Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Х.Бадамсүрэн:Стандарт банкинд өр төлсөн асуудал огт байхгүй

Стандарт банкинд төлөх төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэр төлж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар өнөөдөр болж буй Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээс тодрууллаа.
-Стандарт банкны өрийг төлж эхэлсэн гэдэг мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Арбитрын шүүхийн шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” Стандарт банкинд өр төлсөн асуудал огт байхгүй.
-Арбитрын шүүх Стандарт банкны өрийг “Эрдэнэт үйлдвэр” төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Энэ талаар?
-Стандарт банк олон улсын Арбитрын шүүхээр явж байгаа асуудлууд бий. Мөн дотоодын хууль, хяналтын байгууллага ч энэ асуудлыг шалгаж байгаа. Тиймээс өр төлөөд эхэлсэн асуудал байхгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа хэвийн жигд явдаг журмаараа явж байгаа. Цаашдаа нэгэнт үүссэн нөхцөл байдлыг “Эрдэнэт үйлдвэр”-т, улсад хор хохирол багатай шийдвэрлэхийн төлөө үйлдвэрийн удирдлага ажлын хэсэг ажиллаж байна. Энэ асуудлыг шалгах Засгийн газар, УИХ-аас ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Ажлын хэсгийнхэн холбогдох хүмүүстэй уулзсан. Өнгөрсөн долоон хоногт газар дээр нь очиж ажилласан. Ингээд холбогдох байгууллагуудад зөвлөмж, чиглэл өгсөн.
-Арбитрын маргаанд бичиг баримтаа гаргаж өгөөгүй гэсэн мэдээлэл ч байна?
-Шаардлагын дагуу холбогдох бүх бичиг баримтыг гаргаж өгсөн. Энэ бол зөвхөн энэ жил яригдаж байгаа асуудал биш. Олон жил дамжиж яригдсан асуудал шүү дээ.
0 Сэтгэгдэл
МОНГОЛ ХҮН ТА ОДОО ҮНЭНТЭЙ ЭВЛЭР! ТЭД БҮГД АДИЛХАН. ТЭДНИЙГ, ЭСВЭЛ ХЭН НЭГНИЙГ НЬ "ЭХ ОРОНЧ", "МОНГОЛЫГ ЯЛУУЛНА" ГЭЖ ХУУРТАХ ТУСАМ БАЙДАЛ МУУДАЖ БАЙНА. ТЭД ЕРДӨӨ Л МАН-АН, ӨӨР ЮУ Ч БИШ. ТЭД ЯАЖ ЖҮЖИГЛЭЖ, ЯАЖ БИДНИЙГ ХУУРАХАА МЭДНЭ. ТЭД ХООРОНДОО БҮХНИЙГ ТОХИРСОН БАЙГАА. ТЭДНИЙ ХУВЬД, БИД ХЭН Ч БИШ. ТЭДЭНД ИТГЭН ХУУРТАХ ЧИНЭЭГЭЭР БИДНИЙ ТУСГААР ТОГТНОЛ АЛДАГДАЖ БАЙНА.
Хамгийн их уншсан