Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Германтай хамтарч ХАБЭА-н мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэнэ

2014 оноос эхэлсэн Монгол- Германы хамтын ажиллагаа, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага”хөтөлбөрийн хүрээнд Германы зөвлөх үйлчилгээний “Си Би Эм”ХХК (CBM), Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын уул уурхайн хүний нөөцийн хөгжил (HRD) ТББ–тай хамтран Германы ХАБ-ын мэргэжилтнийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн дагуу Монгол Улсад ХАБЭА-н мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх 240 цагийн цогц сургалтыг 5 дахь удаагаа эхлүүлэх гэж байна.
Энэ удаагын сургалтын онцлог нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Герман Монголын хамтарсан Ашигт малтмал технологийн сургууль, Монголын уул уурхайн хүний нөөцийн хөгжил(HRD) ТББ-тай хамтран зохион байгуулж буй оршино. Хамтын ажиллагааны хүрээнд мэргэшсэн Монгол, Герман багш нар хичээл орох ажээ.
Тус сургалт нь 3 түвшний хүрээнд (Silver-Bronze-Gold) үргэлжлэх ба сурсан мэдсэнээ бодит байдал дээр очиж үзэх туршлага судлах аяллыг Герман улсад хийнэ.
Сургалтыг танхимын сургалт, дадлагын ажил, онлайн хичээл, бие даалт, тайлан хамгаалалт хийлгэх зэрэг хэлбэрүүдийг хослуулан явуулах ба Хүрэл, Мөнгө, Алт түвшин тус бүрийн төгсгөлд шалгалт авч гэрчилгээ олгох ажээ.

0 Сэтгэгдэл