Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
“Анод”-ын хэргийг мөрдөн байцаалтад буцаав
Сүүлийн дөрвөн жилийн турш олны анхаарлын төвд байгаа “Анод” банкны гэх тодотголтой хэргийг Баянзүрх дүүргийн шүүх өчигдөр нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Цагдаагийнхан өнгөрсөн хугацаанд тус банкад холбогдох 149 хавтаст хэрэг бүрдүүлсэн гэнэ.

УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2008 оны арванхоёрдугаар сараас тус банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Тамгын газрын дарга Л.Уламбаяр нарыг “Ганц худаг”-ийн урьдчилан хорих төвд саатуулж, Эрүүгийн хуулийн бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, банкны тухай хуульд тогтоомж зөрчсөн гэсэн зүйл ангид зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. 

Сүүлийн дөрвөн жил гаруйн турш шалгасан уг хэрэгт тус банкны болон бусад байгууллагын 14 хүн холбогдож, яллагдагчаар татагджээ. Нийслэлийн прокурорын газраас тэдэнд бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, банкны хууль тогтоомж зөрчсөн, төрийн байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм байна.

Төрийн байгууллагын албан тушаалтан нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон Монголбанкны эрх бүхий албан тушаалтнууд байгаа аж. Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчид хавтаст хэрэгтэй нарийвчлан танилцсаны дүнд хэн хэчнээн хэмжээний хохирол учруулсан, гуравдагч этгээд буюу зээлдэгч нарын төлөх зээлийн хэмжээг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр УМБГ-т шилжүүлэх тогтоол гаргажээ.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан