Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Д.Сумъяабазар сайд Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Давосын эдийн засгийн чуулга уулзалтын салбар хуралдаан болох “Уул уурхай, металлургийн салбарын удирдагчдын бодлогын уулзалтад оролцож, Монгол Улсын төрөөс уул уурхайн салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүдийн талаар хөрөнгө оруулагчид, сонирхогч талуудад мэдээлэл өглөө.
Чуулга уулзалтын дараагаар ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворковичтой уулзаж, түлш шатахууны хангамж, геологийн салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцов. Сайд Д.Сумъяабазар түлш, шатахууны хангамжийн найдвартай, тогтвортой байдлыг хангах, үнийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа шадар сайд Аркадий Дворковичод илэрхийлсэнд, Оросын тал энэ чиглэлээр цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Роснефть” компанийн удирдлагуудтай энэ сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо уулзан хэлэлцээр хийхээр тохиролцлоо. Уулзалтын үр дүнд талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн шинэ түвшинд гаргах, Монгол Улсад геологи хайгуулын ажлыг хамтарч явуулах талаар санал нэгдэв.

Большой Алтай буюу Алтай нурууны бүс нутгаар дамжуулан ОХУ, БНХАУ, БНКаУ, Монгол Улс гэсэн дөрвөн улсуудын уламжлалт харилцааг эрчимжүүлэх чиглэлээр талууд санаачилгатай, хүчин чармайлт гарган ажиллахыг Шадар сайд Аркадий Дворкович Д.Сумъяабазар сайдад уриаллаа.
Мөн өдрийн үдээс хойш Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Турк Улсын Шадар сайд Мехмет Симсектэй уулзалт хийж, хоёр орны хамтын ажиллагаа, уул уурхайн салбарын хэтийн төлвийн талаар яриа өрнүүллээ. Үүний дараа Франц Улсын санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Лазардс Фререс” байгууллагын удирдлагуудтай уулзалт хийжээ. Тус байгууллагын зүгээс Монгол Улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудын бүтцийн өөрчлөлт, олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгоход хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дурдлаа.

0 Сэтгэгдэл