Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Н.Лувсанжав: Өвөрхангайн тойргийн хорооны маргаан УИХ-ын даргатай холбоогүй
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс З.Энхболд даргад Улсын Их Хурлын шинэ Спикерээр томилогдсон явдалд нь баяр хүргэж, ажлын амжилт хүссэн юм.
УИХ-ын дарга З.Энхболд СЕХ-ны удирдлага болон тус хорооны нийт ажиллагсдад хандан Улсын Их Хурлын сонгуулийг амжилттай зохион байгуулж, явуулсанд талархал илэрхийллээ. Хэдийгээр богино хугацаанд зарим түвэгтэй нөхцөл байдалд ажиллаж байсан ч анх удаа УИХ-ын сонгуулийг шинэ зарчмаар, дэвшилттэй хэлбэрт хүргэн ажиллаж чадсан нь чухал ололт гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд онцолж байлаа. Сонгуулийн үр дүнг улс төрийн бүх намууд хүлээн зөвшөөрч байгаа нь үүний нэг баталгаа гэдгийг ч тэрээр хэлсэн. Олон нийтийн зүгээс ч сонгуулийн автоматжуулсан үйл явцыг сайшаан хүлээн авч, дэмжиж байсан нь олзуурхууштай бөгөөд сонгуульд иргэд өргөнөөр оролцох, идэвх боломжийг улам нээж өгсөн гэдгийг УИХ-ын дарга тэмдэглэн хэлсэн. Цаашид удахгүй болох Орон нутгийн сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуульд энэ мэт амжилттай ажилласан туршлага, жишиг байдлаа улам батжуулах, хууль эрх зүйн хүрээнд өөрчлөн сайжруулах зарим асуудлыг шийдэж ажиллах нь чухал байгааг УИХ-ын дарга онцолж байлаа.
Уулзалтын үеэр Орон нутгийн сонгуулийг аль болох хялбар, дэвшилт хэлбэрээр зохион байгуулахад юуг анхаарах, тойрог хэдэн мандаттай байх, саналын хуудасны тоо, саналын хуудас хэвлэх арга ажиллагаа, зардал төсөв зэрэг олон асуудлаар санал солилцсон.
Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжаваас Өвөрхангай аймгийн сонгуулийн тойрог дээр гараад буй зарим асуудлын талаар тодруулж асуусан юм. СЕХ-ны дарга энэ талаар хэлэхдээ, Өвөрхангай аймгийн тойргийн хорооны ажил хараахан дуусаагүй байгаа, шүүхийн шийдвэрийн дараа л тойргийн хороо эцсийн дүнгээ гаргах ёстой, дашрамд тэмдэглэхэд ер нь тойргийн бүх хороод татан буугдаагүй байгаа гэдгийг онцолж байв. СЕХ-ны дарга Н.Лувсанжав Өвөрхангайн тойргийн хорооны асуудал УИХ-ын шинэ даргаас шалтгаалаагүй, ямар нэг холбоо байхгүй гэдгийг ч уулзалтын үеэр тэмдэглэн хэлсэн юм.

0 Сэтгэгдэл