Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
“УЛСТӨРИЙН ТОЙМ” СОНИНЫ СЭТГҮҮЛЧИЙГ ХОРИЛОО
УИХ-ын гишүүн асан Д.Одхүү “Улс төрийн тойм” сонинд холбогдох нэр төрд халдаж, үндэслэлгүй мэдээлэл нийтэлсэн гэх нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхэд гаргажээ. Өчигдөр товлосон шүүх хуралд тус сонины сэтгүүлч Л.Баярааг 27 минут хоцорсон гэсэн үндэслэлээр шууд барьж хорилоо. Сэтгүүлчийн өмгөөлөгч нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу шүүх хурал давхардсан тул хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм байна. Сэтгүүлч Л.Баярааг шүүх хуралд очиход нэхэмжлэгчийн төлөөлөгч мөн хуралд ирээгүй байжээ. Гэвч Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Г.Очмандахын захирамжаар түүнийг хорьжээ.  Шүүх Д.Одхүүгийн нэхэмжлэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Баянгол дүүргийн прокуророос сэтгүүлч Л.Баяраад ял төлөвлөсөн. Түүнчлэн хавтаст хэргийг нь сэтгүүлч Л.Баяраад танилцуулаагүй аж.
УИХ-ын гишүүн асан Д.Одхүү нь УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө нэг тойрогт өрсөлдсөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, нэр дэвшигч О.Содбилэг нарын эсрэг хар пиарын төлөвлөгөө гаргасан байсныг “Улс төрийн тойм” сонины сэтгүүлч Л.Баяраа олж, сониндоо нийтэлсэн юм байна. Сэтгүүлч хүн Хэвлэлийн эрх чөлөөний хуульд заасны дагуу эх сурвалжаа нууцлах эрхтэй билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан