Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
МАН-ынхан яагаад таг чиг болчихов

Ээлжит сонгууль өндөрлөснөөс хойш үндсэндээ нэг сар өнгөрөх гэж байна. Энэ хооронд Үндэсний их баяр наадам гээд Монгол Улс даяар баярлаж ард түмний хувьд нэг хэсэг сатаарлаа. Улс төрийн намууд, төрийн томчуудын хувьд төр улсаа төвхнүүлэх, эвсэх нэгдэх гээд яриа хөөрөө их л байсан байх. Харин сүүлийн нэг сарын хугацаанд улсын хэмжээнд хамгийн чангаар итгэл төгс дуугарч, аливаа зүйлийг дураараа шийддэг байсан МАН гэдэг 90 гаруй жилийн түүхтэй, туурга тусгаарласан улс төрийн хүчин, түүний том том дуут түшээд байгаа үгүй нь мэдэгдэхгүй явна. Эгэл жирийн гишүүд нь ч яахав байдгаараа л байгаа биз. Харин томчуул нь хаана явна аа. С.Баяр улс төрийн тэтгэвэртээ гарч алс холын АНУ-ыг зорьсон сурагтай. Бодвол эмчлүүлж, элдэв тоглоом эргүүлэн яваа биз.
Парламентын сонгуулийн өмнө улс орондоо байтугай дэлхий дахин, гариг ертөнцөд намаа төлөөлнө хэмээн том дуугарч, ялна гэдэгтээ итгэл төгс байсан намын дарга Сү.Батболд хаана явна. Сонгуулийн кампанит ажлын үед өглөө, үдэш гэлтгүй телевизээр мэндчилж, бараг л хөргөгчнөөс гарч ирэх шахаж байгаагүй бил үү. Гэтэл өнөөдөр түүний сураг ажиг тасрав. Үндэсний их баяр наадмаар цэнгэлдэх хүрээлэнд сэтгүүлч, сурвалжлагчидтай халз тааралдаад аргагүйн эрхэнд “Сайхан наадам болж байна” гэсэн утгатай хэдэн үг хэлчихээд бараг л зугтах шахам одсон. Нөгөө намаа төлөөлөх энэ тэр нь бүр мартагдаж.
“Намдаа байтугай энэ улсдаа цор ганц” гээд цээжээ дэлддэг Ц.Нямдорж, М.Энхболд гэх мэт эрхмүүд хөшигний ард нуугдчихаад, муу юм холуур хэмээн ханцуй дотроо залбирч байгаа нь лавтай.
Сонгуулийн дараа МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар “Сонгууль шударга бус боллоо. Үүнийг ард түмэн ч эсэргүүцэж байна. Ингээд ард түмэн эсэргүүцлээ илэрхийлээд эхэлбэл бид хорьж чадахгүй” гэж нэг хэлээд сураг алдарсан. Магадгүй энэ бол түүний хэлэх гэсэн үг биш, дарга нар нь л зааж өгсөн байж болох. Гэтэл энэ нь олон түмнийг төрийн эсрэг турхирсан хэрэг болоход хүрэх шахсан тул тэгсхийгээд орхигдсон юм. М.Энхболдын хувьд Онцгой комиссын дарга гэдэг албаа хийсэн болоод энд тэнд үер гамшиг, нас барсан хүмүүсийг зарлах ажлаа хийсэн болоод явж буй. Түүнийг айлгаж байгаа нэг зүйл нь Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн “Хууль зөрчсөн л байвал, цаг хугацаа хамаагүй. Бид хариуцлага тооцно” гэсэн үг. Энэ нь, түүний зүрхэнд шар ус хуруулж байгаа нь лавтай. Хэрэв баатрын хэлсэн үг батлагдаж хариуцлага тооцоод эхэлбэл газрын наймааны “загалмайлсан эцэг” эвгүйдэх нь гарцаагүй. Мөн сонгуулийн булхай луйврын асуудал бүгд тус намаас нэр дэвшсэн хүмүүстэй холбоотой. Өвөрхангайд нэр дэвшигчид нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн. Сонгогчдын саналыг Үндсэн хуулийн бус аргаар авсан гээд шүүхийн шийдвэр гарчихаад байгаа. Монголын ганц хуульч гээд байгаа Ц.Нямдорж нь ам нээсэнгүй. Хэн хэнийх нь зөв хэрүүл шуугианаа үргэлжлүүл гэж буй мэт л байна. Ерөнхийдөө сонгуульд ялагдчихаад чимээгүй байгаа нь ч хачирхалтай. Маргаан гарсан тойргийн асуудлын талаар Д.Лүндээжанцан “ТВ5” телевизэд ярилцлага өгөв. Тэрээр “Хууль шүүхийн байгууллага шударга ажиллана гэдэгт итгэж байна” хэмээв. Хууль бус зүйл хийсэн хүмүүсээ нэг иймэрхүү маягаар хаацайлж байгаа. Энэ мэтээр өөрөөр тус намынхан дуугарсангүй. Хуучин цагт өдөр алгасахгүй зурагтаар гарч, хэвлэлийн бага зарладаг байлаа. Өнөөдөр тэд хэлгүй дүлий мэт л сууна.
Ер нь, тус намынхан яагаад чимээ аниргүй, байгаа нь хүмүүсийн сонирхлыг татсаар. АН болон бусад нам, бие даагч нар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа. МАН л таг дуугүй. Улс төр сонирхох, судалдаг хүмүүс олон таамаг дэвшүүлж байна. Бараг л завсаргүй төр засаг барьж ирсэн нам ялагдал хүлээсэн болохоор гашуудан, уйтгарлаж, гунигаа тайлан суугаа болохоор ийнхүү нам гүмд автчихаж гэх.
Үүнээс гадна АН ялж, парламент дахь олонхи болсон тул хариуцлагын асуудал яригдаж эхэлнэ. Засгийн газраа байгуулж, өмнөх буруутай шийдвэрүүдийг хүчингүй болгох юм. Энэ бүхнээс эмээсэн хүмүүс гадаадад дүрвэн гарч байгаа. Уг жагсаалтыг С.Баяр магнайлж, араас нь Т.Билэгт шил даран нэхсэн.
Ийнхүү түүхийн нэгэн цагт луйвар булхайгаар ч болов Монгол Улсын эзэн байж, энэ улсын нэгэн үеийн түүхийг харлуулсан МАН гэдэг байгууллага, түүний өндөр дээд хэргэм зэрэгтэй, лидер гэж нэрлэгддэг зүтгэлтнүүд өнөөдөр айдаст автжээ гэхэд хилсдэхгүй болов уу.
Юутай ч, өнөөдөр энэ байгууллагын том дарга нарын хувьд чимээгүйхэн байж, аядуухан хандаж байгаад хожим ирэх хүнд цохилтыг арай зөөлрүүлэх бодлого баримталж байх шиг. Монгол Улсын анхдагч улс төрийн хүчин өдгөө 90 нас гарч яваа МАН-ынхнаас сураг дуулахсан.

0 Сэтгэгдэл