Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Ч.Цогтбаатар: Гэрээгээ биелүүлээгүй бичил уурхайчдад дахиж газар олгохгүй

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатараас бичил уурхай эрхлэх хууль эрх зүйн орчны талаар тодруулав.

-Бичил уурхайчдын талаар танай яамнаас ямар арга хэмжээ авч байна вэ?


-Бичил уурхай гэхээд хууль бусаар хувиараа ашигт малтмал олборлодог хүмүүс гэж ойлгодог. Ийм учраас ойлголтын зөрүүг эхлээд арилгах хэрэгтэй байна. Гэтэл бичил уурхайчид нь нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон, орон нутгийн засаг захиргаатайгаа гэрээ байгуулсан, тодорхой үүрэг хариуцлага хүлээсэн хүмүүс. Тэгээд гэрээнд заасан үүргээ биелүүлж, хариуцлагтай ажиллах ёстой. Хэрэв гэрээгээ биелүүлэхгүй бол цаашдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй.

-Чамгүй талбайд нөхөн сэргээлт хийсэн гэж байгаа. Хариуцсан яамны хувьд энэ талаар байр суурь, бодлого баримталж байна вэ?

-УУХҮ, БОАЖ-ын сайдын хамтарсан тушаалаар нөхөн сэргээлт хийх шинэ дүрэм, журам батлагдсан. Үүнийг мөрдөх ёстой. Нөхөн сэргээлт хийгээгүй нөхөрлөл, хоршоонд  дараагын удаа олборлолт хийх талбай олгохгүй.  Нэг ёсондоо үүргээ биелүүлж байж дараагын ажлаа эхэлнэ гэсэн үг.

-Бичил уурхайн хууль эрх зүйн орчин хангалттай бүрдсэн үү?


-Төрөөс урьд нь түр журмаар бичил уурхайн асуудлыг зохицуулах гэж үзэж байсан. Ингээд 2010 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа тусгай журмаар бичил уурхайн асуудлыг зохицуулна  гэж заасан. Үүний дагуу өнгөрсөн долоон жилийн хугацаанд эрх зүйн орчинг нь хангаж ажиллаа. Иймд хувиараа ашигт малтмал олборлодог иргэд зохион байгуулалтад орсон. Эхний ээлжинд бүртгэгдээгүй нөхөрлөл хэлбэрээр аж ахуйн бус хэлбэрт орж ажиллаж байв. Одоо албан ёсоор бүртгэгдсэн нөхөрлөл, хоршооны хэлбэрт шилжлээ. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шилжиж байна гэсэн үг. Тэгэхээр үүрэг хариуцлага нь улам бүр нэмэгдэх ёстой. Бичил уурхай эрхэлэхийн тулд тухайн орон нутагтай гэрээ байгуулах учиртай юм. Үүнээс өмнө үйл ажиллагаа явуулах газраа сонгож тогтооно. Ашигт малтмал, газрын тосны газрын тогтоож өгсөн газрыг орон нутгийн захиргаа бичил уурхайн зориулалтаар ашиглах зориулалтаар тусгай хэрэгцээнд авдаг.  Ийм газарт л үйл ажиллагаа явуулах ёстой хууль эрх зүйн орчин бүрдсэн. Нөгөө талаар гурвалсан гэрээгээр үйл ажиллагаа явуулж болно. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, орон нутаг, бичил уурхайн нөхөрлөл, хоршоо гурав гэрээ байгуулж болно. Ингээд манай яамнаас эрх зүйн зохицуулалтыг нь тодорхой хэмжээнд боловсронгуй болгоод ажиллаж байна. Гэвч МХЕГ, ЦЕГ, АМГТГ-ын төлөөлөлүүдийн ярьж буйгаар хууль эрх зүйн орчны хэрэгжилт тааруу байна. Үүнийг сайжруулахын тулд тал талаасаа хамтарч ажиллах ёстой. Бичил уурхайн асуудал бол ганцхан УУХҮЯ-ны асуудал биш. Холбогдох яам, агентлага, байгууллагууд хамтарч ажиллах шаардлагтай юм.

-Тэгээд та бүхэн хэрхэн хамтарч ажиллах вэ?


-Холбогдох бүх байгууллагын төлөөллийг оруулсан орон тооны бус зөвлөл байгуулах ёстой. Үүнийг байгуулах ажлыг манай яам зохион байгуулж байна. Үүнд НХХЯ, ЭМЯ, БОАЖЯ, АМГТГ, МХЕГ зэрэг олон газар оролцож байгаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан