“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Түлш эрчим хүчний салбарынхан их засвар хийж байна
Түлш, эрчим хүчний салбарын 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай ЭБЭХ-ний сайд Д.Зоригт танилцууллаа. Тус асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов. 2012-2013 онд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гарган биелэлтэд нь хяналт тавьж, бүх шатны сургуулийн хичээлийн болон дотуур байр, цэцэрлэгийн барилгын засвар, өргөтгөлийн ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгахыг БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Мөн сайдын мэдээлснээр нүүрсний салбарын хэмжээгээр өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 30 хувтай байгаа бөгөөд бэлэн нүүрсний нөөц 1075.0 мян.тн байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 55 хувиар илүү байгаа ажээ. “Багануур” ХК-ийн найдвартай ажиллагаа, 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангахад зориулж техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд зориулж техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд болон дизель түлшний нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрт зориулан 3.2 тэрбум төгрөгийн төсвийн зээл олгохыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрлөө. Мөн Завхан аймгийн Улиастай сумын дизелийн цахилгаан станцын дизелийн түлшний зардалд шаардлагатай байгаа 574. 5 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрлөө.

0 Сэтгэгдэл