Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Бие даагч нар зөвлөл байгуулж ажиллана
Энэ удаагийн парламент Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар гэсэн гурван бие даагч гишүүнтэй. Тэд УИХ-д бие даагчдын зөвлөл байгуулж ажиллана гэдгээ хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Бие даагч гишүүд ч өөрийн гэсэн мөрийн хөтөлбөртэйгээр сонгуульд оролцсон. Сонгогчид маань ч бидний энэ хөтөлбөрийг дэмжсэн. Тиймээс мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. УИХ-ын дарга сонгогдсоны дараа Бие даагчдын зөвлөлөө албан ёсоор байгуулахаар тохиролцлоо. АН 2004-2008 оны парламентад зөвлөл байгуулж ажилласан туршлага бий. Бид ч гэсэн энэ дагуу ажиллана гэж бодож байна. Бидний тогтоосон энэ практик дараа дараагийн бие даагч нарт ч гэсэн хэрэг болно.” гэв. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Энэ парламентад гурван бие даагч сонгогдсон. Цаад утгаараа УИХ-д 76 бие даагч байгаа. Гэтэл намчирхаж, намын эрх ашиг яриад төрийн ажлыг гацаагаад байх юм. Бид аливаа намын бүлэглэлээс хараат бус ажиллах болно” гэв. УИХ-ын гишүүх Х.Болорчулууны хувьд УИХ-ын бүтэц, яамдын тоог өөрчлөх гэж буйг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн юм.
Засгийн газарт орж ажиллах эсэхээ бие даагч нар зөвлөлдөж байж шийдвэрлэнэ гэдгээ ч энэ үеэр хэлсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан