Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Цөмийн хаягдал булшлах гэрээ байхгүй
Mонголд цөмийн хаяг­­дал булшлах гэрээ аль хэдийнэ хийгдсэн гэж мэ­дээлэх бол­сон. Үүнд,  “Үндэсний хөг­жил шинэт­гэлийн хороо”-ноос хариу мэ­дэгдэл хийж, няцаасан. Гэх­дээ энэ тухай хариуцсан байгууллага болох “Цөмийн энергийн газар” өнөөг хүр­тэл ямар ч мэдээлэл хий­гээгүй нь сонирхол татна. На­рийн учрыг тодруулахаар Цөмийн энергийн газрын дэд дарга Ц.Дамдинсүрэнгээс тод­рууллаа.

-Монголд цөмийн хаяг­дал булшлах гэрээ хийгдсэн гэ­сэн мэдээ гарсан. Энэ асуу­далд “Үндэсний хөгжил ши­нэт­­гэлийн хороо”-ноос ня­цаалт хийсэн. Гэтэл танай бай­­гууллага яагаад ямар нэ­гэн мэдэгдэл хийхгүй бай­на вэ?
-Ямар ч гэрээ, хэлэлцээрийн баримт бичиг байхгүй атал хэвлэлүүд аль хэдийнэ гэрээ хийчихсэн мэтээр ярьж, бичээд байна. Ингэж худал мэдээлж болохгүй. “Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо”-той манай байгууллага ярилцсан. Энэ талаар мэдээлэл хийх тухай таны саналыг дарга, мэргэжилтнүүдтэйгээ ярилцаж шийдвэрлэе.

-Иргэний хөдөл­гөөний­хөнд “Цөмийн хаягдал булш­­лах гэрээ” хийсэн ба­римт нь бий гэж мэдээлсэн шүү дээ?
-Иргэний хөдөлгөөнүүдтэй бид уулзаж ярилцсан. Уулзалт үр дүнтэй болсон. Энэ талаар мэдээлэх боломжгүй.

-Цөмийн цахилгаан станц баригдана гэсэн яриа ч гарсан. Энэ боди­той мэдээ юу?
-Би сэтгүүлчид болон ир­гэний хөдөлгөөнүүдийн тө­лөө­лөлтэй тусгайлан уулзаж, нэг мөр мэдээлэл өгье гэж бодож байгаа. Цөмийн энергийн комисс байгуулагдсаны 50 жилийн ой энэ жил болж байна. Би ойг зохион байгуулах ажлыг хариуцаж буй болохоор зав муутай, сэтгүүлчидтэй нэг бүрчлэн уулзаж чадахгүй. Ер нь, сэтгүүлчид Засгийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг олоод үзчих хэрэгтэй. Цахим хуудсуудаар байгаа шүү дээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан