Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Монгол Улсын геологийн төв архивийн бүх баримтыг цэгцэлж дуусчээ

АМГТГ-аас бие даасан "Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв"-ийг өнгөрсөн онд байгуулсан. Тус төв  Үндэсний гео-мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн, олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, хэрэглэгчдэд түргэн шуурхай бодитоор хүргэх зорилготой ажиллаж байна. Ингээд Геологийн баримтын төв архивт хадгалагдаж байгаа тайлангийн анхдагч баримтыг цэгцэлж, бүртгэлжүүлжээ.
Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн  Геологийн баримтын төв архивт хадгалагдаж байгаа тайлангийн төрөл бүрийн хээрийн тэмдэглэлийн дэвтэрүүд, лабораторийн шинжилгээний хариунууд, хавсралт зураг болон бусад эх баримтуудыг төрөлжүүлэн эмхлэн цэгцэлж, сэргээн засварлаж архивын стандарт хэмжээгээр хавтаслаад байна. Ингэснээр ном хэвлэх, тоо бүртгэлд хамруулах, эрэл хайлтын программ дээр “Анхдагч материалын нэгж” үүсгэн нийтийн хүртээл болгох боломж бүрдлээ. 

Мөн  МонГеоКат системийг нэвтрүүлснээр геологийн мэдээлэл илүү хүртээмжтэй болж, геологийн салбарт тулгарах эрсдлийг буруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчийг татах боломжтой гэж байгаа.
Учир нь геологийн мэдээлэл авахын тулд АМГТГ-т очдог байсан бол шинэ систем ашиглалтад орсноор энэ чирэгдэл арилна. Хүссэн үедээ уг системийн холбоосоор нэвтэрч шаардлагатай мэдээллийг авч болох юм. Уг геологийн хайлтын системд “Эрдэс баялаг мэдээллийн технологийн төв”-д  байгаа 8200 гаруй геологийн тайлан, 200 гаруй газар зүйн мэдээллийн системийн давхарга, 30 төрөлжсөн мэдээллийн санг агуулж буйгаараа онцлогтой аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан