Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ
2012 оны долдугаар сарын  19-ний өдөр          

Монголын ард түмний 2012 оны  зургадугаар сарын 28-ны өдөр хийсэн сонголт нь УИХ-д суудалтай нам, эвслүүд, эх орныхоо төлөө хамтран ажиллах гарцаагүй нөхцөл бүрдүүлсэн шийдвэр байлаа.

Сонгогч олон түмнийхээ энэхүү хүсэл зоригийг эрхэмлэн Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж сонгогдсон гишүүд бид Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд, улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдлэн энэ бүрэн эрхийн хугацаанд тогтвортой, үр бүтээлтэй хамтран ажиллахаар тохиролцон  хамтарсан Засгийн газар байгуулахаар шийдвэрлэснээ тунхаглаж байна.

Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хамтарсан Засгийн газар нь /цаашид “Хамтарсан Засгийн газар” гэнэ/ үйл ажиллагаандаа Ардчилсан намын “Монгол хүн” хөтөлбөрийг үндэс болгон Иргэний Зориг Ногоон намын “Амьдрал” мөрийн хөтөлбөр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн “Монголоо аврах таван хувьсгал” мөрийн хөтөлбөрийн тодорхой заалтуудыг тусган хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан батлуулна. Бид энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг ард иргэддээ ил тодоор, тогтмол мэдээлж, үр дүнтэй, идэвхтэй хамтран ажиллах болно.
    
АРДЧИЛСАН НАМЫГ      ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН     ТӨЛӨӨЛЖ:         НАМЫГ  ТӨЛӨӨЛЖ:            
   
АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ   АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ           
Х.БАТТУЛГА           С.ДЭМБЭРЭЛ

МАХН-МҮАН-ЫН “ШУДАРГА ЁС”  ЭВСЛИЙГ ТӨЛӨӨЛЖ:

АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ    Ч.УЛААН
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан