Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Д.Хаянхярваа: АТГ-ынхан надаас нэг ч удаа тайлбар, мэдүүлэг аваагүй
Сангийн яамны данс улайсан. Иргэдэд олгож буй “Хүний хөгжил сан”-гийн мөнгөний санхүүжилт тасарсан учир цаашид зургадугаар сарын 21 мянга болон 330 мянган төгрөгийг олгох боломжгүй. Сангийн сайд нь албан тушаалаа урвуулан ашиглаж, тойргийнхоо ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 670 мянган төгрөг тараасан гээд таагүй мэдээлэл хөврөх боллоо. Тиймээс Сангийн сайд Д.Хаянхярваатай энэ талаар ярилцлаа.
-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Сангийн яамны төсөв улайсан гэсэн мэдээлэл түгэх болсон. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Үүнтэй холбоотойгоор би нэг л зүйлийг хэлэхийг хүсч байна. 2012 оны Монгол Улсын төсвийг УИХ-аар хэлэлцэж, баталсан. Ардын намын Засгийн газар байгуулагдсанаас хойш төсвийн мөнгөнөөс хассан, нэмсэн зүйл байхгүй. Бүх ажил батлагдсан төсвийн дагуу, хуулийн хүрээнд явж байна. Төсвийн орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар нэлээн хүндрэлтэй байгаа. Улсын төсөвт тодорхой хөрөнгө дутагдах бэрхшээл гарч байна. Гэхдээ энэ бол Монгол Улсын цаг үеийн үйл ажиллагаанд саад тотгор учруулах хэмжээний асуудал биш. Бусад орон нутгийн хувьд ч дансанд нь төвлөрсөн төсөв нь байж байх жишээтэй.
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 330 мянган төгрөгийг хэзээ олгож дуусах бол?
-Архангай, Дундговь, Дархан-Уул аймагт л энэ мөнгийг олгосон. Цаашид иргэдэд энэ мөнгийг олгохын тулд 70-90 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг төвлөрүүлэх үүрэгтэйгээр Сангийн яам, Татварын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллага ажиллаж байна. Бид төвлөрүүл гэж өдөр бүр шахаж, шаарддаг. Ямартай ч, энэ онд багтаан батлагдсан төсвийн хүрээнд иргэддээ мөнгийг нь олгоно.
-Иргэдэд сар бүр олгох 21 мянган төгрөгийн санхүүжилт дууссан. Зарим иргэн мөнгөө авч чадсангүй гэж гомдоллож байна?
-ХХҮГ-аас мэдээлэл авахад, 21 мянган төгрөгийн төлөвлөсөн хөрөнгө дууссан. Өөрөөр хэлбэл, бүх аймаг, орон нутагт ийм хэмжээний хөрөнгө энэ жил зарцуулна гэж төлөвлөсөн. Энэ жилийн тухайд хөрөнгө нь дууссан гэсэн үг. Тиймээс хаана, тооцоо судалгааны ямар зөрүү гарав гэдгийг тооцож, учрыг нь олно. Мэдээж, эндээс хаана, ямар алдаа гарав, эсвэл дутуу тооцож олгов уу гэдгийг шалгаад 21 мянган төгрөгийг нь нөхөж олгоно.
-Ингэхэд “Хүний хөгжил сан”-гаас 21 мянга болон 330 мянган төгрөгийг яг хэзээ олгож дуусах боломжтой вэ?
-Европоос гаралтай эдийн засгийн хямралаас шалтгаалаад дотоодын татварын орлогын болон бусад эх үүсвэрийн бүрдэлт хүндрэлтэй байна. Сонгуулийн жил учраас аж ахуйн нэгж, компаниуд үйл ажиллагаандаа болгоомжтой хандаад байх шиг. Тэгэхээр яг тэдэн сарын тэдэнд өгнө гэж тодорхой хэлж чадахгүй. Ямартай ч, бид Монгол Улсын төсвийн хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тиймээс энэ ондоо багтааж 21 мянга болон 330 мянган төгрөгийг олгоно гэж ойлгож болно.
-Орон сууцны зээл авсан зарим хүн “Хүний хөгжил сан”-гаас авах мөнгөө шилжүүлнэ гэж хүсэлт гаргасан. Гэтэл Орон сууцны корпорац мөнгө шилжиж ирээгүй гэсэн тайлбар өгч байгаа гэсэн. Ингэхэд орон сууцны зээлд хамрагдах хүмүүсийн мөнгө хэзээ шилжих юм бол?
-Энэ мөнгийг шилжүүлнэ гээд шууд шилжүүлчихгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн орон сууцны зээлийн гэрээтэй байгаад, тэр хөрөнгөө шилжүүлнэ гэж хүсвэл тодорхой гэрээ хэлцэл хийж, хаанаас, хэзээ мөнгө шилжих вэ гэсэн асуудал журам, дүрмийн дагуу шийдэгдэнэ. Өнөөдрийн байдлаар Таван толгойн үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдаалах хувьцаа зарагдаж байна. Бид эхний ээлжинд 1.8 орчим тэрбум төгрөгийн хувьцааг борлуулж иргэдэд олгоод байгаа. Хамгийн сүүлд миний авсан мэдээллээр /долдугаар сарын 19-ний байдлаар/ 19.5 тэрбум төгрөг дансандаа байгаа юм билээ. Энэ мөнгийг хэрхэн олгох нь тухайн үедээ буюу шинэ Засгийн газар шийдвэрлэх байх.
-Таныг албан тушаалаа урвуулан ашиглаж, тойргийнхоо өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 670 мянган төгрөг тараасан гэж АТГ-ынхан шалгасан гэсэн. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Мэдэхгүй. Би энэ тухай сонингоос л уншсан.
-АТГ-ынхан үнэхээр өнгөрсөн хугацаанд таныг нэг ч удаа дуудаж, тайлбар аваагүй хэрэг үү?
-Тийм ээ. Өнөөдрийн байдлаар АТГ-аас албан ёсны бичиг ирээгүй, тайлбар, мэдүүлэг ч аваагүй.
Сангийн яамны данс улайсан. Иргэдэд олгож буй “Хүний хөгжил сан”-гийн мөнгөний санхүүжилт тасарсан учир цаашид зургадугаар сарын 21 мянга болон 330 мянган төгрөгийг олгох боломжгүй. Сангийн сайд нь албан тушаалаа урвуулан ашиглаж, тойргийнхоо ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 670 мянган төгрөг тараасан гээд таагүй мэдээлэл хөврөх боллоо. Тиймээс Сангийн сайд Д.Хаянхярваатай энэ талаар ярилцлаа.-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Сангийн яамны төсөв улайсан гэсэн мэдээлэл түгэх болсон. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

0 Сэтгэгдэл