Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Ерөнхийлөгч Английн хатан хаантай уулзав


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпод оролцож буй эх  орныхоо тамирчдыг дэмжихээр Лондон хотноо хүрэлцэн очоод байгаа билээ. Олимпийн наадмын нээлтийн  үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Английн Хатан хаан II Элизабеттэй уулзав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Англи Улс Зуны XXX олимпийг амжилттай зохион байгуулж байгаад нь баяр хүргээд, Олимпийн наадмын тухай болон хоёр орны харилцааны зарим асуудлаар санал солилцсон байна. Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Олон Улсын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Ж.Рогге,  Их Британийн Ерөнхий сайд Д.Камерун, Хунтайж Чарльз болон Хатан хааны гэр бүлийнхэнтэй уулзаж ярилцлаа.
“Лондон-2012” Зуны Олимпийн наадмын нээлтэд 90 орчим төр засгийн тэргүүн , өндөр дээд хэмжээний зочид оролцсон юм.  Олимпийн наадмын нээлтийн үеэр эдгээр хүндэт зочид уулзаж ярилцан, санал бодлоо солилцох боломж өргөн байв. Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Д.Бангуо,  ХБНГУ-ын Ерөнхийлөгч И.Гаук, Финландын Ерөнхийлөгч С.Нийнисто, Бразилийн Ерөнхийлөгч Д.Руссеф, Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев, Италийн Ерөнхийлөгч Ж.Наполитано, Туркийн Ерөнхий сайд Т.Эрдагон, Испанийн Софиа Хатан хаан, АНУ-ын Тэргүүн хатагтай М.Обама нартай уулзаж ярилцжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан