Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Ой, бэлчээр байгалийн нөөц ашиглах эрх зүйн үндсийг бэхжүүлэх шаардлагатай

 Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байгаа  “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулганыг угтсан “Ой, бэлчээрийн эдэлбэрлэх харилцааны асуудал: нутгийн иргэдийн нөхөрлөл, бүлгийг дэмжих нь” сэдэвт үндэсний хэмжээний уулзалт өнөөдөр боллоо.

БОАЖЯ-ны ТЗУГ-ын дарга Х.Батжаргал уулзалтыг нээн хэлэхдээ “БОАЖЯ болон бусад төрийн бус байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран энэ сарын 20,21-нд “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган”-ыг зохион байгуулахаар болсон. Энэхүү арга хэмжээ нь хоёр жилд нэг удаа болдог бөгөөд орон нутагт байгаа нөхөрлөл, хамтлаг, бүлгүүдийг дэмжих нэгдсэн арга хэмжээ юм. Иймээс чуулганыг угтан энэхүү хурлыг зохион байгуулж байна. Дэлхийн хэмжээнд уугуул иргэд ба нутгийн нөхөрлөлийн газар ашиглах эрхийн баталгаажилтыг 2020 он гэхэд одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж байна. Харин манай улсын хувьд орон нутгийн малчдын нөхөрлөлийн бэлчээр ашиглах зүй ёсны эрхийг 2020 он гэхэд холбогдох хууль тогтоомж гарган, зохих ёсоор хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай байгаа юм” гэв.

Байгалийн баялаг, үүний дотор бэлчээрийн газар дээр суурилсан хөгжил нь Монгол орны амьдралын хэвшил, эдийн засгийн суурь юм. Иймээс  ой, бэлчээрийн эдэлбэрлэх харилцааны системийг зохистой хэрэглэх, нутгийн иргэдийн нөхөрлөл, бүлгийн газар, бэлчээр байгалийн нөөц ашиглах эрх зүйн үндсийг бэхжүүлэх, уламжлалт зүй ёсны эрхийг бүртгэн баталгаажуулах, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг бүрүүлж амьжиргааг дээшлүүлэх зэрэгт онцгой анхааран ажиллах ёстойг Байгаль орчин ба хөгжлийн “Жасыл” холбооны төлөөлөлч Х.Ыханбай илтгэлдээ онцоллоо.  

Тус уулзалтанд хүрэлцэн ирсэн төрийн болон төрийн бус байгууллага, салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд ой, бэлчээрийн газрын эдэлбэрлэх харилцааны асуудлаар санал солилцож, цаашдын үйл ажиллагааны чиглэлийн талаар хэлэлцсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан