Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
“Эрдэнэс Монгол” компанийг Монголын “Баялгийн сан” болгоно

Манай эдийн засаг 2008 онд хямарч ОУВС-ийн хөнжилд шургаж байж давсан. Тухайн үед аз болж дэлхийн зах зээлд нүүрс, зэс, төмрийн хүдэр гээд ашигт малтмалын үнэ суга өсч бусдын хөнжилөөс гарч өөрийн дураар хөлөө жийх бололцоо олдсон. Харамсалтай нь эдийн засгийн өндөр өсөлт, хэтэрхий их нэмэгдсэн орлогодоо бялуурч үрэлгэн зангаар хандсан. Харин ОУВС-ын шахалтаар орлого өндөр байгаа үедээ тусгай сан байгуулсан. Өөрөөр хэлбэл 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль баталж Тогтворжуулалтын санг байгуулсан билээ. Гэвч энэ сан эрх баригчдын үрэлгэн занг хазаарлаж чадаагүй. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, орлогоо давсан зардал гаргах зэргээр энэ сангийн зам мухардсан. Уг нь эхэлж гаргасан төлөвлөгөөгөөр бол эдүгээ уг сангийн хөрөнгө 1.4 их наяд төгрөгт хүрсэн байх учиртай. Гэтэл 350 гаруй тэрбум төгрөг бий гэсэн мэдээлэл бий.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр болсон Ил тод, уул уурхай хэвлэлийн хурлын үеэр “Уул уурхайн салбарын орлогын тодорхой хувийг хуримтлуулах Баялгийн сангийн талаар олон жил ярьсан. Манай яамнаас Норвегийн баялгийн сангийн үйл ажиллагааг судалсан. Монгол Улсын баялгийн сан нь “Эрдэнэс Монгол” компани болно. Үүнийг шинэчлэн зохион байгуулах бүх схем зураглал, төлөвлөгөө нь бэлэн болсон. Ерөнхий сайдад танилцуулсан. Засгийн газрын хурлаар удахгүй оруулна. Ингээд УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болгоно” хэмээн мэдээллээ.

Норвегийн Баялгийн санг сонирховол 1996 онд газрын тосны орлогоос тус санд хуримтлал үүсгэж эхэлжээ. Өнөөдөр тус санд 1 их наяд ам.долларын хөрөнгө төвлөрчээ. Мөн Саудын Арабын баялгийн сан хамгийн бага мөнгөтэй ч сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 514 тэрбум ам.доллар төвлөрүүлж чаджээ. Монгол Улс олон жил ярьсан Баялгийн сангаа ажил хэрэг болгож зөв менежментээр ажилуулж чадвал “Эдийн засаг хямарлаа. Чи, би тэгсэнгүй, ингэсэнгүй” гэж бие биенээ чичилж, хэрүүлийн алим шидэлцэх зовлонгүй болох боломж байгаа юм.

0 Сэтгэгдэл