Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Б.Дашпүрэв: Танил тал гэхгүйгээр лицензтэй холбоотой бүх мэдээллийг авах боломжтой

Газрын тосны газрын нээлттэй хаалганы өдөрлөг жанжин Д.Сүхбаатарын талбайд болж байна. Нээлттэй хаалганы өдөрлөгт салбарын төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй байгууллага оролцож байгаа аж.  Энэ үеэр уул уурхайд шинээр нэвтэрч буй техник технологийг сурталчлах, иргэд болон аж ахуйн нэгжүүдэд хөнгөн шуурхай, шударга үйлчилгээ үзүүлэх зорилготой юм.

Энэ зорилгынхоо хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжээс тус газарт ирүүлдэг хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө, тайланг цахим системээр хүлээн авах ажлыг шинээр санаачлан хэрэгжүүлж байна.

Цахимаар хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө, тайлан хүлээн авч эхэлснээр аж ахуйн нэгжид, ялангуяа хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг хурдан шуурхай зардал чирэгдэлгүй үзүүлэх нөхцөл бүрдсэн. Түүнчлэн тус газраас УУХҮЯ болон бусад төрийн байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээ, тайлан, судалгааг хурдан шуурхай боловсруулалт хийж хүргүүлэх нөхцөл бүрджээ.

Мөн энэ үеэр Ашигт малтмал газрын тосны газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Дашпүрэв "Өдөрлөгөөр кадастрын бүртгэлийн системийг танилцуулж байна.

Энэ нь ямар нэг танил тал шаардахгүйгээр улсын хэмжээнд байгаа эрдэс баялгийн салбарт хийгдэж байгаа хайгуулын болон ашиглалтын лиценз бусад тусгай хамгаалалттай газар, орон нутгийн тусгай хэрэгцээний газар гэхчилэн бүх мэдээллийг иргэд www.mrpam.gov.mn вэб сайтаар дамжуулан мэдээлэл авах бүрэн боломж нээгдсэн. Ингэснээр иргэд өөрийн хүссэн мэдээллээ ямар нэг чирэгдэлгүй нээлттэйгээр хүлээн авна" гэдгийг онцлон хэлсэн юм.

Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.

zuv.mn Т.Дашмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан