Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
”Хариуцлагтай бичил уурхай” үндэсний чуулган болж байна

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран “Хариуцлагатай бичил уурхайн төлөө хамтдаа”сэдэвт үндэсний чуулганыг2017 оны 12 сарын долооны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Чуулганы зорилго нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон журам, дүрэм, аргачлалыг хэрэгжүүлэх талаар аймаг, сумдын орон нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын удирдлагууд, бичил уурхайчдын  төлөөлөлд нэгдсэн ойлголт өгч буй юм. Мөн журмын хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх, хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, өөр ажлын байранд бичил уурхайчдыг шилжүүлэх боломж, алтны худалдааг албажуулах зэрэг асуудлын талаар хэлэлцэж байна.

Тус чуулганд УУХҮЯ, БОАЖЯ, ХНХЯ, ЭМЯ, АМГТГ, Монголбанк, ЦЕГ, Үндэсний статистикийн хороо зэрэг төрийн байгууллагууд, бичил уурхай бүхий аймаг, сумдын удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцож байна. Түүнчлэн олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, сургалтын байгууллага, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, орон нутгийн бичил уурхайчдын төлөөлөл зэрэг нийт 250 гаруй хүн хүрэлцэн иржээ.

Чуулганыг нээж УУХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал хэлсэн үгэндээ “Уул уурхайн салбар нь манай улсын эдийн засагт шийдвэрлэх байр суурь эзэлж байгаа учир салбарын үйл ажиллагаа хэдий чинээ ил тод, хариуцлагатай байна тэр хэмжээгээр улсын эдийн засагт нөлөөлнө. Бид өмнөх Засгийн газраас хэрэгжүүлж байсан хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, дэмжих үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, бичил уурхай тойрсон асуудлуудыг шийдвэрлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах болно” хэмээлээ.
Тэрбээр бичил уурхайд тулгамдаад байгаа асуудлын талаар “Хууль бусаар хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг эрх зүйн зохицуулалттай болгох талаар үе үеийн Засгийн газар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсээр өнөөдрийг хүрсэн байна. Гэсэн хэдий ч бичил уурхайн үйл ажиллагаа төдийлөн хууль тогтоомжийн дагуу бүрэн цэгцэрч албажаагүй, хууль бус ашигт малтмал олборлох үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа нь бидний хувьд сорилт хэвээр байсаар байна. Тухайлбал, бичил уурхайгаар олборлосон алтыг орон нутагт сорьц тогтоох, худалдан авах, Монголбанкинд тушаалгах эрх зүйн зохицуулалт одоогоор бүрдээгүй байгаа нь бидний шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг юм” гэв.
Монгол Улсын Засгийн газраас Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг шинэчлэн баталж улмаар Бичил уурхайн аюулгүй байдлын дүрэм, Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг салбарын сайд нарын тушаалаар баталсан. Энэ нь эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хийгдсэн бодлогын шийдвэр бөгөөд энэхүү эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангах нь Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан