Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА
49 гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр чуулганыг тасаллаа
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна
Иргэдийн амьдралд анхаарал хандуулж төсвөө хэлэлцмээр байна
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Олон улсын Олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон албаны төлөөлөлтэй уулзлаа
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
ЭМЯ: Томуугийн вакцинжуулалт улсын хэмжээнд 41.7 хувьд хүрчээ
ЭХ ОРНЫХОО ЭРДЭНЭСИЙН ДЭЭЖИЙГ ЭНГЭРТЭЭ ГЯЛАЛЗУУЛААД ИРЭЭРЭЙ

Морьд эргэлээ гэдэг шиг олимп удахгүй эхэлнэ. Энэ жил Лондонгийн олимпод дэлхийн 205 орны 14000 тамирчин олимпын 46, паралимпийн 20 төрөлд ур чадвар, авхаалж самбаагаа сорих юм. Олимпын медалийн загварыг эрдэнийн чулууны нэрт мэргэжилтэн, Лондонгийн урлагийн роайл коллежийн алт, мөнгө, үнэт эдлэл урлалын профессор Дэвид Уоткинс боловсруулсан байна. Мөн паралимпийн медалийн загварыг үнэт эдлэлийн урлалаар нэрд гарсан Лин Чунг бүтээжээ. Тэдний урласан эх загварыг “Ройал Минт” хүлээн авч, компьютер дээр боловсруулсан загвараараа медалийн бэлдэц бэлтгэжээ.
Британийн Хатан хааны гэр бүлийн үнэт эрдэнэсийг 600 гаруй жилийн турш Лондоны цамхагт хадгалж ирсэн түүхтэй аж. Олимп, паралимпийн медалиуд шилдэг тамирчнаар шалгарсан эзэддээ очих хүртэл уг цамхагт хадгалагдах аж. Медалийн хайлшинд 800 кг алт, мөнгө, зэс, цайр, цагаан тугалга орох юм. Металлын дээжийг Оюу толгойгоос, дийлэнхийг нь зуун жилийн түүхтэй Кеннекот Юта Копперийн уурхайгаас нийлүүлсэн гэнэ. “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн дарга Ян Ду Плесси “Кеннекот Юта Коппер болоод Оюу Толгой уурхайгаас нийлүүлсэн металлууд үнэхээр төгс сайхан медаль болж урлагджээ. Энэ бол бид бүхний, манай нийт ажилчдын бахархал” хэмээжээ. Медаль нь тус бүр 375-400 грамм жинтэй, 85 мм голчтой, 7 мм-ийн зузаантай юм. Алтан медальд мөнгө 92.5, зэс 1.34, алт 6.16 хувийн орцтой байна. Мөнгөн медальд мөнгө 92.5, зэс 7.5 хувь орно. Харин хүрэл медальд зэс 97, цайр 2.5, цагаан тугалга 0.5 хувь байх нь.
“Рио Тинто” 2012 оны Лондоны олимп, паралимпийн хүрээнд Британи, Австрали, Монголын Олимпын Хороодтой түншилж, олимпын багийн амжилтыг дэмжиж буй. Тус компани дэлхийд чансаагаараа долоод бичигдэж буй Олон улсын хэмжээний мастер, Азийн аварга, жүдо бөхийн тамирчин П.Лхамдэгд, Олон улсын хэмжээний мастер, чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран нарыг элч тамирчнаараа өргөмжлөн тэтгэхээр болсон. Мөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, жүдо бөхийн тамирчин Х.Цагаанбаатарыг “Оюу Толгой” ХХК элч тамирчнаараа томилон олимпод оролцож байна. Оюу толгой төслийн ажил эдүгээ 90 хувьд хүрсэн. Иймд есдүгээр сараас анхны хүдрээ баяжуулж эхлэх нь. Тус уурхай ашиглалтад орсон өдрөөсөө эхэлж, дэлхийд тэргүүлэх техник, технологийг нэвтрүүлсэн, усыг хамгийн бага, хэмнэлттэй хэрэглэдэг болж хөгжинө гэлээ.

0 Сэтгэгдэл