Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Хөөтийн уурхайгаас жилд 7-10 сая тонн нүүрс олборлон борлуулахаар төлөвлөн ажиллаж байна

Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Хөөтийн уурхайтай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан энэ сарын 6-ны өдөр танилцсан юм. Уурхайд геологи хайгуул, уул уурхайн ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай “Буман- Олз” ХХК ажиллаж байна. 2009 оноос хойш хөрс хуулалт, нүүрс олборлолт хийж байгаа тус компани ил уурхайн аргаар ашиглаж болох 11.1 сая тонн нүүрсний батлагдсан нөөцтэй аж. Өнгөрсөн жилийн байдлаар нийт 126.1 мянган тонн нүүрс олборлож, үүнээс 93.8 мянган тонныг нь БНХАУ руу экспортолж, үлдсэнийг нь дотоодын хэрэгцээнд нийлүүлжээ.
“Буман- Олз” ХХК-ны лицензийн талбайд лити зэрэг ховор элементүүд илэрсэн тул геологийн ажлыг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа захирал Д.Цогтжаргал хэлж байв. Мөн тэрбээр “Матад сумын төвөөс 40 км зайд манай уурхай байрлаж багаа тул сумыг шинээр төлөвлөн, барьж байгуулах ажлыг бүрэн дэмжиж байгаа. Төрөөс ямар шийдвэр гарна бид түүнийг дагах болно” гэлээ. Сайд Д.Сумъяабазарын зүгээс Матад сумыг жишиг сум болгон хөгжүүлэх боломжтой талаар хэлсэн юм.

Монгол УИХ-ын 2010 оны 32-р тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Мөн ОХУ, Монгол, БНХАУ гурван улсын төрийн тэргүүн нар 2016 онд Узбекстан улсад байгуулсан “Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд хавсралтаар баталсан 32 төслийн жагсаалтад төмөр замын зүүн коридорын төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй бол хэрэгжүүлэхээр тхирсон билээ. Дээрх бодлого, бичиг баримтын хүрээнд тусгагдсан Хөөт- Бичигтийн чиглэлийн 234 км төмөр зам, 34 км төмөр зам ашиглалтад орвол байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурч, бүс нутгийн хөгжил дэвшилд эерэгээр нөлөөлж, ажлын байр нэмэгдэх, бүтээмж өсөх зэрэг олон давуу тал бий болохыг компанийн удирдлагууд хэлсэн. Одоогийн байдлаар компанид 130 гаруй монгол хүн ажиллаж байна. Цаашид уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж жилд 45-50 сая м3 уулын цул олборлож, жилд 7-10 сая тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог яум

1 Сэтгэгдэл
2019.11.12