Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Л.Эрдэнэчимэг: АН эмэгтэйчүүдээ унагаж авсан алдаагаа засч байна
УИХ-ын гишүүд өрөөндөө тохижиж эхлээд байна. Ордны босго даваад удаагүй шинэхэн гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
-Өрөөндөө хэр төвхнөж байна, гишүүн ээ?
-Бид хоёр /туслахтайгаа/ өчигдрөөс л өрөөндөө төвхнөж эхэлж байна. Зарим бичиг цаасаа авчирч ч чадаагүй сууна. Юуны өмнө өрөөндөө хувцасны өлгүүр авчрах ёстой юм байна. Ордноос ширээ, сандалхан л өгдөг юм байна.
-Та байгаа газраа цэцгээр дүүргэдэг гэж ярьдаг. Тэгэхээр ордон дахь өрөөгөө бас цэцгээр гоёх уу?
-Уг нь, тэгье гэж бодож байгаа. Миний хуучин өрөөнд байсан цэцэгнүүд уг нь нар үзсэн даруйдаа л дэлбээлдэг. Тэднийгээ авчиръя гэтэл хамгаалалтын алба зөвшөөрдөггүй. Даргатай нь уулзаж, зөвшөөрөл авсныхаа дараа л цэцгээ авчирч болох юм шиг байна.
-Ордонд хэр олуулаа орж ирж байна вэ. УИХ-д хамтарч ажиллах багаа сонгосон уу?
-Одоохондоо туслахтайгаа хоёулхнаа. Ордонд бүх юм шинэ. Асууж, лавлах юм олон гарч байна. Гэтэл хэнээс асуухаа ч мэдэхгүй. Хэдэн хүнтэй, ямар багтай ажиллахаа ч бас мэдэхгүй. Ямартай ч, хоёр туслах, зөвлөхтэй болох ёстой гэж сонссон. Тэгээд яаж багаа бүрдүүлэх вэ гэж бодож сууна.
-Төрийн ордон олон эмэгтэй гишүүн хүлээж авах туршлагагүй байх. Танд юу үгүйлэгдэж байна вэ?
-Уламжлалт өнгө аяс ханхалсан тохижилттой. Консерватив байдлыг илэрхийлж буй нь сонирхолтой санагдсан. Бас хүнд суртал их ханхалж байна. Нэг хүн л шийдчих боломжтой юманд 3-4 хүн оролцох жишээтэй. Гучин минутад л хийчих юмыг гурав хоногийн дараа асуухад шийдээгүй байх жишээтэй. Яах вэ, магадгүй зуны улирал болохоор хүмүүс амралтаа авчихсан, ажил энгийн үеэс назгайрчихсан цаг үе таарсан байхыг үгүйсгэхгүй.
-Эмэгтэйчүүдийн албан бус бүлэг байгуулахаар төлөвлөжээ. Удахгүй даргаа сонгох байх. Та нэрээ дэвшүүлэх үү?
-Дэвшүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдчихсэн. Сонгуулийн сурталчилгааны үеэр ч, түүнээс өмнө ч би эмэгтэйчүүдийн өмнө тулгамддаг бэрхшээлүүдийг ярьж ирсэн. Эмэгтэйчүүд, хүүхэд, ахмадууд, цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд гээд л... Цаашид эмэгтэйчүүдийн асуудлыг төр засгийн хэмжээнд хөндөж тавих гэж байгаа л бол эмэгтэйчүүдийн бүлэг нь миний тулах цэг юм л даа. Хамгийн түрүүнд дэмжиж, намайг түлхэх хүмүүс бол эмэгтэй гишүүд учраас ингэж шийдсэн. Тиймээс бусад орны парламент дахь эмэгтэйчүүдийн бүлэг хэрхэн ажилладаг, ямар үйл ажиллагаатай байдаг талаар интернэтээс мэдээлэл цуглуулаад л сууж байна. Дээрээс нь эмэгтэйчүүдийн бүлгийг олон улсын төвшинд нэлээд их дэмжих байх гэж бодож байна.
Саяхан Хиллари Клинтон УИХ-д суусан эмэгтэй гишүүдэд баяр хүргээд, цаашид шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр маш сайн дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.
-Ингэхэд та АН-ын аль фракцад нь харьяалагддаг хүн бэ?
-МоАХ фракцынх.
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар ид ярьж байна. Эмэгтэйчүүд 20 хувийн квотоороо орж ирэх суртагтай?
-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Оюунгэрэл квотынхоо төлөө маш сайн дуу хоолойгоо хүргэж байгаа. Засгийн газарт хоёроос доошгүй эмэгтэй сайд, дэд сайд төрүүлэх ёстой гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ өнөөдөр бид уулзаад таван эмэгтэй дэд сайд ажиллах боломжтой байхад хоёр гэдэг тоог дурдах хэрэггүй юм гэж ярилцсан. 20 хувь гээд квотоо өргөн барьчихаар түүнээс дээш гаргадаггүйтэй адилхан хоёр дэд сайд гэчихээр тэр тоонд нь барьчих вий дээ л гэсэн юм.
-Анагаах ухааны салбарт удаан ажилласны хувьд Эрүүл мэндийн сайдад санаархахгүй байна уу?
-Үгүй дээ. Энэ удаагийн Засгийн газарт надад ямар нэгэн сайдын төлөөх амбиц алга. Би УИХ-ын шинэхэн гишүүн. Гишүүнийхээ үүрэгт ажлыг маш сайн хийж сурах хэрэгтэй байгаа. Харин Нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагдаж эрүүл мэндийн асуудлыг хүчтэй тавина гэж төлөвлөсөн.
Мөн энэ дөрвөн жилд хамгийн том хийх ёстой ажил бол Эрүүл мэндийн даатгалын хуулийг шинэчлэх. Үүнийг маш идэвхтэйгээр гардан хийнэ гэж төлөвлөсөн. Мөн би Монгол Улсын хэмжээнд хамгийн том, тойргийг төлөөлөн ажиллаж буй хүн. Сонгинохайрханчуудад хандан хийх ажил их байна. Гэхдээ их ярих биш, ажил хийж өөрийгөө харуулдаг хүн л дээ, би. Нэлээд хэдэн том ажил хийсний дараа надад Эрүүл мэндийн сайд болооч гэсэн санал ирвэл хүлээж авна.
-Ингэхэд та яагаад Сүхбаатар аймагт биш Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн юм бэ?
-Уг нь, Сүхбаатар аймагт нэр дэвшинэ гэсэн бодолтойгоор дөрвөн жилийг үдсэн. Тавдугаар сарын 20 буюу сонгуулийн босгон дээр л гэхэд Сүхбаатар аймагт нэр дэвшсэн Зоригттой нийлээд тогтмол ажлаа хийгээд л явсан. Гэтэл Сонгуулийн хууль өөрчлөгдөөд Сүхбаатар аймаг маань ганцхан мандаттай болчихсон. Ингээд Алтанхуяг даргаас намайг намын жагсаалтад оруулж өгөхийг хүссэн л дээ. Гэвч намын удирдлагууд намайг нийслэлийн аль нэг дүүрэгт нэр дэвшвэл ялах магадлалтай гэж үзээд Сонгинохайрхан дүүрэгт илгээсэн. Нэг ёсны томилолтоор л очсон гэсэн үг.
-Сүхбаатарын мандатдаа хоргодсон уу?
-Сүхбаатар аймгийг хэзээ ч орхихгүй. Удахгүй болох Сүхбаатар аймгийн 70 жилийн ойд оролцоно. Орон нутгийн сонгуулийн үеэр Сүхбаатар аймагт хүч тавина гэж төлөвлөж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН Сүхбаатар аймагт хийсэн ажил дэндүү их. Сонгинохайрхан, Сүхбаатар аль нь ч миний тойрог гэж бодсоор яваа.
-Сонгинохайрхан дүүрэгт дахин сонгууль болно гэсэн. Үүнд та анхаарлаа хандуулж байна уу?
-Дахин сонгууль орон нутгийнхтай хамт явагдах байх. Уг нь, хуульдаа хүчинтэй саналын хуудсыг тоолж, хувийг нь тогтооно гээд заачихсан. Энэ заалтын дагуу тооцвол Эрхэмбаяр маань 29 хувь давчихсан юм. Харамсалтай нь, Сонгуулийн хороо нийт саналын хуудаснаас тоолоод түүний хувийг багасгачихсан. Тэгсэн хэрнээ намын жагсаалтыг болохоор зөвхөн хүчинтэй саналын хуудаснаас тоолчихсон шүү дээ.
-Ардчилсан нам эмэгтэйчүүдийнхээ нэр хүнд, нөлөөг урдаа барьчихав уу, эсвэл бодлогоор дэмжив үү. Та юу гэж бодож байна вэ?
-Ардчилсан нам алдаагаа засч байна л гэж харсан. Эмэгтэйчүүдийн 30 хувийн квот батлагдчихаад байхад Ардчилсан нам л унагаасан шүү дээ. 2007 оны сүүлээр. Үнэхээр сая баталсан квот биднийг түлхэж өглөө. Намууд анх квот батлахдаа нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн эмэгтэйчүүдэд санал тавьж, намдаа элсүүлсэн. Намайг ч бас квот батлах үеэр л санал тавьж, АН-ын ҮЗХ-нд багтаасан. Хэрэв тэгээгүй бол би зөвхөн бизнесээ хөөгөөд л, улс төрд орох тухай бодох ч үгүй явах байлаа.
-Зөвхөн квот батлаад орхих нь бас өрөөсгөл юм билээ. МАН квот баталсан ч, эмэгтэйчүүдээ бараг бүгдийг нь шахам намын жагсаалтын төгсгөл рүү илгээсэн шүү дээ. Харин АН тэгээгүй?
-Алтанхуягаас өөр дарга байсан бол эмэгтэйчүүдийг ингэж дэмжих байсан уу, үгүй юу. Бас л эргэлзээтэй. Дээрээс нь үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нөлөө их байсан. Ерөнхийлөгч эмэгтэйчүүдийн төлөө цаг ямагт дуу хоолойгоо хүргэсэн. Бүх намын дарга нарт, иргэдэд, эмэгтэйчүүдийг дэмжээрэй гэдэг саналыг хүргүүлсэн.
УИХ-ын гишүүд өрөөндөө тохижиж эхлээд байна. Ордны босго даваад удаагүй шинэхэн гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. -Өрөөндөө хэр төвхнөж байна, гишүүн ээ?

0 Сэтгэгдэл
Мөнгөө
Ажил албандаа маш дайчин, чин зүрхнээсээ хандан , зоримог бдаг занг тани үнэлж хүндэлж явдаг шүү Энэ сайхан Монгол орныхоо төлөө цохилох зүрхээ зориулан олон түмнийхээ аж амидралыг өөрийнхөө бизнэсээс илүү дээгүүр тавин зоригтойгоор тэмүүлэн буйд тани амжилт хүсие. Энэ парламэнтэд орж ирсэн ХАТАН сайхан ухаантангуудад нам болж хуваагдалгүй эхийн сайхан сэтгэлээр МОНГОЛ түмнийхээ төлөө дуугарвал дуу нэгтэй дугтарвал хүч нэгтэйгээр гал халуун сэтгэлээ зориулахыг хүсэе
2012.07.19