Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина Сүхбаатар аймагт "Барилгын салбарын зөвлөгөөн-2026" эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ
Нүүрс ачсан машины цуваа 90 км үргэлжилсэн хэвээр байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрсөн долдугаар сараас хойш 100 гаруй км дугаарлалт үүсээд буй Гашуунсухайтын хилийн боомтын нөхцөл байдалтай өнгөрсөн амралтын өдрүүдэд очиж танилцлаа. УУХҮ-ийн сайдаас гадна ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Энхболд нар явж, хил дээр үүсээд буй урт дарааллыг хэрхэн шийдэх гарц байгаа талаар орон нутгийн удирдлагууд, уул уурхайн компани, нүүрс тээрвэрлэгчидтэй уулзаж ярилцлаа.



Үүсээд буй нөхцөл байдлын тухайд товч дурдахад, өнгөрсөн долдугаар сарын 10-ныг хүртэл Гашуунсухайт боомтоор өдөртөө 1200-1500 орчим машин урд хөрш рүү нүүрс экспортлодог байсан. Тэгвэл баяр наадмын дараа нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, БНХАУ нүүрсний татан авалтаа эрс бууруулсан нь ийнхүү өнөөдөр нүүрс тээврлэгч машины цуваа энэ сарын 12-ны байдлаар 90 гаруй км урт үргэлжлэхэд нөлөөлсөн юм. Гашуунсухайт боомтын Гаалийн газрын дарга Б.Даваасүрэнгийн ярьж буйгаар БНХАУ-ын талаас ийнхүү нүүрсний татан авалтаа өдөрт 500-600 машин болгож бууруулсан талаараа “Монголоос мах, буу зэвсэг гэх мэт хууль бус бараа хил нэвтрүүлдэг тул хяналт шалгалтаа чангаруулах даалгавар дээрээс өгсөн” гэж тайлбарлажээ.



 Гэвч өнөөг хүртэл үүнийгээ баримтаар нотлоогүй талаар Гаалийн газрын дарга хэллээ. Түүнчлэн урд хөршид Коммунист намын их хурлаас эхлээд томоохон арга хэмжээнүүд зохиогдож байгаа нь ийнхүү тээвэрлэлтэд нөлөөлж буй гэх тайлбар өгчээ.
Дөрвөн сар өнгөрөөд байхад нөхцөл байдал сайжрахгүй байгаа тул нүүрс тээвэрлэгч жолооч нар өвлийн хүйтэнд доод тал нь хагас сар зам дээр амьдрахад хүрч байна. Тиймээс уулзалтын үеэр уул уурхайн зарим компаниудын захирал болон жолооч нараас энэхүү хүндрэлийг ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэхийг хоёр сайдаас хүссэн юм.
Сайд нарын зүгээс үүсээд буй нөхцөл байдлыг Засгийн газрын түвшинд ярилцаж, шуурхай арга хэмжээ авахаа мэдэгдлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан