайн салбарын болон зэс олборлодог компаниудын үйл ажиллагаатай танилцахаар зорин иржээ.

Чили улс Монголын адил байгалийн баялаг ихтэй бөгөөд ДНБ-ийнх нь 30 хувь, нийт экспортынх нь 70 орчим хувь нь байгалийн баялгаас бүрддэг байна. Коделко компанийн захирал ноён Нелсон Пизаррогийн танилцуулснаар Чили улс 15 тэрбум тонн зэсийн, 50 тэрбум тонн зэсийн хүдрийн нөөцтэй ажээ. Коделко компанийн хувьд өдгөө 100 жилийн түүхтэй, 100 хувь төрийн өмчит компани бөгөөд тус компани 18 мянган ажилтантай, жилд 1,8 сая тонн зэс боловсруулж байгаа нь үйлдвэрлэлийн бүтээмж харьцангуй өндөр аж.

Тус компани зэсээс гадна Кали, Кобалт, өөр бусад төрлийн ашигт малтмалыг олборлодог гэнэ. Цаашид зэс олборлолтын чиглэлээр нэмэлт хайгуул хийх, Азийн орнуудтай хамтын ажиллагаа өргөжүүлэх сонирхолтой байгаа ажээ.

Уулзалтын үеэр "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт өөрийн болон охин компаниудын үйл ажиллагааг танилцуулж салбарын эрхзүйн орчин сайжирч ил тод хариуцлагатай урт хугацаанд хөгжих боломжтой болж байгааг дуулгасан.

Энэ удаагийн уулзалт хамтын ажиллагааны эхлэл болж байгаад хоёр тал баяртай байгаагаа илэрхийлж, цаашид туршлага солилцон хамтарч ажиллахаар тохиролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан