Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Төрийн албаны зөвлөлийнхнийг ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлнэ
Засаг төр солигдоход төрийн байгууллагад халаа сэлгээ хийх нь байдаг л зүйл. АН-ынхан засаг, төрөө эмхлэн байгуулах гэж багагүй мунгинаж байна. Энэ зуураа тэд зарим нэг төрийн байгууллагыг татан буулгахаар ярилцжээ. Татан буулгах байгууллагын тоонд Төрийн албаны зөвлөл багтаж. АН-ынхан хэзээний л энэ байгууллагынхнаар оролдож сав л хийвэл сайн ажилла, хуулиа баримтална шүү гэсэн сургаалийн үг хайрлаж байсан. Ерөнхийлөгч өнгөрсөн жил чуулганы хаалтад үг хэлэхдээ “Төрийн албаны зөвлөлийг татан буулгана” хэмээж байсан. Түүний энэ үгийг дуулсан Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам “Манай салбарыг хариуцсан зөвлөх л Ерөнхийлөгчид ташаа ойлголт төрүүлсэн байх.
Бага зэрэг алдаа гарсан юм болов уу даа. Төрийн албаны шинэтгэлийг сайн хийсэн  орнуудыг харж байхад Төрийн албаны зөвлөлд эрх мэдлийг нь өгсөн шиг өгч, хараат бус байдлыг хангасан шиг хангаж байж л үр дүнд хүрнэ” гэсэн тайлбар өгч байлаа.

Ерөнхийлөгчийн хэлсэн дээрх үг АН-ыг төр барих энэ үед л биеллээ олох нь бололтой. УИХ-д олонхийг бүрдүүлсэн тус нам УИХ-ын чуулганаар хэлэлцэх хамгийн анхны асуудлаа тодорхойлсон сурагтай. Ингэхдээ тэд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах аж. Мэдээж хэрэг хуульд өөрчлөлт оруулахдаа Төрийн албаны зөвлөлийг татан буулгаж, тус байгууллагын ажлыг харьяа яамдуудад нь тарааж өгөх гэнэ. Ингэхдээ төрийн албан хаагчийн тоог бууруулах аж. Тухайлбал, багш нарыг төрийн албанаас үйлчилгээний албанд шилжүүлэх гэнэ. Их, дээд сургуулиуд бүгд л төлбөртэй байгаа. Тиймээс тэднийг төрийн албанаас бүр мөсөн гаргаж бие даасан статустай болгох талаар ч ярьж байгаа аж. Түүнчлэн яамдын тоог дөрвөөр нэмж, бүтэц бүрэлдэхүүн, нэрийг нь хүртэл өөрчлөх гэнэ. Ингэхдээ дөрвөн сайд, дөрвөн дэд сайд, дөрвөн Төрийн нарийн бичгийн даргын орон тоо нэмэгдэж одоо байгаа яамдын ажилчдын орон тоог нэмэхгүй, харин ч бүтцийн өөрчлөлт хийж цөөлөх гэнэ. Одоогоор нэг яам дунджаар 90-100 ажилтантай байдаг. Гурван яамыг салгаснаар нэг яам дунджаар 40-50 ажилтантай болох юм. Тиймээс яамдад ажиллах хүмүүсийн орон тоо нэмэгдэнэ гэсэн асуудал гарахгүй гэсэн тайлбарыг АН-ынхан хийх болсон. Шаардлагатай гэж үзвэл зарим нэг яамын ажилчдын орон тоог 30-40 хувиар бууруулах талаар яригдаж байгаа гэнэ.
Тэр яамны сайдаар тэр очих нь гэсэн ярианаас илүүтэй яамдын бүтэц хэрхэн өөрчлөгдөх бол гэсэн асуудал сүүлийн үед хүмүүсийн ярианы сэдэв болсон гэсэн шүү.

 Энэ мэтээр төрийн албыг цомхон бүтэцтэй болгох ажлыг АН-ынхан ирэх дөрвөн жилд хийхээр төлөвлөжээ.
АН-ынхан Төрийн албаны зөвлөл хэмээх байгууллагыг татан буулгах болсноо ийн тайлбарлаж буй. Төрийн албаны шалгалт гэж нүд хуурсан зүйл. Шалгалт өгч тэнцсэн хүн төрийн албанд ажилд ордоггүй. Төрийн албаны зөвлөл хэмээх байгууллага энэ чигээрээ явсаар байвал танил талтай нэгэн л төрийн байгууллагад ажилд ордог тогтолцоо мөнхөд орших болно гэж АН-ынхан үзэж байгаа гэсэн. Тиймээс Төрийн албаны зөвлөлийнхний одоо гүйцэтгэж буй ажлуудыг харьяа яамдад нь өгчихөөр асуудал цэгцэрнэ гэж үзсэн бололтой юм.

Төрийн албаны зөвлөл 15 ажилтантай, хуульд заасан орон тооны бус дөрвөн гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Орон тооны бус гишүүдэд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга нар багтдаг байна. Энэхүү орон тооны гишүүдийн хувьд давхар ажил хашдаг тул энэ байгууллага татан буугдсан эсэх нь огт хамаагүй. Харин орон тооны 15 гишүүний хувь заяа бүрхэг болох нь. Энэ байгууллага татан буугдвал тэдний эрхийг хамгаалах, хууль бусаар ажлаас нь халлаа гэж заргалдаад өгчих хүн гарахгүй л болов уу. Учир нь, энэ байгууллага л төрийн албан хаагчийг үндэслэлтэй, үндэслэлгүйгээр ажлаас халсныг тогтоодог. Харин энэ удаад тэд өөрөө өөрсдийнхөө төлөө гүйх үү, чимээгүйхэн шиг гэнэт халагдсаны мөнгөө аваад явах уу гэсэн хоёр сонголт л үлдэж. Өнгөрсөн долоо хоногт шинээр томилогдсон УИХ-ын дарга З.Энхболд энэ байгууллагын удирдлагуудтай уулзсан. Энэ үеэрээ тэрээр удахгүй танай байгууллагыг татан буулгах болно гэсэн таагүй мэдээг мэдээж хэрэг дуулгаагүй. Харин цаашдаа хэрхэн ажиллах талаар чиглэл өгч. Тухайлбал “Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл яригдаж байх үед төрийн албан байгууллагууд мэдээлэл өгдөггүй, орон тоогоо зарладаггүй гэсэн шүүмжлэл их гарч байсан гэдгийг хэлж, хуулийн хэрэгжилтэд анхаарал хандуул” хэмээсэн байх юм. Сүх далайтал үхэр амар гэгчээр Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт ортол Төрийн албаны зөвлөлийнхөн ажлаа хийж, амар тайван байх нь.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан