Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Д.Энхболд: Уул уурхайн салбарын орлого буурсан

Монголын уул уурхайн ассоциацын гүйцэтгэх захирал Д.Энхболдоос уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар тодрууллаа.

-Манай улсын экспортын гол түүхий эд зэс, нүүрс зэрэг ашигт малтмалын үнэ ханш ямар байх төлөв ажиглагдаж байна вэ?

-Богино хугацаанд зэс, нүүрсний үнэ өсөх хандлага ажиглагдаж байна. Лондон болон бусад металын биржээр худалдаалж буй зэсийн нөөц бага зэрэг буурсан. Эрэлт өсч нийлүүлэлт буурсан тул үнэ огцом өслөө. Хятадын төр засгийн бодлогын хүрээнд зарим уурхай нь хаагдсан учир нүүрсний үнэ нэмэгдсэн. Мөн өвлийн улирал эхэлж байгаа тул томоохон хотуудын гангийн үйлдвэрүүдийг дахин зогсоох эсэх шийдвэрээс нүүрсний үнэ ихээхэн хамаарна.

-Ашигт малтмалын экспорт ямар хэмжээнд байна вэ?

-Энэ оны эхний хагас жилд ашигт малтмалын экспортын хэмжээ буураагүй. Зарим ашигт малтмалын экспорт нэмэгдсэн. Гэвч мөнгөн орлого нь буурсан. Гэхдээ гуравдугаар улирлаас ашигт малтмалын үнэ огцом өсч байна. Иймд жилийн эцэст ашигт малтмалын экспортын орлого өссөн дүнтэй гарах байх гэж харж байгаа.

-Манай улсын уул уурхайн салбарт орж ирэх хөрөнгө оруулалт ямар байгаа вэ?

-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт төдийлөн нэмэгдэхгүй байна. Энэ жилийн “Дисковер Монголиа” чуулга уулзалтад Монголд хөрөнгө оруулсан компаниуд л оролцож байгаа. Тэд төр засгийн бодлого чиглэлийн талаар мэдээлэл авах, солилцох зорилогтой юм. Монголд хөрөнгө оруулах нөхцөлийг судалсан, хөрөнгө оруулалт хайсан ганц нэг компани бий.

-Хайгуулын салбар зогсонги байдалд орсон гэж болно. Энэ салбарт хөрөнгө оруулалт бас зогссон гэж ойлгож болох уу?

-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болоод хайгуулын лиценз олгохыг зогсоосон. Үүнээс хойш хайгуулын хөрөнгө оруулалт зогссон гэж болно. Хайгуулын компаниудын үйл ажиллагаа явуулах хугацаа нь дууссан. Сүүлийн зургаан жилд хөрөнгө оруулаг нар манай улсын бодлого, хууль эрх зүйн орчиноос шалтгаалж харзанасан байдалтай байна.

-Ашигт малтмал, газрын тосны газрын хайгуулын лиценз олгох асуудал нь техникийн сааталаас шалтгаалж зогссон гэж байгаа. Энэ асуудлыг шийдсэн юм болов уу?

-Өнгөрсөн жилээс хайгуулын лиценз олгож эхэлсэн. Гэвч энэ он гарснаас хойш хайгуулын лиценз олгоно гэж ярьж ирсэн. Тэгээд олгох гэж оролдсон ч систем нь ажиллахгүй болсон. Мөн  бусад шалтгааны улмаас лиценз олгохоо зогсоогоод байна. Техникийн энэ саатал нь хөрөнгө оруулагчид, компаниудад ойлгомжгүй байдал үүсгэлээ.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан