Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
ӨДӨРТ 14 ЦАГААС ИЛҮҮ АЖИЛЛАХ ЧАДВАРТАЙ БОЛ САЙДАД САНААРХ

Шинэ Засгийн газар байгуулагдах талаар элдэв таамаг уралдсаар. Зарим нь ч эхнээсээ батлагдаж байна. Харин гүйцэтгэх засаглалд орж ажиллах, сайдын суудалд залрах эрхмүүдэд шагнал маягаар албан тушаал хуваахгүй гэсэн бор шувуу нисч эхлэв.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар хэмээх том бялууны хэрчим хүртэхийг хүсч байгаа хүмүүс тодорхой зорилго урдаа тавьж, хүсэлт гаргах ёстой юм байна. Энэхүү шаардлагыг зайлшгүй биелүүлэх ёстой аж.

Өмнө нь, гүйцэтгэх засаглалаа байгуулах бүрт том бялуунаас эрх мэдэлтэй, танил талтай хэн дуртайд нь хэрчим өгч байсан гэдэг. Тиймдээ ч засгийн ажил нэг их урагшлахгүй, цалгардсаар ирсэн хэмээн түшээд болон улс төр судлаачид, сонирхогчид дүгнэдэг. Энэ нь ч үнэний ортой. Шинээр томилогдсон сайд, дэд сайд нар ажлаа хүлээж авснаас хойш бараг л зургаан сар юу хийхээ мэдэхгүй ширээ сандалны гол болон суудаг. Салбартай холбоотой зүйл лавлахаар судалж байгаад хэлье, одоохондоо мэдэх зүйл алга гэх мэтийн хариу барина. Учир нь, тухайн салбарынхаа талаар ямар ч мэдлэггүй, хэрхэн ажиллах учраа олохгүй, мунгинадагтай холбоотой. Тиймээс ч салбартай танилцсаар хагас жилийг үр бүтээлгүй үддэг байсан. Үүний дараа ажил төлөвлөж, болосвруулж байгаа нь энэ гээд л бүтэн жил бичиг цаастай барилдаж, ноцолдоно. Салбарын шинэчлэл, хууль эрх зүйн өөрчлөлт гээд л баахан зүйл ярьж, асар их ажил хийж гийгүүлэн, сайн сайхан болгохоо гайхацгаасаар ирсэн. Гэвч тэр бүх ажил нь бүтэхээсээ бүтэхгүй нь элбэг. Мөрөөдлийн жагсаалт хэмээн өдгөө ярьж буй. Ерөнхийдөө хоёр жилийг тэгс ингэсхийгээд өнгөрөөж, үлдсэн хугацаанд төлөвлөсөн ажлаа амжуулах гэж хөрөнгө мөнгө хайж гүйн, энд тэндээс мөнгө өгнө хэмээн горьдсоор сайдын албан тушаалд суух дөрвөн жилийг дуусгадаг. Энэ нь өнгөрсөн хугацаанд ёс мэт болсон гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, сайд хэмээх албан тушаалыг эрх барьж асан нам аливаа зүйлийн төлөөс, эсвэл наймаа болгон хэн нэгэнд хуваасаар ирсэн гэхэд хилсдэхгүй биз. Тиймдээ ч ажил нь урагшилдаггүй, амласан нь биелэхгүй хойшилсоор ирсэн болов уу. Үүнээс гадна МАН аль нэг хүчинтэй засагт хамтарчихаад цөөнхийнхөө эрх ашгийг, хийх ажлыг хойш чангаадаг. Үүнийг өмнөх гүйцэтгэх засаглалд орж ажилласан зарим сайд хэлсэн. Нэг үгээр хэлбэл, төлөвлөсөн ажлынх нь гүйцэтгэлд хэрэглэх хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж өгдөггүй аж. Бүр хийхийг чинь харнаа хэмээн тавлан суусан гэдэг.

Шинэ бүрдэх Засгийн газарт дээрхтэй адил зүйл гаргуулахгүйн тулд тодорхой хэмжээний шаардлага тавьж, шалгуур тогтоож буй бололтой. Бор шувууны жиргээгээр шинэ засаглалын сайдад санаархсан олон байгаа гэнэ. Тиймээс тэдэн дотроос тэнцэх нэгнийг сонгон шалгаруулах юм байх. Олонхийн бүлгээс тавьж буй шаардлагад 14 цагаас дээш ажиллах чадвартай, сайдын суудалд тухлаад танилцах нэрийдлээр олон сар зүгээр суухгүй байх, хэрэв салбар хариуцвал шууд ажилдаа орж, үр бүтээлтэй хандах, хийх таваас дээш зүйлээ жагсаан ирүүлэх ёстой гэж заасан гэнэ. Мөн үүний зэрэгцээ жилд хоёр л удаа гадаад айлчлал хийхийг сануулжээ. Учир нь, өмнөх бүх Засгийн газрын сайд нар жил 10 болон түүнээс дээш айлчлал хийж, дотоод дахь үүрэгт ажлаа цалгардуулдаг байсан юм байна. Иймд дээрх шардлагуудыг биелүүлэх хүнийг тохоон томилуулна гэж. Энэ бүх шалгуурыг давах аавын хүү ээжийн охинд сайд хэмээх эрхэм дээд суудлыг харамгүй хайрлаж, Монгол Улсаа хөгжүүлэх замд орох нь.

Ерөнхийдөө дан ганц АН-аас сонгогдох сайд нарт бус эвсэх хүчинд ч дээрх шаардлагыг тавих бололтой. Яагаад гэвэл нэг салбар нь урагш ахиад, нөгөө нь хоцорч болохгүй, олонхиос сонгогдсон нь айлчлал хийх эрхээ хасуулж, бусад нь дураараа дургиж дунд чөмгөө жиргэнэ гэдэг шиг явж болохгүй аж.
Гэхдээ эвсэх намууд энэхүү саналыг хэрхэн хүлээж авах нь сонирхол татна. Магадгүй та нараар эрхээ хязгаарлуулахгүй хэмээн бухимдаж ч магад. Цаашид шинэхэн Засгийн газрын сайд нараар хэн хэн томилогдож, ажил үүргээ хэр биелүүлэхийг цаг хугацаа харуулах биз. Үнэлэлт дүгнэлт өгөх цаг дөрвөн жилийн дараа. Тухайн үед сонгогчид төр засагт дүн тавина.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан