Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цахилгаан станц, замд хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг илэрхийлэв

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал өнөөдөр "AFFA International LLC" -ийн үүсгэн байгуулагч Агаев Фаиг болон  "Anglo Asian Mining group" зэрэг олон улсын компанийн төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд ноён  Агаев Фаиг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, манай улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах, хамтарч ажиллах  хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон яамны газрын дарга, мэргэжилтнүүд салбарын талаарх товч мэдээллийг ирсэн төлөөлөгчдөд өгсөн юм.

Мөн геологи хайгуулын судалгааг эрчимжүүлэх болон манай улсын эрдэс баялгийн ихэнх нөөц говийн бүсэд байдаг тул усны асуудлыг шийдвэрлэх, цаашлаад цахилгаан станц, зам зэрэг дэд бүтцийг сайжруулахад хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг хэллээ. Түүнчлэн  салбарын хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж, гадны хөрөнгө оруулагч нарт таатай нөхцлийг бүрдүүлэх тухай дуулгасан юм.

 

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан