Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Л.ЭНХ-АМГАЛАН: ПАРЛАМЕНТ 76-УУЛАА БОЛЖ БҮРДЭХ ЁСТОЙ
МАН-ын бага хурал өнөөдөр болж намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар ажлаа хүлээлгэж өгнө. Үүний зэрэгцээ МАН-ын бүлэг АН-тай зөвшилцөж чадалгүй чуулганы хуралдааныг хэд хоног хойш татав. Энэ их үйл явдлаас МАН юу хүсч, хүлээж буй нь хүмүүст сонин байна. Энэ бүхэнд МАН-ын удирдлагууд хариу өгөхөөс татгалзсан учир УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай бүлгийн хуралдааны завсарлагаар ийнхүү ярилцлаа.

-МАН-ын бүлэг хурал­даад ямар шийдэлд хүрэхээр байна вэ?
-МАН-ын бүлэг хуралдаж л байна. Бид “УИХ хууль тогтоодог байгууллага учраас чуулганы анхны хуралдааныг хуулийн дагуу, албан ёсоор, хүчин төгөлдөр хийе” гэдэг байр суурьтай байгаа. Бидний тавьж буй гол шаардлага бол АН, МАН-ын дунд зөвшилцөл явагдах ёстой гэж үзсэн. Зөвшилцлийг албан бичгээр хийдэг юм байна. АН-ын албан бичгийг МАН хүлээж авсан л даа. Харин үүнд ямар хариу өгөх вэ гэдэгт МАН ярилцаж байна. Ямар нэгэн шийдвэр эцэслэн гарсангүй. /14.00 цагийн байдлаар/

-Тодруулахгүй юу. МАН яг ямар шаардлага тавиад байгаа юм бэ?
-АН-ынхан УИХ-ын даргаар Зандаахүүгийн Энхболдыг томилъё гэдэг санал ирүүлсэн. Энэ саналыг МАН зөвшилцөл гэж үзэх үү, үгүй юү гэдгийг л бүлэг дээрээ яриад байгаа юм. Ганцхан УИХ-ын даргыг томилох санал ирүүлсэн нь бидэнд хангалтгүй санагдсан гэх үү дээ. Үүнээс гадна Эвслийн ярьж буй бодлогод УИХ-ын бүтцийг өөрчилж, байнгын хороодын тоог нэмнэ гэх мэт зүйл туссан. Үүнийгээ ч бас бидэнтэй зөвшилцөх ёстой. УИХ-ын бүтэц гэх мэт гол зүйлүүдээ орхигдуулаад зөвхөн УИХ-ын даргын суудалд зөвшилцөнө гэдэг нь дахиад яривал зөвшилцөл болж чадах уу, үгүй юү гэж эргэлзэж байгаа юм. 

-МАН-ын зүгээс Өвөрхангайд нэр дэвшсэн хоёр хүнээ парламентад оруулчихвал чуулганаа эхлүүлье гэдэг санал тавьсан гэх юм. Энэ үнэн үү?
-Энэ маргааныг шийддэг газар нь УИХ биш. Намууд ч биш. Гэхдээ МАН-ынхан УИХ бүрэлдэхүүнээрээ цуглах ёстой гэж үзсэн. 76 гишүүн байх ёстой атал МАХН-ын гурван гишүүн тангаргаа өргөөгүй, мөн Өвөрхангай аймагт МАН-аас сонгогдчихсон гишүүдийн тангаргийг бас өргүүлэхгүй байна. Юуны өмнө 76 гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, УИХ-ын дарга, УИХ-ын бүтцээ ярилцвал хуулийн хүрээнд зөв голдиролдоо орох болов уу гэж үзсэн.

-Маргааш /өнөөдөр/ МАН-ын Бага хурал болж, шинэ удирдлагуудаа томил­но. Хэн болох бол?
-Сонгуульд МАН олон суудал авч чадаагүй учраас намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар хариуцлагаа хүлээхээр мэдэгдэл гаргасан байгаа. УИХ дахь МАН-ын бүлэг Ө.Энхтүвшинг намын даргаар дэвшүүлэхээр санал нэгдсэн. Намын дүрмээр бол дарга томилогдсоны дараагаар ерөнхий нарийн бичгийг томилох ёстой байдаг. Генсект олон нэр яригдаж байна. Гэхдээ намын дүрэмд дарга томилогдсоны дараа ерөнхий нарийн бичгийн дарга санал оруулдаг болохоор тэр энэ гэж хэлэх боломжгүй.

-МАН шинэчлэл ярих цаг нь болжээ. Үүнийгээ ч шат шатандаа хүлээн зөвшөөрч байна. Ө.Энхтүвшинг намын дарга болгох нь шинэчлэл болж чадах уу?
-Мэдээж, бид шинэчлэгч гэдэг үүднээсээ Энхтүвшинг санал болгосон. Энэ хүн МАН хэмээх улс төрийн том хүчнийг толгойлоод, цаашид аваад явж чадна гэж үзсэн учраас л намын бүлэг ийнхүү нэрийг нь дэвшүүлж байна.           
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан