Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
ГАЦАА АРИЛЖ, УИХ-ЫН ДАРГА ХЭЗЭЭ СОНГОГДОХ ВЭ
Анхдугаар чуулган гацаанд орчихлоо. Хэрхэн гацаагаа арилгах вэ гэж түшээд тархиа гашилгасаар байна. МАН-ын гишүүд хуралдаанд орж ирэхээс нааш парламентын даргын асуудлыг хэлэлцэхгүй, бүтцийн асуудал шийдэгдэхгүй нь. Энэ байдал хэдий хүртэл үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Дээрх асуудлын талаар түшээдийн санал бодлыг сонирхлоо.
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Гацааг арилгах хүн нь УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл
МАН-аас сонгогдсон хүмүүс анхдугаар чуулганд орж ирэхгүй байгаагаас гацаанд орчихлоо. Энэхүү гацааг арилгах хүн нь УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл. Ийм ч үүрэгтэй хүн. Дэгийн тухай хуульд парламентад суугаа гишүүдээс насаар хамгийн ахмад нь анхдугаар чуулганыг даргалах тухай заалт бий. Үүнийг хуульд санаандгүй суулгачихаагүй. Өөрөөр хэлбэл, ахмад гэдэг нь төрд олон жил зүтгэсэн, аливаа зүйлд зөв өнцгөөс хандаж, хуулиа баримталж зөв шаардлага тавьж чаддаг нэгэн байна гэсэн үг. Мөн аль нэг нам, бүлгийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргахгүй хүн байна гэж л тийнхүү томъёолсон байж таараа. Иймээс Д.Дэмбэрэл анхдугаар чуулганыг гацаанаас гаргах талаар намын гишүүддээ шаардлага тавьж, хэлж ойлгуулах байх. Ерөнхийдөө анхдугаар чуулганыг гацааж, төрийн үйл ажиллагааг саатуулж болохгүй.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Сонгогчдынхоо итгэл, найдварыг хүндэтгэх нь зүйтэй
МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд иргэд сонгогчдынхоо сонголт, итгэлийг хүндэтгэх нь зүйтэй байх. Нэгэнт сонгогдсон болохоор үүрэг хариуцлагаа ухамсарлан, хийх ёстой ажилдаа эзэн болох хэрэгтэй болов уу. Сонгуулийн үр дүнгээр сонгогчдын дийлэнх олонхийн санал авсан нэр дэвшигчид тангаргаа өргөчихөөд байна. Өргөсөн тангаргаа санаж явах чухал. Өөрөөр хэлбэл, “Нийт иргэний эрх ашгийг дээдэлж, хуулиа чандлан сахина” гэж тангараг өргөсөн хүмүүс. Иймээс бүх гишүүд үүрэг хариуцлагаа ухамсарлан, хийж буй ажилдаа эзэн байх ёстой. Анхдугаар чуулганаа гацаасан ийм байдлаасаа яаралтай гарч, хууль тогтоох ажилдаа ормоор байна. Юутай ч анхдугаар чуулган эхэлсэн. Тиймээс цаашид бүх асуудлыг ярилцаж байгаад шийдэж болох байх.
УИХ-ын гишүүн Г.Уянга: МАН хоног, өдөр л хожих гэж байгаа
Ээлжит сонгуулийн үр дүнгийн дараа анхны чуулган хуралдаж, тангараг өргөсний дараа гишүүддээ хандаж уриалга гаргасныг санаж байгаа байх. Иймэрхүү зүйл дахин гаргахгүй байх гарц Үндсэн хуулийн өөрчлөлт. Ийм зүйл хийснээр л энэ гацаанаас гарна. Яахав МАН хоног өдөр л хожих гэж байгаа болохоос цаашид ямар ч явцгүй. Тус намыг сөрөг хүчин болгох зорилгоор парламентад цөөнхийн суудал өгөөгүй шүү дээ. Ер нь, анхдугаар чуулганыг гацаан хэдхэн хоногийн хожоо хайх шаардлагагүй болов уу. Д.Дэмбэрэл гишүүн бүлгээ дагах бус, ахмад гишүүнийхээ хувиар хуралдаанаа удирдаж төрийнхөө төлөө ажиллах ёстой.

0 Сэтгэгдэл