Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
УИХ-ЫН ЗУРГААН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАЖ БОЛЗОШГҮЙ
Шинээр сонгогдсон парламентын гишүүдээс цөөнгүй нь гэмт хэрэгт холбогдон шалгуулж байгаа. Хэрэв тэднийг шүүхийн байгууллага буруутай гэж үзсэн тохиолдолд Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна. Үүнээс өмнө тухайн УИХ-ын гишүүний гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх учиртай.
УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээс хууль зөрчөөд ч болов УИХ-ын гишүүн болох гэж улайрсан нь ч бий гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Тодруулбал, Өвөрхангайд МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нар сонгуульд ялсан  ч хууль зөрчсөнөөс болж, УИХ-ын гишүүний тангаргаа өргөж чадаагүй. Өнөөдөр тэд УИХ-ын гишүүн болох эсэх нь ч тодорхойгүй яваа.

Тойргийн хороо эл асуудлыг шийдвэрлэх ёстой ч, хуралдааны ирцээ бүрдүүлж чадахгүй гацаа үүсгэчихээд буй. Парламент 76 гишүүнтэй байхаас одоогоор 69 нь тангаргаа өргөж, Төрийн ордонд төвхнөсөн. Тэднээс Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, О.Содбилэг, Д.Хаянхярваа, С.Дэмбэрэл, З.Баянсэлэнгэ нар цаашид УИХ-ын гишүүн байх эсэх нь эргэлзээтэй. Гэмт хэрэгт холбогдсон нь тэдний суудал ганхах шалтгаан болж байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваад холбогдох хавтаст хэргийг уржигдар Нийслэлийн прокурорын хяналтад шилжүүлжээ. Түүнийг Сангийн сайдын албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, тойргийнхоо өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Хүний хөгжил сан”-гийн мөнгө болох 670 мянган төгрөгийг тараасан хэмээн буруутгаж байгаа юм. Хэрэв прокурор буруутай гэж үзвэл яллах дүгнэлт  үйлдэж, хавтаст хэргийг нь шүүхэд шилжүүлэх юм.
Шүүхийн шатанд очсон УИХ-ын гишүүнд холбогдох хэрэг ч байна. Энэ бол парламентийн есөн эмэгтэй гишүүний нэг З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэрэг. Тэрээр өнгөрсөн онд Н.Энхбаярын туслах Б.Тулгыг баривчлах үед зөвшөөрөлгүй, хууль бусаар жагсаал хийсэн. Тухайн үед З.Баянсэлэнгэ, МАХН-ын гишүүн М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нар ажил үүргээ гүйцэтгэн явсан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын  биед халдаж, хүч хэрэглэсэн хэрэгт холбогдсон юм. Эл хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх өмнө нь хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан удаатай. Гэтэл прокурор Ц.Хашбаатар шүүхийн эл шийдвэрт эсэргүүцэл бичиж, Нийслэлийн шүүхэд хандсан. Саяхан тус шүүх З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэ хэмээн даалгасан байна. Тэгэхээр Чингэлтэй дүүргийн шүүх тун удахгүй УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг товлож хэлэлцэх нь. Хэргийг анх хэлэлцэхдээ улсын яллагч Ц.Хашбаатар З.Баянсэлэнгэд нэг жил хоёр сарын хорих ял төлөвлөснөө дуулгасан ажээ. Хэрэв шүүх түүнд ял сонсгоход хүрвэл мөн л УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудал яригдах нь.   
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжил­сүрэн, О.Содбилэг нарыг ч хууль хяналтынхан шалгаж байгаа. СЕХ-ны дарга Н.Лувсанжав “Хууль хяналтын байгууллага тэднийг буруутай гэдгийг тогтоовол Үндсэн хуулийн дагуу УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах эсэх асуудал яригдана” хэмээн ярьсан удаатай. Тэднийг
Сонгуулийн тухай хууль зөрчиж, сурталчилгааны явцад сонгогчдод эд зүйл, мөнгө тараасан, санал хураах явцад нөлөөлөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтыг давхардуулан үйлдсэн гэх мэт хэрэгт буруутган шалгаж байгаа юм.
ИЗНН-аас жагсаалтаар УИХ-д суух эрх өвөртөлсөн С.Дэмбэрэлийн хувьд ч хэдэн жилийн тэртээ холбогдсон хэрэг нь сөхөгдчихөөд буй. Түүнийг МҮХАҮТ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, төрсөн эгчийнхээ хүүхдийн нэр дээр их хэмжээний газар авсан тухай үндэслэлээр АТГ-ынхан шалгаж байгаа. Гэвч тэрээр “Шүүхийн хэрэгсэхгүй болгосон хэргийг сөхөж, улс төрийн зорилгоор эгчийн хүүхэд бид хоёрыг оролдож байна” гэж тайлбарласан.   
Ямартай ч, парламентын шинээр сонгогдсон зарим гишүүний холбогдоод буй хэргийн тухай мэдээллийг хүргэхэд ийм байна. Хууль хяналтынхан үнэн мөнийг нь тогтоож, дэнсэлнэ биз ээ.
0 Сэтгэгдэл
Энэ фактууд дээр нэмэгдээд УИХ-ын 1-р тойргоос хууль бус улайм цайм луйврын аргаар гарсан Болор, Батбаяр нарын хэрэг гармаар юмаа. Ерөнхийлөгч элбэгдорж гуай шүүх, прокурор, АТГ манай талд байгаа чаддаг юм бол саналаа тоолуулаарай гэж өөрийн биеэр хэлсэн байдын.Ерөнхийлөгч гэх нэртэй ардчилсан намын бууны нохой шударга бай л даа гэж худлаа хуцдаг Элбэгээгийн араар орчоод улайм цайм гишүүн болоод суучих юм даа Болор. гадаад хэргийн сайд гэх нэрнээс өөр танихгүй Болорыг Архангайчууд сонголоо юу? Энэ нутагт юу хийсэн гэж чамайг сонгох юм бэ? Хүн зөөж, архи мөнгө өгч, саналыг нь засч, хэдэн бөхчүүдээр хамгаалуулж, хэсгийн тойргийн хорооныхныг дарамталж байж гарчаад ичээсэй энэ хүмүүс. Үнэн ирэх цаг ирнээ....
АН нам жоохон жудагтай бай л даа!!
Хамгийн их уншсан