Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
ЗАСГИЙН ГАЗАРТ БАГТСАН НАМУУД ОРОН НУТАГ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД Ч ХАМТАРНА

АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ынхан Засгийн газарт хамтарч ажиллах гэрээгээ өчигдөр байгууллаа. Дээрх намуудын гэрээний хугацаа дөрвөн жил байх гэнэ. Энэ хугацаанд намууд аль нь ааш зангаа татаж, хэн хэндээ хал балгүй, эв түнжинтэй ажиллахаар тохиролцсон юм байх. АН-ынхан УИХ-д 31 суудал авсан учир хамтарсан Загсийн газрын 75 хувийг нь эзэмших бол “Шударга ёс” эвсэл 11 суудлынхаа ачаар 25 хувийг нь хувааж хүртэхээр болж. Ингэхдээ АН-ын 75 хувиас ИЗНН хүртэхээр болсон байна. ИЗНН-ын хувьд нэг сайдын суудлаас гадна, хоёр дэд сайдын суудал авах магадлалтай байгаа.

УИХ-д хоёр суудал авсан намын хувьд энэ бол чамлах тоо биш. Гэхдээ АН-тай гэрээ байгуулсан ИЗНН-ын төлөөлөл нэг сайдын суудлаа чамласан сурагтай. Гэвч АН-ынхан ИЗНН-ыг нэг л сайдын суудалтай байхад болно хэмээн тулгаж. Харин “Шударга ёс” эвслийнхэн Засгийн газрын дөрөвний нэгийг бүрдүүлэх эрхтэй болсон. Эвслийнхний хувьд 4-5 сайдын суудлаас илүүтэй Н.Энхбаяр даргынхаа асуудлыг шүүхээс нааштайгаар шийдүүлж, цаашдаа Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг намдаа ашигтайгаар эргүүлэх сонирхол давамгайлж байгаа гэсэн хардлагыг бусад нам хүчин гаргаж эхэлсэн. Ямартай ч, эхний ээлжинд хамтарсан Засгийн газарт орж ажиллах намууд УИХ-ын даргаа батламжилж, бусад гэрээ хэлэлцээрээ батлах аж. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн гол санаа “Монгол хүн” мөрийн хөтөлбөрт тулгуурлах юм байна. Түүнчлэн ИЗНН-ын амьдрал, “Шударга ёс” эвслийн Монголоо аврах таван хувьсгал мөрийн хөтөлбөрийн санааг тусгах нь. Ийм байдлаар хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр боловсруулж батлагдана.

АН-ынхан хамтарсан Засгийн газрыг бүрдүүлэхдээ бие даагчийг багтаана гэдгээ амласан. Бие даагчдын хувьд АН-ын Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах хүсэлтэй бол тэрийгээ илэрхийлж болох гэнэ. Бие даагчдаас УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг хамтарсан Засгийн газарт нэгдэх санал гаргаж мэднэ гэсэн хардлага сонин хэвлэлээр явж байгаа. Тэрээр олон намын тогтолцоотой Засгийн газарт дагаар орвол аль нэг яамыг толгойлж мэднэ гэсэн таамгийг ч улс төр судлаачид гаргаж байгаа. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар Засгийн газарт орохгүй гэдгээ мэдэгдсэн. Харин Х.Болорчулуун хаашаа эргэхээ мэдэхгүй бүдчин яваа. Түүнийг МАН-д орох нь гэсэн яриа гарч байгаа  ч тэрээр үүнийг үгүйсгэж буй. Тиймээс хамтарсан Засгийн газарт бие даагчдаас Ц.Даваасүрэн л орно гэсэн таамаг дэвшүүлж болох юм.

Ингэж АН, “Шудрага ёс” эвсэл, ИЗНН-ынхан 2016 он хүртэл хамтрах болсон нь дараа дараагийн сонгуульд дээрх намууд хэрхэн оролцох бол гэдэг иргэдийн сонирхлыг татаж буй. Хамтарсан Засгийн газар байгуулахаар болсон дээрх гурван нам гэрээндээ Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд мөн л хамтарч орохоор тохирсон талаар АН-ыг төлөөлж намуудтай гэрээ байгуулсан Х.Баттулга хэллээ.
Тэгэхээр Орон нутгийн сонгуульд гурван нам хүч хавсран оролцох нь тодорхой болов. Магадгүй орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан аймгуудын удирдлага, Засаг дарга нарын харьцаа 75:25 байх нь. Өөрөөр хэлбэл, АН-ынхан Засаг даргын суудлын 75-ийг, “Шударга ёс” эвсэл 25 хувийг, аймгийн Засаг даргын орлогч зэрэг нь ИЗНН-д оногдож мэдэх нь. Ингэхэд ч болохгүй юмгүй. Тэртэй тэргүй Засгийн газраа тохиролцож энэ байдлаар бүрдүүлж болсон юм чинь орон нутагт энэ зэргийн асуудлыг шийдэж болох л юм. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох бол гэсэн асуулт яах аргагүй анхаарал татаж байна.

Монгол Улс Үндсэн хуульдаа ганц Ерөнхийлөгчтэй байна гээд заагаад өгчихсөн байдаг. Энэ суудлыг 75:25 хуваана гэсэн ойлголт байхгүй. Магадгүй Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, зөвлөхүүдийн суудлыг гурван нам хуваах нь л дээ. Гэхдээ хамтарсан Засгийн газарт багтсан гурван нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулбал шүү дээ. Ийм маягаар ирэх сонгуульд хамтарсан Засгийн газрыг бүрдүүлэгч намууд оролцох нь.
0 Сэтгэгдэл
Gadaadad suugaa mongolchuudad taatai medeelel bna. Bidnyg demjikh moriin hotolbor ali ali namd ni bsan bid utahgui ih orondoo ochno
Ardchilal Mongold jinhene utgaaraa bii bolj bna, Doorh huntei sanal neg bna, Demjjiine
Demjij bna
Хамгийн их уншсан