Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
МАН-д шинэчлэл хийх зоригтон байна уу

Шинэ парламент бүрдчихлээ. Харин УИХ-ын сонгуульд бүдэрсэн экс гишүүд хаана юу хийж яваа бол. Зарим нэг нь хэдхэн сарын дараа болох Орон нутгийн сонгуульд хүч үзэхээр явж байгаа сурагтай. Л.Гүндалай гишүүн Хөвсгөл аймгийнхаа АН-ын даргын албан тушаалтай зууралдаж, цаашдаа энэ аймгийн Засаг дарга болох санаа өвөрлөн яваа гэнэ. Ер нь, УИХ-ын сонгуульд бүдэрсэн, өмнө нь гишүүн байсан нөхдөөс цөөн хэд нь аймгийн Засаг дарга болохоор зорьжээ. Одоогийн энэ байдлыг харахад Орон нутгийн сонгууль нэлээн ширүүн уур амьсгалтай болох төлөвтэй байна. АН-ынхан НИТХ-аа авч болсон юм чинь орон нутагт хэд хэдэн аймагт Засаг даргатай болох алсын бодолтой байгаа нь дамжиггүй. Тиймдээ ч одооноос л Орон нутгийн сонгуулийн уриа, болоод бэлтгэл ажлаа базааж байгаа гэнэ билээ. Харин МАН-ынхан нэг л тайван. Намын удирдлагуудын хэттайван, назгай байдал нь намын гишүүдийн санааг зовоох болж.

Тиймээс Орон нутгийн сонгуульд ач холбогдол өгөхийг намын гишүүд нь удирдлагууддаа анхааруулж байгаа гэнэ. Гэвч төр засаг үймсэн ийм үед МАН-ын удирдлагууд Орон нутгийн сонгуульд анхаарал хандуулах сөхөөгүй явна.

МАН-ын одоогийн удирдлага “бид Орон нутгийн сонгуулийг зохион байгуулах ажилд оролцохгүй” гэсэн бодол тээж байхыг үгүйсгэхгүй. Учир нь, УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснийхээ бурууг намын удирдлагууд хүлээх ёстой гэсэн байр суурийг гишүүд нь олонтаа хэлж байгаа. Ингэхдээ МАН-ын удирдах зөвлөлд багтсан 20 гаруй хүн хамтаараа хариуцлага хүлээх гэнэ.

Ингэхдээ намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга болоод МАН-ын удирдах зөвлөлийн гишүүнээс өөрсдийгөө чөлөөлөх. Ингэж л МАН шинэчлэгдсэн шиг шинэчлэгдэх аж. Түүнээс У.Хүрэлсүхийн зохиосон шиг намын нэрнээс  “Х” үсгийг авч хаясан нь шинэчлэл болж чадахгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдлаа.

Сүүлийн үед МАН-ын гишүүдийн дунд ийм яриа өрнөх болсон гэнэ. МАН хэдийд хамгийн их хүчтэй, нэр нөлөөтэй байв гэж.

-С.Баярыг дарга байх үед.

-Үгүй ээ. Н.Энхбаярын үед МАХН /МАН/ нам шиг нам байсан. МАХН-ын гишүүн болгон ажилтай, сонгууль болгонд манай нам ялж, МАХН-ын гишүүдийг хаана л бол хаана үнэлж хүндэлдэг байлаа.

-Тийм биш. С.Баярын үед манай намын гишүүд ажилтай орологотой, сонгуулийн бурхан тэнгэр биднийг ивээж л байсан шүү дээ. Манай даргын бие лагшин муудаж замын дундаас биднийгээ хаяж харийн орныг зорьсноос өөрөөр түүний ажилд өөлөх зүйл байгаагүй. Харин С.Батболд л намын нэр хүндийг навс унагаалаа даа.

-Яаж тэр вэ?

-Оюу толгой, Таван толгойг гадаадынханд өгч, намынхаа нэрнээс “Х” үсгийг авч хаясан нь өнөөдөр манай намын олон мянган гишүүн хийх ажилгүй гудамжинд гарахад хүргэлээ. Тиймээс намын удирдлагууд хариуцлага хүлээх хэрэгтэй байгаа юм шүү дээ.

Ийм яриа МАН-ын жирийн гишүүдийн дунд өрнөж л байгаа байх. Ийнхүү МАН-ын гишүүд шинэчлэл гэж ярих болж. Тэгвэл энэ намыг хэн удирдвал шинэчлэгдэх бол. УИХ дахь намын бүлгийн дарга Ө.Энхтүвшинг багаа бүрдүүлж намаа шинэчилнэ гэдэгт итгэх нэгэн байна. Гэвч энэ нь жинхэнэ утгаараа шинэчлэл болж чадахгүй гэж шүүмжлэх улстөрчид бий. Харин Ж.Сүхбаатарыг энэ суудалд залж орхие. Шинэчлэл хийвэл хийсэн хийе гэх нэгэн ч байлаа. Уг нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын нэрийг намын удирдлагуудын тааварт оруулж байсан боловч тэрээр Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг нэгэн. Тиймээс хариуцлага хүлээх ёстой гэнэ. Тиймээс нам дотор шинэчлэл хийхээр ярьж буй хүмүүс удирдах зөвлөлд багтаагүй, мөн олигархи гэсэн хэргэм цол зүүж байгаагүй нэгнээр намаа удирдуулна гэж ярих болсон гэнэ. Гэвч энэ шалгуурт нь нийцэх хүн МАН-д байгаа болов уу.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан