Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
“Уур амьсгалын өөрчлөлтөд залуучуудын анхаарлыг хандуулах нь” үндэсний хоёрдугаар чуулган болно

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яам, Юнеско-ийн Монгол дахь Үндэсний Комисс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Залуучуудын Зөвлөх Хороо, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд залуучуудын анхаарлыг хандуулах нь” үндэсний хоёрдугаар чуулганыг 2017 оны 5-р сарын 20,21-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Уур амьсгалын өөрчлөлт нь энэ эриний хамгийн ноцтой сорилтуудын нэг бөгөөд түүний сөрөг нөлөөлөл нь бүх улс орнуудын тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх боломжийг хөсөрдүүлж байна. Энэхүү чуулганаар уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөллийг багасгах амьдралын хэв маяг, газрын доройтол, цөлжилт, мал аж ахуй бэлчээрийн асуудал, ойжуулах, ойг нөхөн сэргээх, ногоон байгууламж, усны бохирдол зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Чуулганд их дээд сургуулийн оюутан залуучууд, холбогдох яамны бодлого боловсруулагчид, судлаачид, иргэний нийгэм болон олон улсын байгууллагын нийт 100 гаруй оролцогчид оролцоно. Чуулганаар гурван сэдвийн хүрээнд бүлгийн хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Хэсэг тус бүрт 30 хүртэлх оролцогч, 3 панелист, нэг чиглүүлэгч байна. Хэлэлцүүлгээс гарсан үр дүнг “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучуудын оролцоог хангах нь” тунхаг бичиг баталж БОНХЯам, ЮНЕСКО-д хүргүүлэх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан