Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Д.Эрдэнэбат: Улс төрийн тайзан дээр хоёр хувилбартай жүжиг тавьж болохгүй



УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа.

 -Анхдугаар чуулган хуралдаж АН-ынхан дундаасаа УИХ-ын даргаа сонгосон. Гэтэл МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулаад байдаг. Энэ долоо хоногт гэсэн МАН-ын Засгийн газар хуралдах нь байна шүү дээ. УИХ-ыг нь АН-аас, Засгийн газрыг нь МАН-ынхан удирдан явуулж буй энэ байдал хэзээ цэгцрэх юм бэ?
-Эрх зүйн чадамж нь сонгуулиар дууссан Засгийн газар маш олон шийдвэр гаргаж байгааг АН буруушааж байгаа. Тиймээс бид ажлын хэсэг байгуулж, төсөв эдийн засагтай холбоотой асуудлуудыг энэ Засгийн газар ямар хэмжээнд шийдвэрлэж байгааг судлаж байна. Үүнээс гадна УБЕГ-ын үйл ажиллагаа болон цахим үнэмлэх хэвлэх, тараах ажлын явц ямар байгааг шалгах ажлын хэсгийг бүлгээс байгуулаад байна. Төрийн ажил гацах ёсгүй. Төрийн эрх нэг намаас нөгөө намд шилжсэн. Тиймээс бид урагшаа харж л ажиллах ёстой. Энэ УИХ-ын дийлэнх олонхийг бүрдүүлсэн УИХ-ын гишүүд төрийнхөө үйл ажиллагааг тасралтгүй авч явах ёстойгоо ард түмнээс бидэнд хүлээлгэсэн үүрэг гэж ойлгож байгаа.

-УИХ-ын бүтцэд ямар нэгэн өөрчлөлт орох уу?
-УИХ-ын бүтцийг яаралтай байгуулах нь тулгамдсан асуудал яах аргагүй мөн. Өнөөдрийн байдаар МАН албан ёсоор бүлэг байгуулаагүй. МАН-ынхан 25 гишүүнтэй. Байнгын хороодыг байгуулах нь зайлшгүй шаардлагатай. Шинээр байнгын хороо байгуулах асуудлыг одоогоор яриагүй байна.

-Хууль эрх зүйн хүрээнд МАН-ын бүлэг хэзээ байгуулагдах боломжтой вэ?
-Хуулиар яривал УИХ-ын дарга тамга тэмдгээ авсанаас хойш МАН 24 цагийн дотор бүлгээ байгуулах хүсэлтээ УИХ-ын даргад өгөх ёстой. Өнөөдрийг хүртэл МАН энэ бичгээ өгөөгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Үүнээс гарах гарц бүдэгхэн байна. МАН-ынхан бүлэггүйгээр сул гишүүнтэй ажиллах магадлал хуулийн хүрээнд өндөр байна. Бидэнд хууль зөрчих эрх байхгүй. Хуулийг нэг нам өөртөө тохируулан хэрэглэдэг зүйл байхгүй болсон шүү гэдгийг анхааруулъя.

-Байнгын хороодыг байгуулахад УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа гишүүд МАН-ын тусламжийг авах шаардлагатай байгаа. Учир нь Байнгын хороодод ажиллах гишүүдийн тоо хүрэхгүй байгаа шүү дээ?
-Өнөөдөр бид УИХ-ын даргад Байнгын хороодоо байгуулахын тулд гишүүдийн тоог бууруулах санал тавина. Болж өгвөл Байнгын хороодыг энэ долоо хоногт байгуулах хүсэлт тавиад байгаа.

-УИХ-ын гишүүн Н.Батбаяр өнгөрөгч долоо хоногт чуулганы танхимыг орхин гарсан. Ямар учраас ийм байдла гаргасан талаар албан ёсны тайлбар өгөхгүй юу?
-Н.Батбаяр гишүүний үйлдлийн талаар бид ярилцсан. АН-д нууц гэж байхгүй. Нам дотор жаахан зөрчил байсныг үгүйсгэхгүй. Энэ тийм том сэдэв биш. Гэхдээ энэ нь АН-ыг тараах, 1996 оныг давтах, албан тушаалын араас хөөцөлдөөд нэгнийгээ ойлгохоо больсон гэсэн үг биш. Өнөөдөр бүлэг дээр нээлттэй ярилцлага болсон. Энэ ярилцлагад Н.Батбаяр гишүүн өөрөө оролцсон. Тиймээс бидний шийдэл нь хор уршигтай зүйл болохгүй.

-Хэрэв цаашдаа МАН-тай зөвшилцөлд хүрч чадахгүй бол яах вэ?
-МАН-ын шинэ дарга Энхтүвшин УИХ-ын даргатай уулзсаныхаа дараа ташаа мэдээлэл өгсөн. Тэр юу гэвэл зарим аймгийн машинаар тоолсон саналын хуудсыг гараар тоолохоор болж ойлголцлоо гэж хэлсэн. Ийм ойлголцол болоогүй. УИХ-ын дарга болон МАН-ын дарга нар хууль хяналтын байгууллагын шийдвэргүйгээр хууль зөрчиж хоорондоо ойлголцоно гэж байхгүй. Өнөөдөр АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагчид энэ УИХ-д дийлэнх олонхи байгаа нь үнэн. Гэхдээ бид дийлэнх олонхи нь гээд хүчээр асуудлыг шийддэг зүг рүү явахаас татгалзаж байгаа нь үнэн. Тийм ч учраас бид Дэмбэрэл даргыг дөрөв хоног хүлээсэн нь үнэн. Монголын маргааш байдаг гэдгийг Дэмбэрэл дарга бидэнд хоёр удаа хэлсэн нь үнэн. Бид маргааш гэж ажлыг хойш тавьж болохгүй. Өнөөдрийг хүртэл бид хүлээцтэй хандаж байгаа. Бүгдээрээ нийлж, улс орны ажлыг урагшлуулах цаг болсныг хэлье. Хууль бус үйлдэл рүү хэзээ ч явж болохгүй. Урьд нь тохиролцож байсан юм, одоо тохиролцъё гэдэг ойлголт энэ сонгуулийн маргаашнаас байхгүй болсон гэдгийг улстөрчид ойлгох хэрэгтэй. Хэрэв төрийн ажлыг санаатай гацаах, төрийг тараах сонирхол байгаа бол ард түмэндээ шууд хэл. Харин улс төрийн тайзан дээр хоёр хувилбартай жүжиг байж болохгүй. Бидэнтэй хамт урагшаа явах байх гэж МАН-д найдаж байгаа шүү.
0 Сэтгэгдэл
МАН яагаач үгүй байна
zarim ajilaa hj chadhgui bga humuus ajilaa ugwul taarnashde ingeh bsan yum bol yah gj gardg bnaa
МАН одоо өнгөрчээ хуулиа зөрчөөд ingeed bh yum bol ajil gatsaand orn bzdee ygd ingeed bdag bna
AN namdaa amjilt husie
МАН АН-ыг хууль зөрчсөн гээдл байсан чинь өөрсдөө хуулиа зөрччихдөг байна шдээ мангарууд
Эрдэнэ бат таны зөв МАН одоо өнгөрчээ хуулиа зөрчөөд
МАН-д саналаа өгсөн хүмүүс саналдаа харамсаж байгаа байхдаа
tiim shuu dee
МАН ийг хүлээж гуйх хэрэг байна уу
Ардчилсан нам маань МАНт МАНгүй одоо засгийн газраа байгуулаад ажлаа эхлээрэй
Тийм шүү таны зөв
BOLIOCHEE MAN ODOO
AN ajilaa hii MAN yamar hamaatai yum naidlagagui yumnuud
kk MAN ch balrah gd l bnaa da er ni
МАН хохьчин
tiim shuu dee MAN odoo boliochee ajlaa hiij chadahgui bol suudlaa tavij ug
MAN bolih heregtei sh deeee
AN-aas ard tumen ih zuil huleej bgaa shuu
Uls oron ta nariin togloom bish shuu MAN-aa
MAN bolimoor yum aa
tiim shuu
Хамгийн их уншсан