Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Г.Ёндон: Уул уурхай Монгол орны гол зүтгүүр
Монгол орны цохилох зүрх болоод буй уул уурхайн салбараас Алтангадас одонт уурхайчин төрлөө. Тэр бол “Монголросцветмент” компанийн Заамар дахь алтны үйлдвэрийн дарга Г.Ёндон. Тэрээр өнгөрсөн баасан гарагт хамт олныхоо төлөөлөлтэй хүрэлцэн ирж УИХ-ын гишүүн Н.Энхболдоор энгэрээ мялаалгасан юм. Алтангадас одонгоо зүүх агшинд нь түүний сэтгэгдлийг сонслоо.
-Уул уурхай, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг тань үнэлж Алтангадас одон хүртээжээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтаасаа хуваалцахгүй юу?
-Төр засгийн өндөр дээд одон хүртсэндээ үнэхээр их баярлаж байна. Их сургууль төгссөн цагаасаа хойш уул уурхайн салбарт тасралтгүй 22 жил ажиллажээ. Энэ салбартаа олон жил үнэнч ажилласны гол шалтгаан нь миний хамт олон байлаа. Сайхан хамт олны дунд ажиллана гэдэг амжилтад хүргэх гүүр нь болдог юм байна. Уул уурхайн салбарт анх эрдэм шинжилгээний байгууллагад нь, дараа нь боловсон хүчнээ бэлтгэхэд гол анхаарлаа хандуулж явсан. Мөн Орос Монголын хамтарсан үйлдвэрт 10 гаруй жил ажиллахдаа номын мөр хөөж, эрдмийн зэрэг хамгаалсан.
-Хамт олон бол миний амжилтын түлхүүр гэж хэллээ. Тэгвэл танай үйлдвэр хэр өнөр өтгөн бэ?
-”Монголросцветмент” компани маань ам бүл олуулаа. 2000 гаруй ажилтантай. Үүнээс Заамарын алтны үйлдвэр маань л гэхэд 200 гаруй ажилтантай шүү дээ. Тэдэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Мөн уурхайчин хүний хүүхэд болж төрөөд аавынхаа мэргэжлийг өвлөн авснаараа үнэхээр их бахархдаг гэж гэр бүлийнхэндээ хэлмээр байна.
-Уул уурхайн салбарынханд хийх ажил дэндүү их байна. Энэ мөчид таны ажлын төлөвлөгөө ундарч байгаа болов уу?
-Уул уурхайн салбар Монгол орны хөгжлийн зүтгүүр болж яваа. Тиймээс бидэнд хийх ажил дэндүү их байна.
Монгол орны цохилох зүрх болоод буй уул уурхайн салбараас Алтангадас одонт уурхайчин төрлөө. Тэр бол “Монголросцветмент” компанийн Заамар дахь алтны үйлдвэрийн дарга Г.Ёндон. Тэрээр өнгөрсөн баасан гарагт хамт олныхоо төлөөлөлтэй хүрэлцэн ирж УИХ-ын гишүүн Н.Энхболдоор энгэрээ мялаалгасан юм. Алтангадас одонгоо зүүх агшинд нь түүний сэтгэгдлийг сонслоо. -Уул уурхай, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг тань үнэлж Алтангадас одон хүртээжээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтаасаа хуваалцахгүй юу?

0 Сэтгэгдэл