Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
“Уур амьсгалын өөрчлөлтөд залуучуудын анхаарлыг хандуулах нь” Үндэсний хоёрдугаар чуулган амжилттай болж өндөрлөлөө

БОАЖЯам, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо, Байгальд ээлтэй хөгжил ТББ хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд залуучуудын анхаарлыг хандуулах нь” үндэсний хоёрдугаар чуулганыг 2017 оны 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Чуулганы үйл ажиллагааг нээж БОАЖЯамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, профессор Г.Нямдаваа, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын төсөл хариуцсан мэргэжилтэн У.Мөнхдэлгэр, НҮБ-ын Залуучуудын Зөвлөх хорооны зохицуулагч Г.Учрал нар үг хэллээ.
Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын туршлага, үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ба дасан зохицох арга замууд, залуучуудын бүтээлч оролцоо ба цахим орчинд уур амьсгалын өөрчлөлтийн тухай бодит мэдээлэл түгээх сэдвүүдээр хэлэлцэж “Уур амьсгалын өөрчлөлийн эсрэг Улаанбаатар” тухаг бичгийг баталсан юм.
Чуулганд их дээд сургуулийн оюутан залуучууд, БОАЖЯам, Байгаль орчин уур амьсгалын сан, Хангарьд Ротари Клуб, Зориг сан, ЮНИСЕФ Монгол, Мазаалай сан зэрэг байгууллагуудын 120 төлөөлөгчид оролцов.

Тус чуулган нь залуучуудын байгалийн гамшиг, уур амьсгалтай холбоотой гамшигтай тэмцэх, дасан зохицох чадавхийг бэхжүүлэх, үндэсний бодлого, стратеги, төлөвлөлтөд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг тусгахад залуучуудын дуу хоолойг хүргэх, уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох, эрт илрүүлэхэд чиглэгдсэн боловсролыг дээшлүүлэх зорилготой билээ.
2015 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дахь чуулганы хуралдаанаар “Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр”-ийг баталсан билээ. Уг хөтөлбөр нь 2030 он хүртэлх хөгжлийн тэргүүлэх чиглэлийн 17 зорилтуудтай болно. Эдгээр ТХБ-ын 17 зорилтуудыг улс орнуудад амжилттай хэрэгжүүлэх, үр дүнд хүрэх талаарх дэлхийн болон бүс нутгийн санал санаачлагуудыг НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (ЮНЕСКО) дэмжин ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь энэ эриний хамгийн ноцтой сорилтуудын нэг бөгөөд түүний сөрөг нөлөөлөл нь бүх улс орнуудын тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх боломжийг хөсөрдүүлж байна. Байгалийн нөөцийн хомсдол, цөлжилт, ган, хөрсны доройтол, цэвэр усны хомсдол, биологийн олон янз байдлын мөхөл зэрэг байгаль орчны доройтлын сөрөг нөлөөлөл нь хүн төрөлхтөнд тулгарч байгаа зорилтууд, сөрөг үр дагаврыг нэмэгдүүлж байна.
Тогтвортой хөгжлийн 13-дугаар зорилт нь “Уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөллийг багасгах арга хэмжээг яаралтай авах” тухай билээ. Энэхүү зорилт нь уур амьсгалын өөрчлөлт түүний үр нөлөөтэй тэмцэх хөтөлбөрийг олон улсын хэмжээнд хэлэлцэн, тухайн орны нөхцөлд нийцүүлэх улмаар үндэсний бодлого, төлөвлөгөөтэй уялдуулах, залуучуудыг уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудлыг ойлгож, хувь нэмрээ оруулахад нөлөөлөх, хандлага, зан үйлээ өөрчлөхөд уриалах, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд дасан зохицоход туслах зорилготой юм.

0 Сэтгэгдэл