Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
МАН ХААЛТТАЙ ХӨШИГНИЙ ЦААНА “БҮГЧИМДҮҮХЭН” ХУРАЛДАВ
МАН-ын 40 дүгээр бага хурал бүгчимдүүхэн, бас бухимдангуй болж, өдөржин шөнөжин үргэлжиллээ. Ялагдсан намын бага хурал ийм болохоос яахав. Энэ хурлаар тэд намынхаа шинэхэн даргыг сонгох ёстой. Гэвч их удаан хэлэлцсэн болохоор дугаар шилжих мөчид ямар нэгэн шийдвэр гаргаагүй байлаа.
Ямартай ч, МАН 90 жилийн түүхэндээ хэдэн арван дарга сольсон. Эртний түүхийг нь сонсвол МАН-ын дарга нар дандаа л цөлөгдөж, эсвэл харь оронд амиа алдсан гунигтай ул мөрийг үлдээсэн байдаг. Харин орчин цагт юм өөрөөр эргэжээ. Хотын фракцын гол “судас”, газрын наймчин гэгддэг М.Энхболд, авлигын загалмайлсан эцэг хэмээн цоллуулж, хожим нь намынхаа гол дайсан болж хувирсан Н.Энхбаяр, орос школтойгоороо цоллуулсан С.Баяр, бизнесийн салбарт хаанчлал тогтоох шахсан С.Батболд нараар МАН-ын дарга нарын түүх хөвөрнө. Сүүлийн хэдхэн жилийн түүхийг сөхвөл Н.Энхбаярын үед нам нь авлигын сүлжээнд идэгдсэн бол С.Баярын үед түүхэнд хар толбо үлдээсэн долдугаар сарын 1 тохиосон. Харин С.Батболдын үед МАН сонгуульд ялагдал хүлээлээ.
Хэдийгээр түүх хуучных шигээ хар тал руугаа эргэсэн боловч, дарга нарынх нь хариуцлага хүлээх хэлбэр өөрөөр эргэжээ. Тэднийг дэвшүүлэн тонилгоод, оронд нь гарын аясаар хөдлөх хөөрхөн хүүхэлдэйнүүдийг даргын суудалд наан үлдээдэг болж. УИХ дахь МАН-ын бүлгээс нэрийг нь дэвшүүлээд буй Ө.Энхтүвшин МАН-ын Бага хурал дээр илүү хүчтэй байгаа нь анзаарагдсан. Гэхдээ түүнийг уг дуугүй хүлээн зөвшөөрөхгүй нь ч бас тодорхой байсан юм. Түүнийг намын даргад дэвшүүлэхдээ Н.Энхбаярын үлдээсэн мөрийг бид арчих ёстой гэх нэгэн байсан бол түүнийг жинхэнэ улаан коммунист, орчин цагийн улс төрд зохихгүй хүн хэмээн шүүмжлэх нь ч бас дуулдсан юм.
Үнэндээ тэрээр МАН-ын дарга болоход магадгүй жулдах биз. Харин намын удирдлагууд өөрийн гар хөлөө үлдээхийн тулд түүнийг зүтгүүлэхээс өөр аргагүйд хүрсэн тухай мессэж намын байраар нисч байлаа.
Харин генсект Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар, Г.Занданшатар гээд олон хүн нэр дэвшихээ илэрхийлсэн юм. Гэвч тэд өмнөх парламентад суучихсан, товчхондоо хуучин хүмүүс учраас олон нийтэд улиг болжээ. Дээрх залуус генсекийн сонгуульд ялсан ч олон нийтийн дунд хууччуулын үнэр тэднээс ханхалсаар байх болно. Ж.Сүхбаатар нь ч, Г.Занданшатар ч У.Хүрэлсүхтэй нэг тал болж харагдана шүү дээ. Хэдийгээр МАН олон жилийн түүхээрээ бахархаж, боловсон хүчнээр “хахаж цацдаг” хэмээн ярьдаг ч, үнэн хэрэгтээ жинхэнэ шинэчлэл хийх хүн гарч ирэхгүй нь бага хурлын танхимаас үнэртэж байна гэж гишүүд нь өөрсдөө ярьсан юм. Гэвч тэд огцорч буй удирдлагынхаа эсрэг яаж ч чадахгүй яваа бололтой. МАН ялсан ч, ялагдсан ч цонхоо нээж, салхи оруулахыг хүсэхгүй байна. Энэ нь эргээд дараагийн ялагдлыг авчрахаас залуучууд нь айж эхэлжээ. Шинэ үедээ өөрийнхөөрөө ажиллах боломж олгохгүй учраас МАН шинэчлэгдэж чадахгүй нь 40 дүгээр бага хурлаас анзаарагдлаа. Үүнийг хэвлэлийнхэн биш МАН-ын гишүүд ярьж байсныг дахин дурдах нь зөв болов уу.

0 Сэтгэгдэл