Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Д.Сумъяабазар: Оюу толгойн зээлийн хүүгийн зардлыг бууруулна

УУХҮЯ-наас Ажлын хэсэг томилогдож Оюу толгойн гэрээ хэлцэл, хөрөнгө оруулалт гээд түүнийг асуудлыг судалсан билээ. Уг ажлын хэсгийн тайлан гарч Засгийн газар болон холбогдох газруудад өгсөн байна. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр уг ажлын хэсгийн талаар дараах мэдээллийг өглөө.
 Тэрээр Ажлын үүргээ маш сайн гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Маш нарийн тооцоо судалгаа хийсэн. Засгийн газар, Оюутолгойг хариуцсан захирал, дарга нарт ажлын тайлан мэдээгээ өгсөн.
Оюу толгойн талаар эхний ээлжинд  шийдвэрлэх хоёр гол асуудал бий. Эхнийг нь зээлийн хүүгийн зардлыг бууруулах ёстой. Хоёрдугаарт өгөөжийн асуудлыг ярих цаг нь болсон. Монгол Улсад өгөөжтэй байлгахын тулд үйл ажиллагааных нь зардлыг бууруулах, хяналтаа сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна.  Оюутолгойн ТУЗ, хариуцсан компани нь ажлаа сайжруулах ёстой. Мөн Засгийн газрыг мэдээ мэдээллээр хангаж байх шаардлагатай. Ингэж байж өнөөгийн  үлбэгэр байдлаа арилгаж томоохон ордынхоо үр өгөөжийг хүртэх юм. Энэ бүгдийг  ажлын хэсэг нарийвчилан гаргасан.
Хүүгийн зардал нь 6.5 дээр нэмэх нь LIBOR  гэж тооцож байгаа.
/ LIBOR гэдэг нь Лондонгийн банк хоорондох зээлийн хүүг хэлнэ/
 Монгол Улсад үндсэндээ 8.4 хувийн хүүтэй зээл олгож түүгээр санхүүжиж байна. Тэгэхээр цаад эх үүсвэрээс 3-4 хувийн хүүтэй зээл авч Монгол Улсад  4.4 хувийн хүү нэмж тооцон өгдөг. Энэ нь хоёр талын хамтын ажиллагаанд сөрөг үр дагвар авч ирж байгаа юм.  Тэгэхээр асар их мөнгөний зөрүү үүнээс гарч ирнэ. Тэгэхээр хүүгийн энэ зардлыг бууруулах ёстой. Цаашид мэдээж Дубайн гэрээтэй холбоотой асуудал асар их шүүмжлэл дагуулна. Тухайлбал, Монгол Улсын газар нутагт уг гэрээ хэлцэлийг хийгээгүй гэдгээс эхлээд үүнийг эргэн харах шалтаг шалтгаан ажлын хэсгийн дүгнэлтэд бий. Тухайн асуудлыг цаг үед бид холбогдох мэдээллийг өгч байх болно хэмээн мэдээллээ.  
Харин Монгол Улсын иргэн Д.Сумъяабазар миний бодолоор “Оюу толгой компанид худалдагдаж ажилладаг маш олон хүн бий. Монгол Улсын Засгийн газрын боловсруулсан материалууд, мэдээ, мэдээлэл аваачин өгч өөрсдийгөө худалдаг байдлаар олон жил явж ирсэн. Мөн тулгамдсан асуудлаа шийдэх гээд хэлэлцээрийн ширээнд суух гэхээр Оюу толгойн асуудлыг боль гэдэг. Нийгмийн анхаарлыг зориуд өөр зүйлд чиглүүлдэг зэрэг явдал манай улсад их байна. Өнөөдөрийн хоол унданы бус Монгол Улсынхаа ирээдүйд,  үр хүүхдийнхээ төлөө бид сонголтоо хийх ёстой”  гэж бодож байна. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын, УУХҮ-ийн сайдын албан ёсны мэдэгдэл, байр суурь биш зөвхөн хувь хүн Д.Сумъяабазарын хувийн бодол хэмээв.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан